Комиссар П.Дашийн гомдлыг хэлэлцэнэ
Нийслэлийн шүүхэд хэлэлцэх байсан ч ерөнхий шүүгч ирээгүй гэсэн шалтгаанаар өнөөдөр болгон хойшлуулсан. Өнгөрсөн есдүгээр сарын 29-нд Хан-Уул дүүргийн шүүхээс тэднийг төрийн өмчийг хувьдаа завшсан хэмээн эрүүгийн хуулийн 263.2, 150.3 гэсэн зүйл ангиар буруутган, 3.6 жилийн ял оноож, Өршөөлийн тухай хуульд хамруулсан юм.
Харин П.Даш анхан шатны гаүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Хуульд нийцээгүй, би улсын хөрөнгө мөнгө хувьдаа завшаагүй. Хэрэг хийгээгүй байхад ял оноосон. Өршөөлийн хуульд хамруулсан хэргээ заавал цагаатгуулна. Нэр төрөө сэргээлгэнэ хэмээн мэдэгдэж, Нийслэлийн давж заалдах шатны нгуухэд гомдол гаргаад байсан билээ. Тэдний өмгөөлөгчөөр К.Бауржан, Б.Ганбаатар, Б.Түвгаинбаяр, Д.Оросоо нар ажиллаж байгаа юм.