С.Ганбаатар багш нарынхаа тавьсан саналтай танилцаагүй гэнэ
ажил хаялт. Өнгөрсөн лхагва гаригт ажил хаясан багш нарын төлөөллийг Ерөнхий сайд С.Батболд хүлээн авч уулзсан юм. Цалингаа хүссэнээрээ нэмүүлэх гэж зорьж буй багш нар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 80 мянга. гуравдугаар сарын 1-нээс 23 хувиар тус тус нэмэх мөн ажил хаялтад оролцож байгаа хүмүүсийн цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах гэсэн саналыг тавьсан юм.
Гэтэл багш, эмч нарын цалингийн асуудлаас болж ажил хаячихаад хэлэлцээрт төрийн болон төсөвт байгууллагын гэсэн нэр томъёо оруулсан нь хэлэлцээрийг үр дүнгүй болгов. Мөн энэхүү саналтай Ажил олгогч эздийн холбоо С.Ганбаатар бүрэн танилцаж амжаагүй, удирдах зөвлөлийн хурлаа хийгээгүй гэдэг шалтгаанаар хэлэлцээрийг хойшлууллаа.
Харин тавьсан саналтай танилцаж амжаагүй тухай С.Ганбаатар ийн ярьжээ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд Ажил олгогч эздийн холбоонд хэлэлцээрт орох асуудлыг цагийн өмнө өгсөн. Тиймээс энэ хэлэлцээрт шийдвэр гаргах бололцоо байхгүй. Манай холбоо гурван талт хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай ямар байр суурьтай оролцох талаар удирдах зөвлөл хуралдаагүй байна.
Мөн ҮЭХ-ноос тавьсан саналыг хүндэтгэн үзэж байна. Хөдөлмөр хамгааллын гурван талт хэлэлцээрт хуулийн дагуу хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийг байгуулсан төлөөллүүд өөрчлөлт оруулах эрхтэй байдаг. Ажил олгогчдоос ирсэн төлөөллүүдээс гурван талт хэлэлцээрийг байгуулахад оролцсон нэг ч хүн энд ирээгүй гэжээ.
Хамгийн гол нь эмч, багш нарын цалинг нэмнэ гэж ярьснаа дахин нийт төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэж хавтгайруулж санал оруулж ирсэн учир Ажил олгогч эздийн холбоонд асуудлыг хүлээж авахад бэрхшээлтэй байгаа аж.
Б.НЭРГҮЙ