Дарга нар ямар ч хэрэг тарьсан өмөөрөх эзэнтэй болохоор яалтай билээ
худалдах, хил давуулахыг завдсан хэрэгт холбогдох нь өдөр бүр нэмэгдэх болсон. Ихэвчлэн Малайз, Сингапур, Казахстан, БНХАУ-ын хооронд мансууруулах бодис зөөж яваад баригддаг гэсэн тоон баримт ч бий. Уг нь манай улс бусад орны иргэдтэй харьцуулбал хар тамхины хэрэглээ багатай орны тоонд ордог гэдэг.
Хил дамнуулан хар тамхи зөөвөрлөсөн гэмт хэргийн улмаас ОХУ, Казахстан, Унгар, Грек, Филиппин, БНХАУ-д Монголын 36 иргэнийг саатуулан шалгаж байгаа тухай мэдээлэл байна. Хамгийн сүүлд гэхэд Польш улсад амарч байсан дипломат ажилтай А.Батсайхан хууль бус тамхины хэргээр гурван cap саатуулагдахаар болсон. Гадаад хэргийн дэд сайд асан Ц.Цолмон, ХБНГУ-д суугаа элчин сайд Б.Даваадорж, Женевийн Элчин сайд асан АНУ-д суугаа Х.Бэхбат зэрэг олон хүмүүс хар тамхины хэрэгт нэр холбогдож байсан удаатай.
Тэгвэл өнгөрсөн сард урд хөршид манай улсын хоёр оюутан биедээ их хэмжээний мансууруулах төрлийн бодис авч яваад баригдсан талаар манай сонин өмнө нь мэдээлсэн. Саяхныг хүртэл дээрх хар тамхи зөөвөрлөсөн хоёр оюутны нэрийг нууцалсан нь хэд хоногийн өмнө олонд ил боллоо. Холбогдох эх сурвалжийн мэдээлснээр тухайн хоёр оюутны нэг нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү С байжээ. Харин нөгөө нь хэн бэ.
Ер нь хар тамхи болон мансууруулах бодис хил дамнуулан зөөвөрлөж байгаа хүмүүсийн ихэнх нь томоохон алба хашиж буй дипломат албаны ажилтан, эсвэл тэдний хүүхдүүд байдаг нь сонирхол татна. Дээр нь тэд нэрээ нууцалдаг жишиг тогтоогоод удлаа. Хэрэв жирийн нэгэн иргэн ийм хэрэгт сэжиглэгдсэн бол яах байсан бол доо. Үүний нэг жишээ нь Л.Байгалмаа. Монголчууд хар тамхи зөөвөр-лөсөн хэрэг ямар хор уршигтайг Л.Байгалмаагийн хэргээс сайн мэддэг болсон баймаар л юм.
Товчхондоо хууль дүрэм зөрчсөн бол дарга, цэрэг нь хамаагүй хариуцлага хүлээх ёстой байгаа юм. Гэтэл манайд дарга нар ямар ч хэрэг тарьсан ардаа өмөөрөх эзэнтэй болохоор яалтай билээ.