Ч.Цэвээнпүрэв Ирэх жил дэлхийн аваргын төлөө тоглоно

гаруйн өмнө Англид болсон нэгэн том тэмцээнд түрүүлж, улсаа сурталчлаад авсныг уншигчид санаж байгаа байх. Мөн тэрбээр бокс тоглохын хажуугаар мэргэжлийн рингэнд хөл тавих залууст туслах зорилгоор Шинэ үеийн Монголын мэргэжлийн боксын холбоо-г байгуулжээ. Энэ холбооных нь тухай болон боксын рингэнд хийсэн тоглолтуудынх нь талаар түүнтэй ярилцсан юм.

-Яагаад холбоо байгуулахаар шийдсэн юм бэ? Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах бол?

-Холбооны маань гол зорилго нь Монголд мэргэжлийн боксыг хөгжүүлэх, хүүхэд залуусын бие бялдрыг чийрэгжүүлэхэд чиглэсэн. Мэргэжлийн бокс бол дэлхийд маш том бизнес болтлоо хөгжсөн, сая сая үзэгчдийг байлдан дагуулсан спорт. Харин энэ спорт Монголд хөгжөөгүйтэй адилхан болчихоод байна. Энэ нь гадаад харилцаатай холбоотой. Одоо Монголын сайн тамирчид өөр орны нэрийн өмнөөс тулалдаж байна. Харин бид холбоогоо үйл ажиллагаанд оруулаад, тоглолтуудыг өөрсдөө зохион байгуулвал манай шилдэг охид, хөвгүүд гадны иргэн бололгүйгээр, Монголынхоо өмнөөс тэмцээнд орох боломж нь нээгдэх юм. Холбоо маань эхний ээлжинд Монгол туургатны тамирчдаа хамруулах болно.

-Тэгэхээр мэргэжилд орох сонирхолтой залуус танайхаар дамжина гэж ойлгож болох уу?

-Болно. Манайхан заавал гадны менежер, промоутеруудын гарыг харалгүй мэргэжлийн бокст хөл тавих боломжтой болж байгаа. Гадаад харилцааны асуудлаа бид шийдэх шатандаа явж байна.

-Тамирчид ямар шат дараалал дамжиж мэргэжилд орох вэ? Нөгөө айхтар том холбоонуудад тоглох боломжтой юу?

-Мэргэжлийн бокс угаасаа том бизнесмэнүүдийн үйл ажиллагаатай нягт холбогддог. Бид эхний ээлжинд хамгийн ойрхноор нь оросуудтай хамтран ажиллах бодолтой. Тэгээд мэргэжилд гарах тамирчдынхаа гадаад харилцаа, ар талыг хариуцаж ажиллах болно. Өмнө нь олон л тамирчин гадагшаа гарч байсан. Гэсэн ч тэднийг хариуцаж, хянах аппарат байгаагүйгээс болоод ихэнх нь харлаад, ажил хийгээд явчихсан. Энэ бүгдийг арилгаж, зөв тогтолцоонд оруулахын тулд холбоо байгуулсан гэж болно. Сүүлийн үед М.Пакьяо, Х.Маркес зэрэг хөнгөн жингийн боксчин маш амжилттай тулалдаж, од болж байна.

Тэгэхээр манай хөнгөн жингийн тамирчид сайн тулалдаад байвал дээшээ гарч ирэх боломжтой. Нэг үе манайхан гавьяат тамирчин Д.Лхагвын араас мэргэжил рүү их гарсан. Гэхдээ хэдэн хүн гарч, хэд нь амжилт гаргасан талаарх мэдээлэл алга. Ихэнх нь юугаа ч мэдэхгүй байснаас болж золиосны маягтай явж ирсэн. Тэгэхээр бид энэ байдлыг зохицуулж, сонирхогчийн боксын холбоотойгоо нягт хамтарч ажиллах болно. Гэхдээ ирээдүйтэй залуу тамирчин болгоныг бид мэргэжил рүү түлхээд байхгүй. Хүмүүс мэргэжлийн спортыг их амархан мөнгө олох хэрэгсэл юм шиг ойлгодог. Гэсэн ч амжилт гаргахгүй бол хэзээ ч дээшээ гарахгүй.

-Холбоо байгуулах амархан. Харин үйл ажиллагаа явуулахад заал танхимаас авахуулаад хүндрэл гарна. Энэ бүгдийг яаж зохицуулах гэж байна?

-Манайд нэг жижиг заал бий. Үүнийгээ эхний ээлжинд ашиглаж байна. Бид одоохондоо холбооныхоо тэргүүлэгч, ерөнхийлөгчийг сонгож амжаагүй байна. Мэргэжлийн бокс хөгжүүлэх сонирхолтой, спортод элэгтэй хүнийг хайж байгаа гэхэд болно. Өнөөдөр сонирхогчийн бокс, кикбоксын удирдлагууд ямар сайн ажиллаж, энэ спортоо дэлхийд гаргаж байна. Үүн шиг хувь хүн, компани байвал бид мэргэжлийн боксыг дэлхийд гаргах бүрэн боломжтой.

-Лондоны олимпийн дараа сонирхогчийн боксоо орхих тамирчин байгаа байх. Иймэрхүү тамирчидтай холбоо тогтоож, мэргэжил рүү оруулах яриа хэлцэл хийсэн үү?

-Урьдчилсан байдлаар уулзаагүй. Яваандаа холбоо маань өргөжөөд ирэхээр энэ асуудал яригдах байх. Бид өөрийн орноос гадна хөрш хоёр орноосоо тамирчин авах сонирхолтой. Оросууд мэргэжлийн боксыг богино хугацаанд өндөр түвшинд хөгжүүлчихлээ. Америкийн алдартай боксчдыг нутагтаа авчирч, том том тоглолтууд зохион байгуулж байна. Тэгэхээр бид нар энэ зарчмаар ажиллах болно.

-Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Та сүүлд Prize fighter гэж том тэмцээнд түрүүлсэн. Нэг өдөр гурван тоглолт дараалж хийхээр хэцүү юм уу?

-Аравдугаар сарын 29-ны орой гурван тулаан хийсэн. Энэ тэмцээн хүмүүсийн сонирхлыг их татаж байгаа. Доод тал нь 60 сая хүн үздэг Sky sports сувгаар гурван удаа давтаж гаргасан. Энэ нь тэмцээн маш их сонирхолтой болсон гэсэн үг л дээ. Ялангуяа Монголын хөгшин тамирчин орж ирээд залуусыг ялсан нь олны анхаарлыг ихтатсан. Тоглолтын завсар бээлийгээ ч тайлалгүй 30 минут амраад л дараагийн тулаандаа орж байлаа. Би эхнийхээ өрсөлдөгчийг хүнд цохилтоор буулгаж авсан. Хоёр дахь тамирчнаа оноогоор ялсан. Сүүлийн тамирчнаа онооны илт давуугаар хожиж, цомын эзэн болсноор дэлхийн аваргын төлөө тоглох эрхээ олж авсан.

-Аль холбооны аваргын төлөө тоглох вэ?

-IBO юм уу IBF холбооны орсон байх.

-Өнгөрсөн жил энэ тэмцээнд орсон байх аа?

-Ноднин дээд жиндээ орсон. Эхнийхээ өрсөлдөгчтэй тоглохдоо хамраа хугалуулчихсан. Тэд намайг дээшээ гаргахгүй гээд хайр найргүй тоглосон л доо. Толгойгоо хагалуулж, хамраа хугалуулаад улаан нялга юм л тоглолтыг дуусгасан. Тэгээд дараагийн өрсөлдөгчөө илт давуу ялсан ч оноогоор ялагдуулсан. Харин энэ жил бүгдтэй нь илт давуу тоглож яллаа. Энэ жилийн тэмцээний дараа манай промоутерууд Австралийн талтай холбоо тогтоосон. Мөн Константин Цютэй холбоо тогтоосон. Дараагийн тоглолтоо Австралид Цюгийн ивээл дор хийхээр яригдаж байна.

-Хоёр холбооны алиныхтай нь тоглох магадлал өндөр байна вэ?

-IBF-ийн аварга нь Билли Диб гэж араб гаралтай австрали залуу байгаа. Түүнтэй тоглож магадгүй.

-Тэр өрсөлдөгчийнхөө талаар ярьж өгөөч?

-26 настай, энэ оны долдугаар сард IBF-ийн аварга болсон юм билээ. 33 ялаад, нэг ялагдаж байсан. Миний хувьд бэлтгэл сайн хангагдвал ялах боломж их байгаа.

-Таны нас спортынхон дунд залуудаа орохгүй. Цаашдаа хэдэн жил тоглох бодолтой байна вэ?

-Нэг их олон жил тоглохгүй байх аа. Ямар ч байсан 2012 оныг үзэх бодолтой байна. Би гурав дахь холбооныхоо аваргын бүс авах зорилго тавьчихаад байгаа. Түүндээ хүртлээ бүх хүч чадлаа дайчилна. Yүний дараа залуу тамирчдаа анхаарах зорилготой.

-Таныг кинонд тоглох гэж байгаа гэж сонссон?

-Английн кино продакшнаас монгол тамирчны дүрийг бүтээх санал авсан. Киноны зураг авалт 2012 оны эхээр эхлэх байх.

-Эсрэг дүр юм уу?

-Шаолины 34 дэх үеийн ламын тухай кино байгаа. Тэр кинонд харгис боксчны эсрэг дүр бүтээх юм. Энэ санал их сонирхолтой санагдсан л даа. Энэ кино маань одоогоор 10 мянга гаруй хүний санал авчихсан байгаа. Энэ нь хүмүүс киног үзэхийг хүлээж байна гэсэн үг. Хэрвээ олон санал авбал киноны санхүүжилт шийдэгдэх юм.

-Ярилцсанд баярлалаа. Таны зорьсон ажилд амжилт хүсье.

Г.БАЯРСАЙХАН

Эх сурвалж Таван цагираг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button