Иргэдийг бичиг баримтжууллаа
Бүртгэл мэдээллийн тасагтай хамтран дүүргийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 216 иргэнд бичиг баримт гардуулах арга хэмжээ зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Бүртгэл мэдээллийн тасгийн дарга Д.Бат-Очир, КАМА сервис интернэшнл төрийн бус байгууллагын захирал Деннис Дэйн Мэйвс, Улаан загалмайн арга зүйч Ю.Отгонхүү нар оролцож иргэдэд иргэний үнэмлэхийг нь гардуулав.
Эдгээр иргэнийг бичиг баримтжуулах бүх зардлыг дүүргийн Улаан загалмайн хороо, КАМА сервис интернэшнл төрийн бус байгууллага гаргажээ.
Б.НЭРГҮЙ