Хүмүүс намайг хайрыг олон өнгөөр хардаг, хайрын дууч гэж ярьдаг

залуу яруу найрагч Д.Болдхуяг цомын эзэн болсон билээ. Энэ удаагийнхаа Уран бүтээлч буландаа Болор цом-2011 наадмын тэргүүн байрын шагналт, яруу найрагч Д.Болдхуягийг урилаа.

-Юуны өмнө Болор цом-2011 наадмын тэргүүн байр эзэлсэнд тань баяр хүргэе?

-Баярлалаа.

-Энэ жилийн Болор цом наадмын тухай олон хүн янз бүрээр л ярьж, хэлэх юм?

-Тэгээд юу гэж байх юм бэ дээ.

-Яруу найрагч Д.Болд­хуяг гэж хэн юм бэ, мэдэхгүй л юм байна гэж ч байх шиг?

-Яах вэ дээ, жил жилийн Болор цом-ын дараа иймэрхүү дэл сул яриа гарч л байдаг шүү дээ.

-Тэр ч тийм л дээ. Гэхдээ хамгийн их анхаарал татаж байгаа зүйл бол Архангай аймагт зохиогдсон явдал юм. Дээр нь эхний гурван байрын шагналыг авсан найраг­чид гурвуулаа энэ нутгийн хүү?

-Гадуур тэгж ярьж байхыг би сонссон л доо. Гэх­дээ би Архангайн хүн биш шүү дээ.

-Тийм гэж үү. Гэхдээ ээжийг тань Архангай аймгийн Батцэнгэл сумын хүн гэж сонссон юм байна?

-Тийм, харин би Улаанбаатар хотод төрж өссөн. Манай аав Завханы Алдархаан сумын уугуул. Ээж маань Архангай аймгийнх. Бүгд л аавынхаа нутгаар овоглодог биз дээ.

-Ингэхэд тэмцээн хэр шударга явагдав. Сүүлийн үед Болор цом наадмын түрүүг мөнгөөр өгч, авалц­даг болчихсон гэх юм билээ?

-Шударга үнэнийг нь шүүг­чид хэлэх байх. Эцсийн дүнг би гаргасан биш. Тэгээд ч Болор цом наадмын шагналыг авчихаад иймэрхүү асуудал яриад явбал утгагүй. Харин энэхүү наадмын тэргүүн байрын шагналыг мөнгөөр өгдөг гэвэл түүн шиг худал зүйл байхгүй. Тэгээд ч надад хүнд өгөөд байх мөнгө алга. Мөнгө төгрөгийн наймаа явагдсан гэдгийг би хувьдаа үгүйсгэнэ. Өөрөөр хэлбэл иймэрхүү яриаг эсэргүүцэж байна. Харин ч энэ наадамд шалгарсан миний бүтээлүүд хэн нэгний нүүрийг улайлгахгүй.

-Та Монгол хэл шүл­гээрээ энэ жилийн цомын эзэн болсон. Дэд байрт орсон яруу найрагч Ж.Мөнхбатын Төрд хэлэх үг шүлгийн талаар юу хэлэх вэ?

-Яруу найрагч Ж.Мөнхбат бид хоёр нэг үеийн найрагчид, сайн найзууд. Түүний Төрд хэлэх үг шүлгийг уншаад их гайхсан. Үнэхээр сайн бичсэн байна лээ. Гэхдээ би өөрийнхөө уран бүтээлийг мэдэж байна. Хэний ч өмнө гараад уншсан нүүр улайлгахгүй гэж дээр хэлсэн шүү дээ.

-Монгол хэл шүлгээс тань илүү Ж.Мөнхбатын Төрд хэлэх үг-ийг сайн шүлэг болсон гэж зарим хүн ярьж байна?

-Би хэлсэн шүү дээ, угаасаа жил жилийн наадмын дараа иймэрхүү яриа гардаг гэж. Тэгж л эргэлзэж, итгэхгүй байгаа бол өмнөх жилүүдийн Болор цом наадмын шүлгүүдийг харчих. Тэгж ярих юм бол хүнийг бүтээлээр дүгнэдэг болохоос биш утга, агуулгаар нь ярьдаггүй юм.

-Тэгээд яг юугаар нь ярьдаг гэж?

-Уран зохиол, яруу найрагт утга, агуулгаар нь биш, үе үеэр нь ярьдаг. 1970, 1980, 1990, 2000 оны үеийн уран бүтээлчид гэж.

-Тэгвэл та өөрийгөө аль үеийн яруу найрагч гэж хэлэх вэ?

-Би бол 1990-ээд оны сүүл 2000 оны эхэн үеийн яруу найрагч. Бид үе үеэрээ найзалдаг. Яруу найргийнхан үе үеийнхнийгээ хайрладаг, дэмждэг төдийгүй нэгнийгээ ядарч явахад нь тусалдаг. Түүнээс биш бөхчүүд шиг энэ, тэр нутгийн хүн гэж жалга, довны үзэл гаргадаггүй.

-Таны үеийн яруу найрагчдыг нэрлэвэл та хэн хэний нэрийг дурдах вэ?

-Яруу найрагч Л.Хасар, манай Ж.Мөнхбат байна. Эднийг Болор цом авахад нь бид маш их баярласан. Манай үеийнхэн эрийн цээнд хүрлээ, бидний үе ирчихлээ гэж. Энэ жилийн Болор цом-д оролцсон яруу найрагчдаас ихэнх нь манай үеийнхэн байлаа.

-1980, 1990-ээд оны үед хүмүүс Болор цом наадмыг хүлээдэг, тэр хэмжээгээрээ нэр хүндтэй болдог байсан?

-Тэр үе, бидний үе чинь хоорондоо асар их ялгаатай.

-Яг ямар ялгаатай юм бэ?

-Чи бод л доо. 30, 40 жилийн өмнө хүмүүс ном их уншдаг байсан. Яагаад гэж бодож байна.

-Яагаад?

-Яагаад гэвэл тэр үед зурагт ховор байсан. Монголын нэг, Оросын нэг суваг л гарна. Оройн 18-22 цаг хүртэл эфир гардаг. Дээр нь чөлөөт цагаа өнгөрөөх газар ховор байсан. Тийм болохоор ихэнх хүн Болор цом яруу найргийн наадмыг хүлээдэг, дэмждэг байсан юм.

-Харин өнөөдөр ямар болсон гэж?

-Гэтэл өнөөдөр цаг өөр болж. Тэр үетэй харьцуулалтгүй. Наад зах нь интернэт, элдэв янзын тоглоом байна. Тэгээд ч дэлхий нийтээрээ яруу найраг сонирхох нь багассан. Европт л гэхэд яруу найраг гэдэг зүйлийг ярихаар соён гэгээрүүлэх, сэргэн ман­далтын үетэй холбодог бол­чихжээ.

-Уучлаарай, та Болор цом наадмын нэр хүнд унаж байгааг залуус яруу найраг сонирхохоо байчих­сантай холбож байгаа хэрэг үү?

-Тийм ээ, гэвч хүн төрөлхтөн байгаа цагт утга зохиол, яруу найраг оршсоор л байх болно.

-Ингэхэд наадмын шаг­налын санд хэдэн төгрөг ирсэн бэ?

-Дөрвөн сая төгрөгөөр шагнасан байна лээ. Түүнээсээ 10 хувийн татвар аваад 3,6 сая орчим төгрөгийн мөнгөн шагнал авсан.

-Өөр ямар нэгэн шагнал авсан уу?

-Яах вэ, бусад ивээн тэтгэгч байгууллагын шагнал ирсэн. Хадгаламж, ХААН банкнаас бэлгийн карт, өөр байгууллагуудаас жижигхэн цүнх, дэвтэр, ном ирсэн. Энэ дотроос Болор цом, Янжинлхам бурхан маань хамгийн том шагнал байлаа.

-Таныг гурван ч шүлгийн ном гаргасан гэж дуулсан юм байна?

-Хэвлэлээр гурав гэж ярьж бичээд байгаа юм аа. Уг нь таван ном гаргасан.

-Тийм үү, ямар ямар нэртэй ном гаргасан юм бэ?

-Анхны шүлгийн номоо 2000 онд Миний жаахан Амбуунаа нэртэйгээр гаргаж байсан. Түүнээс хойш 2005 онд Чинад нууцхан сэтгэл, 2007 онд Эсэруагийн охины хоолойн чимэг, 2009 онд Хундага сарны онгод, 2011 онд Мянган оны хойно зэрэг ном гаргаж, хэвлүүлсэн. Би ихэвчлэн хайр дурлалын тухай шүлэг бичдэг. Эх орон, ээж аавын шүлэг надад цөөхөн. Мэргэжил нэгт нөхөд маань Д.Болдхуяг хайрыг их олон өнгөөр олж хардаг, хайрын дууч гэж ярьдаг юм.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Болдхуяг

Үхлийг угтах шүлэг

Хэвлийдээ бүрэлдмэгц надтай шүтэн барилдаж

Хэвтэж амрах чөлөөгүй намайг зорин тэмүүлсэн

Үхэл чамайг би хадаг барин тосно

Үнэн сэтгэлээсээ баярлан угтана

Ээжийнхээ л дараа орвол өнөө маргааш хамаагүй

Эмгэг өвчин хийгээд зуурдаар тонилох ялгаагүй

Ирсэн шигээ байгальдаа гар хоосон буцаад

Илүү дутуу гоёлгүй мөнхийн амгаланг олно

Өрөөлийн үхэл миний орчлонд мэндлэх шалтгаан болсон

Өөрөө би бусдад хорвоод төрөх орон тоо гаргана

Өч төчнөөн амийг мэрж амьдарсныхаа хариуд

Өт хорхой хооллохыг үүргээ гэж үзнэ

Биеийг минь тэд идсээр өсч үржих нь дамжиггүй

Бичил ертөнцийн шим болж ургамлын үндэс тэжээнэ

Өвс ногоо харин амьд бодгаль бүхний

Өнөд оршин тогтнох таатай нөхцөлийг бүрдүүлнэ

Амьд бодисын гинжин хэлхээ тасрахгүй

Амь нас минь тийнхүү зүсээ хувилган үргэлжилнэ

Аугаа байгалийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж

Аварга мөнхийн хүрдний хөдөлгөгч хүч болно

Амьд явахын утга учир үхэл чамд л байдаг

Аз жаргал гэдэг ч чамтай учрахын нэр мөн

Өчүүхэн ч гэсэн өвөө үлдээж, мөрөө гаргалаа

Өөр хүсэл үгүй, нам гүмийг л мөрөөднөм

Цэцэн тэнэг хийгээд баян ядууг ялгадаггүй

Цэх шударга зангийг тань даанч их хайрладаг

Зоргоор шүлэгч зүрхэндээ нэг насаараа тээсэн

Зовлон хэмээх ачаагаа чам дээр буулгаж амарна

Үнэндээ чи намайг тамд хүргэж өгөхгүй

Үгүй хоосон диваажинг би тоож шиншихгүй

Үхэл чи миний төгсгөл ч болж чадахгүй

Үүрд амгалан оршихуйн гэрэлт эхлэл болно оо

Хөх хот 2011 он

Like · · Share

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button