Автобааз гадаадын мэргэжилтнээр хүч сэлбэлээ
баазад хийгдэх ажлын төлөвлөгөөг cap улиралд төлөвлөн батлуулж, төлөвлөгөөний дагуу ажил, үүргээ гүйцэтгэж иржээ. Авто баазын өвөлжилтийн бэлтгэл ажилд тендерээр шалгарсан ББ эндТТ ХХК сантехникийн ажлыг, Монкитурами ХХК уурын зуухны барилгын ажлыг хийж, техникийн улсын комисс хүлээн авч, агаиглалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хэмээн баазын ажилчид мэдэгдэж байна. Авто баазад гэрэлтүүлэг, цахилгааны ажлыг тендерээр шалгарсан Багануур энергео ХХК хийж гүйцэтгэж байгаа аж.
Үүнтэй холбогдон нэг хоёрдугаар граж болон хоёр давхар конторын барилгын гадна дотор цонх, хаалгануудад хөөсөнцөр хийж, гялгар уутаар битүүлж, хадаж дулаалсан байна. Түүнчлэн баазын хашааны доторх зам талбайг тохижуулах ажлыг өдөр бүр тогтмол хийж хэвшжээ. Жайкагийн сайн дурын байгууллагын мэргэжилтэн Мацудасанг авто баазад суулгаснаар техникийн зөвлөл ажиллуулж Авто бааз Япон мэргэжилтэнтэй болжээ. Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ажиллагсдад, баазын механик инженер Д.Жаргалсайхан техникийн аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өгч, сургалт явуулсан.
Авто баазын шинэ баригдсан уурын зууханд гурван машин буюу 27,3 тонн нүүрс татан авсан. Баазын хэрэглээний цэвэр усны шугаманд тоолуур тавыг тавиулсан гээд олон ажлыг тэд амжуулжээ. Мөн Сүхбаатар дүүргийн Долоодугаар хорооллын орон сууцжуулах хөтөлбөрийн ажиллагаанд хог тээвэрлэлтийн дөрвөн машин, нэг ковш 14 хоног хур хогийг зөөж тээвэрлэж ажилласан байна. 2011 оны сүүлийн улирлын техникийн графикт үйлчилгээ хийгдэхэд шаардагдах тос, тосолгооны материалыг татан авч бэлтгэл ажил хангагджээ.
Авто баазын болон дүүргүүдийн ТҮК-удад түрээсээр ажиллаж байгаа 31 машин техникүүдэд улирлын техник үйлчилгээг 11 сард хийж дуусгасан байна. Нарны замын усалгааны болон цэвэрлэгээний хог ачих ажилд 72-02 УБЕ, 93-20 УБП машинууд графикийн дагуу ажил үүрэг гүйцэтгэж, авто баазын парк ашиглалт 96,4 хувьтай байгаа талаар баазын ажилчид хэлж байсан.