Тухайн үедээ аваагүй мөнгөн тусламжийг нөхөн олгох боломжгүй
-Ихэр хүүхэдтэй айлд хүүхэд нь гурван нас хүртэл тэтгэмж олгодог. Үүнийг мэдэхгүй явсаар хүүхэд нь дөрвөн нас хүрчихсэн айл ихэр хүүхдийнхээ тэтгэмжийг нөхөн авч болох уу?
-Гурав хүртэл насны ихэр хүүхдэд жилд нэг удаа мөнгөн тусламж олгох хуулийн заалт бий. Нийгмийн халамжийн тухай хуулиар тухайн үедээ аваагүй мөнгөн тусламжийг нөхөн олгох тухай заалт байдаггүй.
Түүнчлэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг төсвөөс санхүүжүүлдэг бөгөөд төсвийн хөрөнгө тухайн жилдээ зарцуулагдаагүй бол үлдэгдэл нь хураагддаг. Тиймээс тэтгэмжийг нөхөн олгох боломжгүй юм.