Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн 63,3 хувь нь хуулийн байгууллагад ханддаггүй

Монголчууд баахан нэрэлхүү улс. Нэрэлхээд нэрээ идэх биш дээ хэмээн аман дээрээ хэлдэг ч нэдэр дээрээ ичиж зовсноосоо болоод инээд алдан нулимсаа дотогшоо залгидаг. Нэр хугарахаар яс хугар гэх хэлц үг санаанд ороод тэр үү, барагтай л бол бусдын өмнө нууцаа нээхийг бас зовлонгоо дэлгэхийг хүсдэггүй. Ялангуяа гэр бүлийн асуудлаа хав дарж, нам дардаг. Энэ нь ч судалгаагаар нотлогддог. Үнэндээ ч архи ууж, агсан тавьсан нөхрөө яахаа мэдэхээ больж цагдаад дуудлага өгөхөд гэр бүлийн хэрэг байна ш дээ, архи нь гарахаар зүгээр байлгүй. Цаана нь амь насанд халтай, аминд тулсан асуудал зөндөө гарч байхад гээд хөдөлж өгдөггүй нь нууц биш. Гэвч гэр бүлийн хүчирхийллээс болж ямар их эрсдэл үүсдгийг төдийлөн анзаардаггүй.

Шуудхан хэлчихэд нийгэмд болж буй гэмт хэргийн 65-80 хувь нь гэр бүлийн тавгүй байдлаас үүссэн байдаг нь нэгэнт судалгаагаар нотлогдчихсон. Эцэг, эх таарамжгүй, аль нэг нь нөгөөгөө дарамталдаг орчинд өссөн хүүхэд хожим гэмт хэрэг хийх магадлал энгийн гэр бүлд өсч төрсөн хүүхдээс даруй 45 хувиар их байдаг. Судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хүчирхийлэлд өртсөнөөс хойш 3-15 хоногийн дараа үйлчилгээ үзүүлэгчдэд ханддаг агаад үүнийг хуулийн байгууллагад хохирогчийн хандсан байдалтай харьцуулахад хүчирхийлэлд өртснөөс хойш ноцтой, хүнд тохиолдлоос бусад үед хоёр дахин бага хугацааны дотор тусламж хүсдэг нь харагддаг.

Нөгөөтэйгүүр цагдаагийн байгууллагаас авсан арга хэмжээний 53.4 хувь нь хохирогчийн аюулгүй байдлыг шууд хангахуйц арга хэмжээ болж чаддаггүй байна. Өөрөөр хэлбэл авсан арга хэмжээний 27.3 хувь нь л (хамгаалах байр, эмнэлэгт хүргэсэн, хүчирхийлэл үйлдэгчийг баривчилсан, эрүүлжүүлсэн) хохирогчийн аюулгүй байдлыг шууд хангахуйц арга хэмжээ болж чаджээ. Түүнчлэн хохирогчдын 82 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг, багш, эмч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид байдаг ба 66.7 хувь нь нөхрийн хамт амьдардаг. Мөн тухайн гэр бүлүүдийн өрхийн орлого нь нөхөр ба хохирогчийн өөрийнх нь цалин, хувиараа хөдөлмөр эрхэлснэзс олох мөнгөн орлогоос бүрддэг байна.

Харин хохирогчид болон хүчирхийлэл үйлдэгчдийг насны бүтцийн хувьд авч үзвэл, 27-32 нас 18-21 хувь, 33-38 нас 35 хувь, 39-43 нас 47 хувь байсан бол гэрлэлтийн хувьд 1-3 жил 15 хувь, 4-7 жил 53 хувь, 8-11 жил 16 хувь, 11-14 жил найман хувь, 14-17 жил 17 хувь байсан байна. Түүнчлэн хохирогчид гэр бүлийн хүчирхийлэлд өртснөөр сэтгэл санааны хохирол /92 хувь/ амсдаг гэсэн бол 62 хувь нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг гэж үзжээ.

Түүнээс гадна хуулийн байгууллагын ажилтнуудын хэлж буйгаар хохирогчид хуулийн байгуул¬лагад хандах хүртлээ хамгийн наад зах нь 2-5 жилийн турш хүчирхийлэл дор аж төрдөг бөгөөд хүчирхийллийн хэрэг үүсгэхэд хүргэсэн хамгийн сүүлчийн тохиолдлыг бус үргэлжилсэн хүчирхийлэлтэй харилцааны түүхийг авч үзэх ёстойг харуулдаг хэмээн судалгаанд оролцсон хуулийн байгууллагынхан мэдэгдсэн байх юм. Үнэндээ ч олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдсан хохирогчдын 46.2 хувь нь 2-5 жил, 30.8 хувь нь 6-8 жилийн турш хүчирхийлэлд өртсөн болохоо хүлээн зөвшөөрчээ.

Түүнчлэн бие махбодийн хүчирхийлэлд байнга өртдөг гэж хохирогчдын 50 хувь нь үзсэн бол сэтгэл санааны хүчирхийлэлд байнга өртдөг гэж бүгд хариулжээ. Гэр бүлийн хүчирхийлэлд 4-9 жил өртсөн гэж тэдний 61 хувь нь үзсэн бөгөөд 84 хувь нь хүчирхийллийн үед удаа дараа гэмтэл авч байсан ба гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хуулийн байгууллагад 63.6. хувь нь хэзээ ч хандаж байгаагүй байна. Хандаж байсан гэж хариулагчид нь бүгд зодуулсны улмаас хуулийн байгууллагад хандсан гэж хариулснаас үзвэл манайхан гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн бие махбодын хүчирхийллээр төлөөлөн ойлгодгийг харуулж байгаа юм.

Эцэст нь өгүүлэхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хуулийн байгууллагад хандсан тохиолдолд хүчирхийлэл үйлдэгчид ихэвчлэн эрүүлжүүлэх, баривчлах, эрүүгийн хэрэг үүсгэх арга хэмжээ авч байсан байгаа юм. Харамсалтай нь энэхүү арга хэмжээ нь хохирогч болон түүний гэр бүлд ямар нөлөө үзүүлсэн талаар судалгаанаас харахад 33,3 хувь нь ямар ч нөлөө үзүүлээгүй гэсэн бол 16,7 хувь нь хүчирхийлэл гаарсан гэж хэлсэн байна. Эндээс харахад хамгийн олон хохирогчтой бас хамгийн их муу үр дагавартай хэрэг бол гэр бүлийн хүчирхийлэл байдаг ч олон хүн бусдаас нэрэлхэж бас айсандаа хэргийн хохирогч болсоор улмаар даамжирч бие махбодийн хохирол амсталаа тэвчдэг байгаа юм.

Тэгээд ч гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 85 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байдаг нь судалгаагаар нотлогдчихсон. Хэдийгээр манай улс гэр бүлийн хүчирхийллийн хуультай болсон ч хууль батлагдсанаас хойших таван жилийн хугацаанд ердөө л 65 хүн ял сонссон байдаг. Эцэст нь өгүүлэхэд гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нийгэм дэх хүчирхийллийн хамгийн түгээмэл хэлбэр болохыг хаа хаанаа анхаарч хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө хамтдаа тэмцвэл ямар вэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button