Монголын жүдочид Хятадыг зорилоо
БНХАУ-ын Чиндао хотыг зорьсон юм. Энэхүү Гранпри зэрэглэлийн тэмцээнд 66 улсын 280 эрэгтэй, 195 эмэгтэй тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
Харин манай улсаас Г.Боддбаатар, Ч.Болдбаатар, Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, С.Ням-Очир, Г.Одбаяр нарын 31 тамирчин оролцох юм байна. Түрүүлсэн бөх чансааны 200 оноо халааслах уг тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос жин бүрийн шилдэг 16 тамирчныг зарлаж, ирэх оны нэгдүгээр сард Казахстаны Алмата хотод зохиогдох Мастерс тэмцээнд оролцох урилгыг гардуулах юм.