Ослын улмаас хоёр хүн нас баржээ
гүүрний хойд талын зам дээр осол болж олон хүн гэмтсэн байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу очиход Таван шар – Баянзүрхийн товчоо чиглэлд зорчдог нийтийн тээврийн автобус, Гранд Марк 2 загварын суудлын автомашин, Портер загварын автомашинууд хоорондоо мөргөлдсөн байдалтай байжээ.
Аврагчид Гранд Марк 2 загварын автомашины жолооч 26 настай эрэгтэй, иргэн С нар хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн аж. Харин уг автомашины арын суудалд зорчиж явсан 38-48 насны эмэгтэй, эрэгтэй хүмүүс ослын улмаас нас баржээ.
Тэдгээр хүмүүсийг тусгай багаж ашиглан автомашинаас гарган авч цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Зам тээврийн осол гарч буй гол шалтгаан нь халтиргаа, гулгаатай үед хурдаа тохируулаагүйгээс, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодсоноос, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнт оролцсоноос ихэвчлэн гарч байгаа юм байна.
Иймд халтиргаа, гулгаатай байгаа энэ үед замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байж, аливаа ослоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулсан байна.
Н.АЛТАНЦЭЦЭГ