Шинэ жилийн бэлгээ сонгосон уу

Шинэ жил тэмдэглэх болохоор зайлшгүй бэлэг хэрэг болно.

Албан байгууллагууд шилдэг ажилтандаа, ажил дээрээ монитадаа бэлэг өгнө. Шинэ жил гарах үед хүүхэддээ, дүүдээ, төрөл садандаа хүртэл бэлэг өгөх шаардлагатай болж байгаа. Сүүлийн үед манайхан шинэ жилийг уламжлалт баяр цагаан сараасаа илүү тэмдэглэдэг болсон.

Бэлэг сэлт өгөхдөө цагаан сараас ч илүү ач холбогдол өгч, хэн нь илүүг өгөхөө үзэж, уралддаг болсон гэж хэлж болно. Тиймээс том том худалдааны төвүүд, бэлэг дурсгалын дэлгүүрүүд, захын наймаачид шинэ жилийн элдэв бэлэг бэлтгэж, боож, савладаг. Бүр хүүхдүүдэд өгөх бэлгийг толгойтой болгон нь боож байна. Ганц ундаа, хэдэн чихэр, жигнэмэг, шоколад нийлүүлээд, нэг уутанд хийгээд л болно. Арай ахиухан, чанартай чихэр, жимс боовол үнэ нь тэнгэрт хадаж байгаа юм. Хэдхэн ширхэг амт муутай чихэр, жигнэмэг боовол арай дээр. Зарим нь бүр хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ бэлгийн уутанд боочихоод, ичих ч үгүй зараад сууж байдаг нөхдүүд ч байдаг. Тиймээс шинэ жилийн бэлгээ болгоомжтой, хүнд үлдэхээр зүйл сонгож баймаар байгаа юм. Хүмүүс хүнд бэлэглэх бэлгээ яаж сонгох нь өөрийн дур. Гэхдээ муудсан бүтээгдэхүүн бэлэглэчихвэл муухай биз дээ. Биднийг бага байхад зурагт хуудас, ил захидал их байлаа. Янз бүрийн гоё зураттай, зурат нь солигддог ил захидал дээр сэтгэлийн үгээ бичээд бие биедээ бэлэглэдэг байсан. Сайн сайхан, аз жаргалыг хүссэн үгстэй ил захидлууд хаа сайгүй нисэлдэнэ. Хямдхан мөртлөө цэвэрхэн бэлэг. Тэр дундаа байгууллага, хамт олон бие биедээ өгөхөд ч цэвэрхэн л бэлэг байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд ил захидал үйлдвэрлэдэг тазар байхгүй болж, худалдаж авдаг ч хүн цөөрсөн.

Түүний оронд Хятадад үйддвэрлэсэн элдэв шаазан, хуванцар материалтай бэлэг дурсгалын зүйл ихээр авдаг болсон. Харин энэ жилээс Монгол шуудан компани шинэ жилийн сэдэвтэй зургаар гоёсон ил захидал, зурагт хуудас үйлдвэрлэж, хэрэглэгчиддээ болон ард түмэндээ бэлэг барьж байгаа аж. Сайхан л санаачилга. Дээрээс нь бэлэг хүргэж өгөх үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн. Хэрэглэгч та бэлгээ захиалаад л гүйцээ. Таны захиалсан бэлгийг өвлийн өвгөн, цасан охины хамт хүргэж өгч, хүүхэд багачуудад тань мартагдахааргүй дурсамж үлдээнэ гэж байгаа.

Жил ирэх тусам дэлхий нийт хөгжиж, бүхий л зүйлийг гэртээ сууж байгаад захиалдаг болсон. Бид ч юунаас нь дутдаг юм. Хамгийн гол нь соёлтой үйлчилгээ, чанартай бэлгийг сонгож байх нь чухал. Хэдийгээр дэлхий нийт цахимжиж, хүмүүс гар утсаар, интернэтээр цахим захидал явуулж, бие биедээ баяр хүргэдэг, сайн сайхан сэтгэлийн үгээ илэрхийлдэг болсон. Гэхдээ хүмүүс буцаад гараар бичсэн захидал авахыг хүсдэг болж шүү дээ. Тэр хэрэгцээг хэн нэг нь ч болов хангаж байгаа нь аштай юу даа.

Н.Пунцаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button