Алуурчин Засаг дарга Ш.Амгаланбаярыг сольё

чонын авын уралдаан зохион байгуулж явах хойгуур аймгийнх нь Халзан сайр гэдэг газар боом өвчин гарч, малчид нь сан­дарч эхэлжээ. Ажлаа хийхийн оронд амь­т­ны амь хороох уралдаан хүр­тэл зохион байгуулж, зугаа­цаж явдаг Засаг даргаар Говь-Ал­тайчууд бид яах билээ хэмээн өдгөө нутгийн иргэд нь зовлонгоо тоочиж суу­на.

Ер нь Говь-Алтай айм­гийнхан өнгөрсөн жилээс чоно үргээх буюу чоно авлах уралдааныг зохион байгуулж эхэлсэн гэнэ. Тодруулбал 2010 оны 12 дугаар сард тус аймгийн олон нийтийн Ал­тай радио иргэд, малчид, анчдад болон сум багийн удирдлагуудад хандан зур­гаан удаагийн цуврал нэвтрүүлэг хийж, аймгийн хэм­жээнд чоно авлах нэг өдөр-ийг зохион байгуулсан бай­на. Энэхүү үйл явдлыг мэдээж Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр гар­дан зохион байгуулж, захирамж, болзол гаргасан аж. Ингээд өнгөрсөн жил 104 чоно агнасан Ш.Амгаланбаяр дар­гатай алтайчууд хэд­хэн хоногийн өмнө 18 сумын 237 чоныг авлажээ.

Их авын дараа хөлдөөсөн чононуудыг Говь-Алтай айм­гийн төв талбай болох Жанчивын талбайд эг­нүүл­сэн нь бүтэн өдрийн турш айм­гийн төвийн оршин суугчдын нүдийг хужирлажээ. Үүнийг хар­сан хүмүүсийн зарим нь хайр найргүй агнасан чононуу­дыг өрөвдөж чоно алж тоглосон нөхдийг буруутгаж байсан бол зарим нь олон чоно үзэж хийморио сэргээсэндээ туйлын баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Харин Ш.Амгаланбаяр дар­гын хувьд энэхүү үйл ажиллагаагаа ихээхэн бар­даж, бахархаж ярьдаг юм би-лээ. Амьтны амь тасалснаа баатарлаг гавьяа, эр зориг, цог хиймортой зүйрлэн байж өөрийгөө сурталчилдаг тэр­бээр үнэндээ ганцхан чоно биш, бүх төрлийн ан хийдэг гэнэ лээ. Ангийн хувьд туй­лын мэргэжилтэн болж, бүр нохой шиг шиншилж чад­дагаараа аймагтаа алдаршсан түүний гэр бүлийнхэн малын мах биш ангийн махаар хооллодог сурагтай.

Тэгэхээр ан хийх сургаар ажлаа мартаж, амьдралаа хаядаг Засаг даргыг солих хэрэгтэй юм биш үү, Ерөнхий сайд аа. Ер нь ч орчин цагт анчныг алуурчинтай адилт­гаж, зүйрлэдэг болсон. Ийм бай­хад хүмүүнлэг дэлхий ертөнцөөс хоцорсон Засаг даргаар Говь-Алтайнхан яах ч юм билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button