Хамрын салст бүрхэвчийн үрэвсэл буюу ринит
хамрын салст бүрхүүлийн цусан хангамж удаан хугацаагаар алдагдах нь хамрын салст бүрхүүлийн үрэвсэл буюу ринит үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс юм.
Хамрын салст бүрхүүлийн үрэвсэл буюу ринит нь хамар -ын ханид юм. Энэ өвчин аль ч насанд тохиолдог.
Шалтгаан
Даарах, химийн, дулааны, механик зэрэг цочролын үйлчлэл, хамрын дайвар хөндийн өвчнүүдийн үед идээт шүүрлээр хамрын салст бүрхүүл цочрох, хамрын салст бүрхүүлийн цусан хангамж удаан хугацаагаар алдагдах нь хамрын салст бүрхүүлийн үрэвсэл буюу ринит үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс юм. Хамрын салст бүрхүүлийн үрэвслийн нэг төрөл болох архаг хатингарт хамрын үрэвсэл нь цаг уурын тааламжгүй нөхцөл, мэргэжлийн хортой нөхцөл, заримдаа дахисан хурц үрэвсэл, халдварт өвчин, хамарт хийсэнмэс заслын ажилбар зэргээс болон үүсдэг.
Явц
Илрэх шинж нь хамрын салст бүрхүүлийн үрэвслийн төрлөөс хамаарна.
Хурц хамрын ханиадны үед бага зэрэг бие эвгүйцэн, хамар залгиур хуурай оргин, хамраар загатнана. Хамраар амьсгалахад бэрхшээлтэй болж, найтаалгах, нулимс гоожих, үнэрлэх мэдрэхүй муудах, дууны өнгө өөрчлөгдөх, хамраас их хэмжээний шингэн ялгадас гарах зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Цаашдаа ялгадас нь салс идээрхэг болж, жижиг судасны бүрэн бүтэн байдал алдагдвал цусархаг болно.
Энгийн архаг хамрын ханиадны үед үе үе хамар битүүрэх ба их хэмжээний ялгадас гарна. Зүүн хажуугаараа хэвтвэл хамрын зүүн тал, баруун хажуугаараа хэвтвэл хамрын баруун тал битүүрэх шинж ажиглагдана. Дээшээ хараад хэвтэх үед хамраараа амьсгалахад хэцүү болдог.
Архаг самалдаг томрох ринитийн үед ялгадас гарч, хамар битүүрч, толгой хүнд оргин, толгой өвдөн үнэрлэх мэдрэхүй муудна.
Оношлогоо
Оношыг эдгээр шинжийг үндэслэн тавина. Чих хамар хоолойн эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.
Эмчилгээ
Халуунтай үед хэвтрийн дэглэм сахина. Гичтэй хөлийн ванн, угаалга, хөлрүүлэх бэлдмэлүүд сайн үйлчилгээтэй. Хамрын салст бүрхүүлийн хөөж хавагнахыг судас нарийсгах бэлдмэлүүдийг (санорины уусмал, нафтизины уусмал, галазолины уусмал) хэрэглэн намдаана. Судас нарийсгагч дусаалгын дараа вазелин, эсвэл тоор жимсний тос түрхэнэ. Антибиотикийн цацлага, утлаг нь эмчилгээний үр дүн сайтай байдаг. (биопарокс)