Цагдаа нарт гэмт хэргийг нуун дарагдуулсан гэдэг зүйл анги нэмэгдэнэ
Түүний дэлгэсэн бужигнаанд хамгийн түрүүнд Ш.Батсүх даргатай эргүүл хамгаалалтын газрын цагдаа нар өртөх нь тодорхой болов.
Хар дэвтэр-ийн нууц тайлагдсанаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Гэмт хэргийг мэдсээр байж нуун далдалсан гэх зүйл ангиар давхар ялаар шийтгүүлэх бололтой.
Цагдаагийн тэмдэглэлийн дэвтэрт үймээний үеэр буу хэрэглэсэн гэх Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх, дэд дарга Ш.Мягмаржав, хамгаалалтын тусгай тасгийн дарга Ү.Даржаа, ахлах ахлагч Мандах, Гансүх, Мөнхбаяр, Батдорж, дэд ахлагч Батцэрэн, Ганбаатар болон Я.Хорлоо-Енбүүчи, Н.Ариунболд, Ганболд, Төмөрбаатар, Мөнхтулга, А.Ууганбаяр Б.Батцэрэн зэрэг цагдаагийн алба хаагчдын нэрс дурайдаг.
Үндсэндээ энэ дэвтэр хэн нь хэнийгээ буудсан гэдгийг нотлох хамгийн чухал баримт болж байна. Хамгийн сонирхолтой нь Ш.Батсүх хурандаа алба хаагчдадаа буудах тушаал өгч, галт зэвсэг хэрэглэсэн ул мөрөө балласан гэдэг нь тодорхой боллоо.
Тухайлбал хурандаа Ш.Батсүх машин дотроосоо үймээнд оролцож байсан нэгэн иргэнийг буудахад ха-жууд нь байсан цагдаа нар Дарга сайн буудаж байна гэсэн байдаг. Харин өөрийнхөө болон бусад алба хаагчдынхаа буудсан бууг Эргүүл хамгаалалтын газрын хонгилын 00-доо нууж, үлдсэн хэсгийг нь Гачуурт руу аваачиж хаясан байна.
Үүнээс үзэхэд цагдаа нар ан хийж байгаа юм шиг л иргэд рүү буудаж, гал нээж байсан аж.
Харин Ш.Батсүхэд буудах тушаал өгсөн хүн одоохондоо тогтоогдоогүй байгаа. Тэрбээр шоронд орохын өмнө л тушаал өгсөн хүнийхээ нэрийг хэлэх биз.
Т.Энхмөнх