Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барив
оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа өргөн барьжээ. УИХ-аас 2000 онд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн зохицуулалт оруулсан.
Харин дээрх нэр бүхий гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болно гэж хязгаарласан зохицуулалтыг Үндсэн хуулийн энэ хэсэгт нэмж оруулахаар төсөлдөө тусгажээ.
Мөн зарим засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг томилохтой холбоотой асуудлыг тухайн шатных нь онцлогтой холбон авч үзэж сумын түвшинд Засаг даргыг нийт иргэдээс нь сонгодог байх зохицуулалт оруулахаар тусгасан байна.