Нийслэл метротой, дугуйн замтай болох цаг иржээ
хэлчихэд дэлхийн жишигт нийцсэн метрополис хот болохын тулд шинэ цагийн Улаанбаатар хотын хөгжилд метро хийгээд дугуйн зам хамгийн чухал зүйлийн нэг. Үнэндээ энэ хоёргүйгээр өнөөдрийн Улаанбаатарын өмнө тулгамдаад байгаа асуудлын ихэнхийг шийдэж чадахгүй гэсэн үг. Тодруулбал, хэн хүнгүй пөөх паах гээд байгаа агаарын бохирдол, замыг шийдвэл аяндаа дагаад хийгдчих асуудал юм.
Өнгөрсөн сард нийслэл хот 2020 онд метротой болох талаар эрдэмтэд хийгээд нийслэлийн удирдпагууд ярилцаж шийдсэн бол харин нийслэлийн Барилга хот байгуулалтын газар, New image клуб төрийн бус байгууллага хамтран Улаанбаатар хотыг унадаг дугуйн замтай болгох төсөл санаачилснаа танилцуулсан юм. Үнэхээр таатай мэдээ юм. Тэднийг талархан дэмжихээс аргагүй юм, нийслэлчүүдийн хувьд.
Энд тэндэхийн хэрэгтэй хэрэггүй төсөл хөтөлбөр энээ тэрээг хэрэгжүүлнэ гээд л хий хоосон дээгүүр доогуур гүйж байхаар өөрт ашигтай зүйл дээрээ бид анхаарал хандуулж бас дэмжиж явбап илүү үр дунтэй байхсан. Нийслэл хот одоо нэг сая хол давсан хүн амтай болоод байгаа. Зам нь ачааллаа даахаа байж бараг л иргэд нь өөр зуураа зөрөхдөө мөрөө мөрөө шүргэх нь халаг байна. Энэ бүхэнд бухимдахаас өөр яалтай. Их хотын стресст орохоос өөр яах билээ.
Тиймээс түгжрэлээс гарахын тулд нийтээрээ дугуйн замтай болохыг тэд уриалж байна лээ. Хэрэв дугуйн замтай болчихвол замын түгжрэл багасахаас гадна хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нэг алхам болох нь. Улаанбаатар хотын унадаг дугуйн шинэ зам гэх төслийг санаачилжээ. Унадаг дугуйн зам нь хотын төв зам дагуу төвлөрсөн зогсоолтой байхаар төлөвлөж нэгээс хоёр километр тутамд зогсоол байршуулах талаар судалж байгаа юм байна.
Ингэхдээ замын хөдөлгөөнд дугуйтай оролцохын тулд эсрэг урсгатгай авто замын хооронд ногоон байгууламжаар хязгаарлах зурвас хийх шийдлийг санал болгож байгаа юм байна.Тус төрийн бус байгууллагынхан судалгааныхаа явцад нийслэлд тогтмол үйл ажиллагаа явуулдаг унадаг дугуйн төвүүдийг ч судалгаандаа давхар хамруулжээ. Ингээд судалгааны ажлын үр дүнд нийслэл хотод унадаг дугуйн хэрэглээг дэлгэрүүлж, хөгжүүлэх бүрэн боломж байгааг тогтоосон гэнэ.
Сүүлийн жилүүдэд дугуй унах сонирхолтой иргэдийн тоо харьцангуй нэмэгдэж байгааг дуулгаж байсан. Үнэхээр нийслэл хотод зөвхөн хүүхдүүд л дугуй унадаг гэсэн ойлголт хэдийнэ халаагаа өгч хөгшин залуугүй дугуй унах болжээ. Гуравдугаар сараас арваннэгдүгээр cap хүртэл буюу жилийн долоогоос найман сард нь дугуй хэрэглэж болно хэмээн төслийнхөн үзжээ. Төсөл хэрэгжүүлж байгаа газрууд Монголын дугуйн холбоо болон ЦЕГ-тай хамтран ажиллаж байгаа гэнэ.
Төслийг хэрэгжүүлэхэд нэг тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Унадаг дугуйн зориулалтын 143 км зам, 99 зогсоол Улаанбаатарт байгуулна. Үүнйй зураг төслийг боловсруулахад 145 сая төгрөг зарцуулна. Уг мөнгийг ирэх оны төсөвт суулгахаар болсноо хотын удирдлагууд энэ үеэр хэлж байв. Монголын дугуйн холбооны тэргүүлэгч, Аттила дугуйн дэлгүүрийн захирал З.Наран Монголчууд 100 гаруй жилийн өмнөөс унадаг дугуйг хэрэглээндээ нэвтрүүлсэн.
Гэсэн ч хурдацтай хөгжлийн улмаас сөрөг үр дагавар гарсны нэг нь автомашины нягтшил ихсэж, агаарын бохирдол, шатахууны үнийн хяналтгүй өсөлт зэрэг олон сөрөг хүчин зүйлийг үүсгэсэн. Унадаг дугуйг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх нь цаг үеэ олсон ажил. Энэхүү ажлыг цогцоор нь хийхэд мэдээж багагүй хугацаа шаардлагатай ч олны талархлыг хүлээж чадна гэлээ.
Б.Анар