Миний дүгнэлт буруу байвал шоронд суухад бэлэн

Монгол Улсын хэм­жээнд жил бүр зургаан сарын зайтай цэрэг татлага явагддаг. Цэрэг татлагын Улсын комиссоор улсаас то­милогдсон турш­лага­тай эмч нар нарийн үзлэг, шинжилгээ хийж, цэр­гийн албанд тат­даг та­лаар хүн бүр мэдэх биз.

Тэгвэл 2010 оны 10 дугаар сард Говь-Ал­тай аймгийн цэрэг татлагын үеэр талийгаач С.Батбаяр үзлэг шин­жилгээнд бүрэн хам­рагдаж, Эрүүл мэн­дийн хувьд ямар нэгэн асуудалгүй гэс­ний үндсэнд Дотоодын цэр­гийн 805 дугаар ангид хуваарилагдан ирсэн юм билээ.

Талийгаач С.Батбаяр нь хугацаат цэргийн албыг хааж байхдаа хал цэргүүддээ зодуулж, дарамт­луулдаг тухайгаа ээж, эгч нартаа эргэлтээр ирэх бүрт хэлдэг байсан аж. Ийнхүү тэрээр цэрэгт байхдаа бие нь өдөр өдрөөр муудаж, эрүүл мэндийн шалт­гаа­наар цэргийн ал­ба­наас чөлөөлөгдсөн байна. Тэрээр аль болох болж бүтэх талаас нь эмч­лүүлж, эмчилгээнд хам­рагддаг байжээ.

Харин энэ олон шинжил­гээнд орж байхад сүрьеэтэй холбогдолтой гэ­хээр онош гараагүй тухай түү­ний ээж, эгч хэлж байсан юм. Харамсалтай нь бие нь мууд­саар нас барсны дараа ар гэрийнхэн нь гомдол нэхэж, шүүх эмнэлгийн задлан шин­жилгээнд оруулахад сүрьеэ­гийн менингит хэмээх хүнд хэл­бэрийн өвчнөөр амиа алд­сан гэсэн хариу гарчээ. Тэ­гэхээр эрүүл саруул цэрэгт та­тагдсан залуу өвчний ул­маас нас барсан болж таарсан бай­на.

Тиймээс нэг асуудал бидний анхааралд өртсөн. Цэрэг татлагын ко­мис­соор залуучуудыг шал­гаж авдаг эмч нар маш на­рийн үзлэг шинжилгээнд хам­руул­даг. Чих, хамар, хоо­лой, нүд­ний хараа, амьсгалын зам, арьс өнгө гээд бүгдийг тооч­вол нэлээд урт дараалал бо­лох биз. Эндээс Говь-Алтай аймагт цэргийн татлагад үзлэг шинжилгээ хийсэн эмч нар буруу онош гаргаж, өвч­тэй хүнийг цэрэгт авсан юм болов уу гэсэн сэтгэгдэл төрнө. Хэр­эв тийм бол нийг­мийн гаралтай буюу амьс­гал, ахуйн замаар дамждаг өвч­тэй хүнийг бүхэл бүтэн цэр­гийн ангид багтааж, ний­лүүлс­нээрээ С.Батбаярын амийг авсан өвчин хичнээн хүнд халдсан бол гэдэг асуу­дал урган гарна. Энэ ут­гаа­раа талийгаачийн үхэлд цэр­гийн ангийнхан үнэхээр бу­­руу­­гүй юм бол цэрэг татла­гын ко­миссын эмч нар өвч­тэй хүнийг эрүүл гэж оно­шил­с­ноороо буруудна.

Ямартай ч учир битүүлэг эл хэрэгт хэн нэгэн хүн хол­бог­долтой болох нь нэгэнт илэр­хий болчихлоо.

Тэгвэл талийгаачийн ар гэрийнх­ний хувьд шүүх эмнэлгийн зад­лан шин­жил­гээний ха­риу буруу гарсан гэж үзэж бай­­гаа юм. Эрүүл саруул хүү­­хэд минь хал цэргүүддээ з­о­дуулс­ны улмаас бие нь мууд­саар амиа алдсан хэ­мээж байсан. Ха­рин бид та­лийгаач С.Бат­баярын үх­­лийн шалт­гаа­ныг тодруу­ла­хаар зад­лан шин­жилгээг хийсэн шүүх эм­­нэл­гийн эмч Ариунзул­тай уулзаж, зарим зүйлийг асууж тодрууллаа.

Миний гаргасан дүгнэлт буруу бол би хариуцлагаа үүрээд шоронд суухад бэлэн

-805 дугаар ангид алба хааж байсан талийгаач С.Бат­­бая­рын задлан шин­жил­гээг та хийсэн юм уу?

-Тийм. Өнгөрсөн наймду­гаар сард нэгдүгээр эмнэлэгт задлан шинжилгээнд орсон.

-Ар гэрийнхэн нь задлан шин­­жилгээний хариу бо­лох сүрьеэгийн менингит өвч­ний хариуг буруу гарсан гэж үзэж байна. Энэ талаар то­д­руулаач?

-Хэрвээ намайг шинжил­гээ­ний хариуг буруу гар­­сан гэж байгаа бол шал­гуу­лах хэрэгтэй. Би дүгнэлтээ үнэн зөв гаргасан. Миний ур чадварт эргэлзэж байвал шал­гуулах нь зүйтэй. Би шинжлэх ухааны үн­дэс­лэл­тэй­гээр дүгнэлтээ гарга­сан. Дахин шалгах явцад буруу байх юм бол зохих ёсны ха­риуцлагаа хүлээж, шоронд суухад бэлэн байна.

-Цэрэг татлагаар олон эмч үзлэг, шинжилгээ хийс­ний үндсэнд цэргийн албанд тэн­­цүүлдэг. Сүрьеэгийн шинж тэмдэг илрээгүй бай­хад гэнэт хүнд хэлбэрийн сүрьеэ­гийн менингит өвчтэй гэ­сэн хариу гарсан. Ийм то­хиол­дол байдаг юм уу?

-Шинжлэх ухааны үндэс­лэлээр дүгнэлтийг гаргасан. Тийм учраас үүнийг шал­гаад үнэн зөвийг нь тогтоох хэ­рэг­т­эй. Аливаа юмыг нот­лох баримттайгаар гарга­даг. Хү­мүүс гомдолтой, эргэл­зээ­тэй байгаа бол шалгуулах хэ­рэгтэй. Гомдол гаргах нь ту­хайн хүмүүсийн эрхийн асуудал шүү дээ.

-Яаж шалгуулах юм бэ?

-Манай улсад шүүх эмнэл­гийн эмч, сүрьеэгийн мэргэж­лийн хүмүүс олон бий. Энэ хү­мүүсээр шалгуулах л хэ­рэгтэй.

-Сүрьеэ эмчлэгддэг өв­чин шүү дээ?

-Энэ талаар ямар нэгэн тайлбар өгмөөргүй байна. Эрүүл мэндийн лавлагааны тө­вөөс асуу. Миний гаргасан дүгнэлтийг шалгаад, ямар нэгэн байдлаар буруу гэж га­рах юм бол би тэр цагт ярилц­лага өгье.

Шүүх эмнэлгийн зад­лан шинжилгээний эмч Ариун­зул үүнээс өөр зүйлийг яриа­гүй юм. Талийгаач С.Бат­баярт хийсэн задлан шин­жил­гээний дүгнэлтдээ тэр­бээр үнэхээр итгэл төгс байв. Ёстой л үхсэн хүн үг хэлж чадах биш гэгчээр бардам байлаа. Бид хэн нэгнийг ямар нэ­гэн зүйлд буруутгахыг хү­сээ­гүй. Гагцхүү 805 дугаар ангид хугацаат цэргийн ал­ба хааж байсан талийгаач С.Бат­баярын учир битүүлэг үхлийн талаар үнэн мөнийг олох нь гол зорилго билээ.

Тэгээд ч талийгаач С.Бат­баярын эрүүл ахуйн зургийг уншигч танд өмнө нь бид хүргэж байсан. Цоо эрүүл дүр төрхтэй, нүүр дүүрэн инээмсэглэсэн энэ залуугаас сүрьеэгийн хүнд хэлбэрийн өвчин огт ажиглагдаагүйг ан­заар­сан биз. Үхтэл үр харам гэг­­чээр үрийнхээ хойноос га­шуудсаар суугаа эхэд нь ч гом­­до­лтой байх нь аргагүй. Тий­­мээс дараа дараачийнхаа ду­­гаа­руудад эл хэргийн буруутан хэн болохыг тогтоохоор эрэн сурвалжилж ажиллах болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button