Нийгмийн сэтгэл зүйг өөрчлөхийг чиглэсэн зөвлөгөөн боллоо
газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн үүрэг оролцоог хангах нь сэдэвт сургалт зөвлөгөөнийг Улаанбаатар чуулгын хурлын танхимд зохион байгууллаа. Монголчуудын ярьдагаар түм түжигнэж, бум бужигнасан нийслэл хотын хөгжил, дэвшил нь нэг талдаа улс нийгмийн хөгжпийн гол түүчээ, хөдөлгөгч хүч болдог. Нөгөө талаас ажил амьдрал буцалсан их хотын иргэдийг айх аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн, нийгмийн дэг журмыг хангаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зөв хэлбэрээр зохион байгуулж, олон талт шинэлэг ажил, арга хэмжээнүүдийг санаачлан хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч ажиллах хэрэгцээ шаардлага зүй ёсоор урган гардаг.
Гэмт хэрэг нь санамсаргүй үзэгдлийн тархалт байдаг. Гэвч гэмт хэргийн талаарх тоон мэдээг нэгтгэн судалж, дүн шинжилгээ хийх замаар цаашдын төлөвийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга замыг боловсуурлах шаардлагатай аж. Манайхан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил нь төрийн тэр тусмаа цагдаагийн байгууллагын дангаараа хэрэгжүүлэх ёстой ажил үүрэг мэтээр ойлгодог. Өнөөдрийг хүртэл энэхүү нийгмийн сэтгэлзүй, иргэдийн ухамсар бүрэн өөрчлөгдөөгүй байгаа.
Тиймээс ийнхүү сургалт зөвлөгөөнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн үүрэг оролцоо гэсэн үндсэн агуулгын хүрээнд иргэд олон нийт болон холбогдох байгууллагууд итгэлүүд тавьсан юм. Үүнд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав Цагдаагийн байгуулагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн үүрэг, оролцоог хангаж, хамтран ажиллаж байгаа нь сэдвээр итгэл тавьсан.
Түүнчлэн Хүн худалдаалах, хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчын эрх ашгийг хамгаалах, нийгэмшүүлэх ажилд олон нийтийн оролцоог хангах сэдвээр Хүйсийн тэгш эрхийн төв ТТБ-ын тэргүүн Г.Ганбаясах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хэвлэл мэдээлэл, хууль, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг хангах нь сэдвээр МУИС-ийн багш, доктор, профессор, зохиолч, сэтгүүлч Д.Цэнджав зэрэг хүмүүс итгэлээ тавьлаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай Монгол Улсын хууль, үндэсний хөтөлбөр, Олон нийт цагдаа хамтын ажиллагаа, Хүн худалдаалах, хүүхэд эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж, нийслэлийн төр захиргааны байгууллагуудаас нийслэл хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, иргэд, байгууллага, олон нийтийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх замаар гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд чанарын ахиц гаргахад уг зөвөлгөөний зорилго байв. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга хэлбэрийг бий болгоход дээрх байгууллагууд үүргээ ухамсарлаж, идэвхитэй хамтран ажиллах, санаачлагаас ихээхэн шалтгаалах аж.
Энэхүү сургалт зөвлөгөөнд тавигдаж байгаа илтгэлүүд, оролцогчоос гаргаж байгаа үнэтэй санал, зөвлөмжүүдийг бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллах юм байна. Уг зөвлөгөөнд Нийслэл дүүргүүдийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, нийгмийн хэв журам хамгаалах газар, Мөрдөн байцаах газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хэрэг бүртгэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, дүүрэг хороодын иргэдийн хурал, Засаг дарга нар болон Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагчид, нийгмийн ажилтан, өрхийн эмч, олон нийтийн байцаагчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, төрийн болон төрийн бус байгууллагуууд, байгаль орчин, аялал жуучлал, хил хамгаалах, иргэний бүртгэлийн байгууллагуудын газар хэлтсийн дарга нар оролцсон юм.
Ө.ВЭЛА