Бүх хороодыг хогны машинтай болгохыг зорьж байгаа
-ТҮК-үүд хогоо цагтаа ачдаггүй, хогны мөнгө завшдаг гэсэн иргэдийн гомдол тасардаггүй. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Энэ асуудлыг бүрэн шийдэхийн тулд айл өрхөөс орж ирэж байгаа хог, хаягдлын мөнгийг шалгарсан ТҮК-үүдэд шууд өгдөг механизмд орох ёстой гэж боддог. Ингэснээр тухайн тээвэрлэгч компани эдийн засгийн хувьд бэхжих юм.
Нийслэлийн хот тохижилт өнөөдөр хог ачих 30 гаруй машинтай. Гэтэл Улаанбаатар хот өнөөдөр 152 хороотой. Нэг хорооны хогийг ачих гэж долоо хоног зарцуулдаг. Тиймээс бид НИТХ, Нийслэлийн Засаг дарга бодлогын түвшинд бүх хороодыг хогны машинтай болгохыг зорьж байгаа.