Гэрээнд үүсдэг маргаан Ашигт малтмалын тухай хуулинд байна

Хөрөнгө оруулалтын гэрээ, иргэдэд хувьцааны 10 хувийг нэмж өгөх тал дээр улстөрчид, эдийн засагчид эсрэг тэсрэг байр суурьтай байдаг. Тиймээс бид энэ удаа Геологи-Эрдэс зүйн ухааны доктор Олон улсын мэдээлэлжүүлэлтийн академийн гишүүн Ч.Хурцын байр суурийг сонирхлоо.

-Таван толгойн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл буцаасан. Үүнийг та дэмжиж байсан байх аа?

-Буцаахаас өөр арга байгаагүй. Засгийн газрын 39 дүгээр тогтоолд Таван толгойн орд газрыг хувааж болохгүй, нэгдмэл нэг орд учраас нэг техник, тех­нологиор хэрэглэх ёстой гэсэн байдаг. УИХ-ын энэ тогтоолыг зөрчиж, баруун, Зүүн цанхи гэж хуваагаад, Зүүн цанхид нь дотоодын компаниудыг оруулсан. Эндээсээ ард иргэддээ хувьцаа олгоно гээд Баруун цанхиа үг дуугүй гадныханд өгч байгаа нь буруу зүйл.

-Тэгээд Таван толгойн хөрөнгө оруулалтыг яаж зохицуулах вэ?

-Миний ойлголтоор ийм орд газрыг ашиглалтад оруулахдаа орох хүсэлтэй бүх компанийн ашиг сонирхлыг харгалзах ёстой. Сая УИХ-ын даргыг Японд очиход тэд Таван толгойдоо оруулж өгөөч гэсэн санал гаргасан. Үүний цаана Японы хар металлургийн ирээдүйн асуудал хөндөгдөж байна гэсэн үг.

Өнөөдөр дэлхий дээрх коксжих нүүрсний хэмжээ ховордсоор байна. Цаашдаа олдохгүй болно. Тиймээс Японы хар металлургийн салбарын ирээдүй бүрхэг болж, машин үйлдвэрлэл нь унах гээд байна шүү дээ. Гэхдээ ганцхан Япон улс манай эрдэс түүхий эдийн баялагт ямар нэгэн хэмжээгээр ашиг сонирхлын холбоо тогтоох хүсэлтэй байгаа биш. Энэ бол машин байгууламжийн үйлдвэртэй бүх улс орны ашиг сонирхол.

-Тэгэхээр бид энэ ашиг сонирхлыг хадгалахын тулд яах ёстой вэ?

-Оролцогч бүх оронд хөрөнгө оруулалтаа ижил хэмжээгээр хийж, нийлээд консерциум байгуулъя гэж хэлэх хэрэгтэй. Харин манайх ерөнхийд нь хөтлөөд яваг л дээ. Эрдэнэс МГЛ компани хөрөнгө оруулалтын эрх зүйн консерциум байх ёстой. Ийм хэмжээнд байгуулах юм шүү гэдгийг олон хэлсэн. Таван толгойд анх гадны 15 компани орох гэж байсан. Тэдэнд л ижил нөхцөл тавьж, тэнцүү хөрөнгө оруулалт хийж эхлэх ёстой байсан юм. Хөрөнгө оруулалтад орсон улс орнууд цаашдаа Таван толгойн хувьцааг худалдаж авах ёстой. Нэг үгээр хэлбэл анхны хөрөнгө оруулалтаар нь дамжуулж ашиг сонирхлыг нь хадгална гэсэн үг.

-Таван толгойн хувь­цаанаас болж үүсээд байсан маргааны нэг нь аж ахуйн нэгжүүдэд өгөх 10 хувийг иргэдэд нэмж олгох асуудал. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Эцсийн эцэст энэ ажил явж байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавих хүчтэй байгууллага нь компаниуд. Компаниудаар дамжуулж өгсөн хувьцаагаа нэрлэсэн үнээр худалдаад, анхны хөрөнгө оруулалтдаа нэмэрлэ гээд байна. Гэтэл Монголын компаниудыг оруулахгүй гэсэн санал Засгийн газраас гарсан. Ингэж болохгүй шүү дээ. Компаниуд оролцсоноор хаана юу болж байгааг өдөр бүр мэдэх боломжтой. Тухайлбал хэдэн тонн нүүрс хаана, хэнд өгсөн, ямар хувьцаа арилжаалах гэж байгаад компаниуд хяналт тавина. Энэ нь уул уурхайн ил тод байдлыг хангаж байгаа хэрэг. Үүнээс нуух гээгүй бол аж ахуйн нэгжид өгөх л ёстой.

-Та төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн. Төрийн бодлого юунд чиглэх байх ёстой юм бэ?

-Монгол Улсын эдийн засгийг өөд нь татах ганцхан зам нь эрдэс баялагт байх татварын тогтолцоо юм. Энэ тогтолцоогоо дахин хянаж үзэх хэрэгтэй. Боловсруулах үйлдвэрт татварын тогтвортой орчин байдаг болохоос, олборлох баяжуулах үйлдвэр дээр байдаггүй юм. Тогтвортой байдлын гэрээ нь татварын тогтвортой байдлыг царцаана гэсэн үг. Өнөөдөр ашиглаж байгаа орд газрын эдийн засгийн үзүүлэлт маргаашийнхаас огт өөр байдаг юм. Ер нь ТЭЗҮ-ийг боловсруулахдаа татварын орчин ба нөлөөлөл гэсэн бүлэг оруулах хэрэгтэй. Бид дэлхийн зах зээлийн системд нэгэнт шилжсэн бол тэдний хэрэглэж байгаа бүх бүртгэл тооцооны аргыг хэрэглэх ёстой. Гэтэл манай Ашигт малтмалын хууль гадны хүний эрх ашгийг хамгаалаад, өөрсдийнхөө эрх ашгийг үгүйсгэж байна. Энэ хуулиараа гэрээ хийдэгт л гол аюул оршиж байна даа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button