Уул уурхайн компаниудын тайлан эргэлзээ төрүүлж байна

ээлжит хуралдаан өнгөрсөн сарын 10-ны өдөр болсон. Монгол Улсын олборлох үйлдвэрлэлийг ил тод байлгах нь хамгийн чухал болоод байгаа. Орлого ихтэй байдаг салбар бол яах аргагүй уул уурхайн салбараас авсан орлого. Тиймээс энэ салбарын татвар төлөлт хэр бодитой байгааг хянах нь чухал гэдгийг Татварын газраас Засгийн газарт санал оруулсан.

Энэ нь уул уурхайн салбарт ажиллаж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хамаатай байхаар шинэчилсэн журам юм. Улсын төсвийн хамгийн чухал орлого бүрдүүлдэг салбар бол ашигт малтмалын салбар. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тайланд аудитын нэгдсэн тайлан гаргасан. Хамгийн сүүлд 2009 оны аудитын нэгтгэл тайланг хэлэлцэн тусгаж болох санлуудыг нэгдээд байгаа юм байна.

Дөрөв дэх удаагийн энэхүү тайланг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Харт Нойрс Лтд компани болон Монгол Улсын Улаанбаатар аудит корпораци ХХК-ийн хамтарсан консерциум хийж гүйцэтгэжээ. 2006 оны нэгтгэл тайланд 25,2007 оны тайланд 38,2008 оны тайланд 46 компани оролцож байжээ. Тайланд олборлох үйлдвэрлэл эрхэлдэг 363 аж ахуйн нэгжээс 50 сая болон түүнээс дээш төгрөг улс болон орон нутгийн төсөвт төлсөн 101 компани компани байгааг тусгасан байна.

Мөн тайланд төр засгийн 23 яам, агентлаг 26 төсвийн байгууллага 20 аймаг, нийслэлийн зургаан дүүрэг 120 сумын ЗДТГ-д хамрагджээ. Тайланд нэгтгэгдсэн татвар, төлбөр,хураамж, хандивын нийт хэмжээ 737.8 тэрбум төгрөг болсон ба түүний 50.23 хувийг Эрдэнэт УБҮ дангаар бүрдүүлээд байгаа аж. Аудиторын байгууллагын нотлосон, шийдвэрлэгдээгүй зөрүү нь 58.1 сая орчим төгрөг болсон нь 2008 оны тайлангийн 425 гаруй сая төгрөгийн зөрүүтэй харьцуулахад хамаагүй бага байжээ.

2009 оны тайлангаар нотлогдсон зөрүү нь 21 компанийн тайлантай холбогдож байгаагаас Арева Монгол ХХК-д холбогдох хамгийн их буюу 18.9 сая төгрөг байжээ. 2009 оны хувьд шийдвэрлэгдээгүй татварын зөрүү гараагүй, харин байгаль хамгаалах зардал болон төр засгийн байгууллагад үзүүлсэн хандив дэмжлэг хамгийн их зөрүүтэй байжээ.

Байгаль хамгаалах зардлын 50 хувийн урьдчилгаатай холбогдсон 31.7 сая төгрөгийн шийдвэрлэгдээгүй зөрүү нь Адамас майнинг Арева Монгол, Бэрэн групп, Их Монгол майнинг, Поло Ресорсиз, Тефис майнинг Хангад эксплорэйшн зэрэг компаниуд дээр үүссэн нь байгаль орчныг нөхөн сэргээх зардлын 50 хувийг хайгуул хийж буй сумдын ЗДТГ-ын тусгай дансанд байршуулсан боловч тэдгээрийг хүлээн авсан тухай нотолгоог аймаг сумдаас өгөхгүй байгаа тул зөрүү үүссэн гэж аудитын байгууллага дүгнэжээ.

Мөн компаниудаас төр, засгийн байгууллагад үзүүлсэн хандив, дэмжлэгийн дүнг хүлээн авсан яам,агентлаг болон төсвийн байгууллагууд хүлээн авснаа нотлохгүй байгаагаас шалтгаалан 21.7 сая төгрөгийн зөрүү гарсан байна. Мөн хуралдаанаас тайланг оролцсон аймаг бүрээр хураангуйлан гаргаж, аймаг нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлэх, цаашид энэхүү ажлын хэвшүүлэхээр болж байгаа аж.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын болон Ерөнхий сайдын захирамжийн төслийг хэлэлцэн дэмжиж хуралдаан дээр гишүүдийн гаргасан саналыгтусган зохих журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар болсон юм байна. Энэ оны долдугаар сард олборлох үйлдвэрийн ил тод байдлын олон улсын дүрмийг шинэчилж нэлээд шинэ шаардлагууд бий болгоод байгаа ч шинэ дүрмээр доорх шаардлагыг авахаар болсон.

Үүнд, энэ салбарт ахиц дэвшил, баталгаажуулалтаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт зэргийг оруулсан бүрэн хэмжээний тайланг жил бүр гаргаж байх. Мөн бүрэн хэмжээний тайланд материаллаг байдлыг хэрхэн тодорхойлсон хамрагдсан төлбөр орлогын төрлүүдийг жагсаах, хамрагдсан компани, төрийн байгууллагуудыг жагсаах, тайланд хамрагдах ёстой ч ороогүй компани, төрийн байгууллагын жагсаалт, нэгтгэсэн төлбөрийн дүн нь олон Улсын стандартын дагуу аудит хийсэн санхүүгийн мэдээнд үндэслэсэн эсэх, гарсан зөрүүг шийдэхэд хэрэглэсэн ажлын хэсэг аудиторын аргачлалыг тайлбарлах зэрэг шаардлагуудыг хангасан тайланг гаргах ёстой хэмээн тусгаж байгаа.

Үүний дагуу нэгдсэн тайлангаас харахад тайлан ирүүлээгүй Шарын гол, Баянтээг, Морьтхангай, Монэлс, Идэрхайрхан, Хүдэр эрдэнэ, Алмаз групп, Хар тарвагатай, Зуун мод уул, Баялаг орд, Эрдэс Налайх зэрэг нийт 41 аж ахуйн нэгжийн удирдлагатай хариуцлага тооцож 31.5 сая төгрөгөөр торгож, улсын төсөвт төвлөрүүлээд байгаа юм. 2010 оны ил тод тайлангаа 274 компани гаргаснаас 177 нь олборлолт, 87 нь хайгуул, 10 нь газрын тосны чиглэлээр ажилладаг байна. Үңдэсний татварын ерөнхий газраас Засгийн газрын тайланд 477 компаниар бэлтгэж, Сангийн яам тайлангаар гаргасан дүнг үндэслэх аж.

Монгол Улсын 2010 оны ОҮИТБС-ын аудитын нэгтгэл тайланд 150 компанийг хамруулж байгаагаас 61 нь Засгийн газрын тайланд орсон компаниуд байжээ. Дээрх тайлангаас харахад олборлох салбарт байгаль хамгаалах болон орон нутагт орж байгаа бүтээн байгуулалт нь хамгийн ихээр орхигдож байгаа тул тайланд заавал задаргаатайгаар улсад тушаах болж байгаа аж. Түүнээс ямар нэгэн ерөнхий тайлан өгвөл олборлох салбарт үнэн зөв ажиллаж байгаа эсэх нь эргэлзээтэй гэдгийг албаныхан мэдэгдэж байгаа юм.

Н.Наран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button