Liке дарвал шоронд хорино
бас нэг шинэ хуулийг бий болгож хүчин төгөлдөр мөрдүүлж эхэлсэн байна. Уг хуульд зааснаар, Тайландын иргэн хэн боловч хаан болон түүний гэр бүлийнхнийг шүүмжилсэн утгатай алив нийтлэл, мэдээллийн доорх Like товчийг дарвал 15 жилийн хорих ялаар шийтгүүлэх ажээ.
Олон нийтийн Facebook сүлжээнд гэхэд л хаан, хааны гэр бүлийнхнийг шүүмжилсэн утгатай 10 мянга гаруй нийтлэл байгаа гэнэ. Тиймээс Тайландын Олон нийттэй харилцах асуудлыг эрхэлсэн сайд Анудит Накорнтхап ард түмэндээ хандан Энэ бол тоглоом биш шүү гэж сэрэмжлүүлэн интернетэд тавигдаж буй мэдээ мэдээлэл болон олон нийтийн сүлжээнүүд дахь Like товчийг хатуу хянаж байх шийдвэр гаргаснаа мэдэгджээ.