МАН, АН-д жийгдсэн УИХ-ын гишүүд манай намд хандаж байна

-Сонгуулийн тухай хууль батлагдчихлаа. Ирэх сон­гуульд оролцох гэж буй ши­нэ­хэн намын дар­гын хувьд сэтгэгдэл ямар бай­на?

-Яах вэ дээ. Зарим нь бая­раа тэмдэглээд, зарим нь гом­дож уйлаад, эм­гэнэл зар­ла­чихсан байгаа бололтой. На­дад бол эмзэглээд байх зүйл алга.

-Шинэ хуультай санал нэгдэж байгаа гэсэн үг үү?

-Энэ хууль про­порциональ систем рүү хагас ч гэсэн орс­ноороо давуу талтай. Про­пор­циональ систем намууд тө­лөвшиж, чанар­жихад ихээ­х­эн үүрэг гүйцэтгэнэ. Одоо­­гоор улстөрийн намууд ча­наржиж чадахгүй байна шүү дээ. Хараад байхад ганц хоёр хүнийг дагаж дулдуйд­даг дүр зураг л зонхилж бай­на. Ер нь пропорциональ сис­те­м­ээр намуудын сон­гууль явагд­даг. Дэлхийн сонгодог ор­­нууд ч сонгуулиа про­по­р­цио­налиар явуул­даг.

Ирээдүйд Монголын улс­төрд бие хүн биш намууд их үүрэг гүйцэтгэх нь ээ. Ган­цаар­чилсан тоглолтууд хо­риг­­дож эхэлж байна. Яруу най­­­рагч, дуучид, бөхчүүд гээд нэр хүндтэй л бол УИХ-ын ги­шүүн болчихдог үе өн­гөр­нө.

-Намууд огт төлөвшөөгүй бай­на гэлээ. Үүнийгээ тод­руу­лаач?

-Намууд бусдаасаа ялга­рах юмгүй, улстөрийн онол­­гүй, зүүн, баруунаа ч мэ­дэх­гүй байна шүү дээ. Танай нам ямар улстөрийн үзэл ба­римт­лалтай нам бэ гэхээр мэ­дэх­гүй дарга хүртэл байна. Ийм л байна.

-Сонгуулийн хуулийг эрх баригчид өөрсдөө эргээд сон­гогдох хувилбараар хийлээ гэсэн шүүмжлэл байна. Үүнд ямар бодолтой байна вэ?

-Тэр мэдээж.

Ер нь улстөрийн онол мэд­дэг хүний хувьд хэ­лэхэд пропорциональ сис­тем бол улстөрийн на­мууд тө­лөв­шихөөс гадна пар­ла­мен­тад янз бүрийн хүчнүүд орж ирэх боломж нээгддэг хувилбар. Ард түмэн туйлшрахгүйгээр сонголт хийчихвэл нэлээд ард­чилалтай болно.

Цаашид ямар ч нам ин­гэж үнэмлэхүй олонх бо­лохгүй болов уу гэж бодож бай­на. Парламент жинхэнэ ут­гаар­аа үүсэх боломж гарч ирж байна. Одоо бол­тол жин­хэнэ ардчилсан пар­ла­мент байсангүй. Ямар ч сөрөг хү­чингүй парламент со­циа­лизмтай адилхан.

-Шинэ хуулиар бол шинэ хү­мүүс парламентад ороход их төвөгтэй нөхцөл байдал бий болсон тухай яригдах бол­лоо?

-Би тэгж бодохгүй бай­на. Харин ч маш их бо­ломж нээгдсэн. Нийт иргэд со­н­гог­чид шинэ, цэвэр улстөрийн хүч­нийг хүсч байгаа. МАН, АН-аас залхсан байх. Залхах ч учиртай.

-Мажоритариар нэр дэвш­сэн хүн ялалт байгуулж ча­даагүй ч сонгогчдын 28 ху­вийн саналыг авч чадвал на­мын нэрийн суудалд суух бо­ломж нээгдэж байна. Тэ­гэ­хээр өмнөх шигээ хувь хү­ний тоглолт зонхилох юм биш үү?

-Намын нэрийн 28 суу­далд булхайтай хүмүүс л орж ирнэ. Хэн ч таньдаггүй, ямар ч улстөрийн чадвар­гүй хү­мүүс орж ирэх магад­лал­тай.

-Яагаад?

-Намууд төлөвшөөгүй уч­раас улстөрийн чадваргүй хү­мүүс намынхаа нэрээр орж ирэх боломжтой. Уг нь на­мууд төлөвшчихсөн бол ийм алдаа гарахгүй. Ту­хайл­бал Ардын намын Бага ху­ралд дандаа л олигархийн хүүх­дүүд байдаг. Энэ ханхүү нар улстөрийн чадваргүй ч гэсэн намын нэрээр ороод ирэх бо­ломж бий болчихлоо. Үүнд л би харамсаж байна.

-Ийм нөхцөл байдал бий бол­сон нь мөнгөтэй хүн л гарч ирдэг хуучин тогтол­цоог санагдуулж байна?

-Нэг зүйлийг бодох хэрэг­тэй. Монголын парламент пар­ла­мент шиг биш байна. Мөн­гө­тэй хүмүүсийг оруулж ирж, мөнгөөр зодож суу­дал ав­саар байгаад намууд эвдэр­чих­сэн. АН анх ямар нам бай­лаа. Одоо олигархийн нам болчихоод байна. Ар­дын нам задраад, үзэл сурт­лаа өөр­чилж, баячуудыг цуг­луу­лаад завхарсан юм боллоо.

Харин одоо Энэ нам овоо нам байна гэж харж, санал өгдөг улстөрийн соёл бий болно. Хоёр сонгуулийн дараа магадгүй цэвэр про­пор­ционалиар явах байх. Ингэ­вэл зүгээр л байна.

-Улстөрийн намд таван ху­вийн босго тогтоочихлоо. Үүн дээр юу хэлэх вэ?

-Эхлээд долоон хувь гэж жаахан айлгасан. Сүүлдээ тав дээр тогтох шиг боллоо. Таван хувь бол чанга тоо. Гурван байвал болно.

-Яагаад?

-Манайх цөөхөн хүн амтай орон шүү дээ. Бусад олон зуун сая хүн амтай орон шиг ингэж өндөр тогтоох хэ­рэггүй. Энд математик, ариф­метикийн зүйлүүд их явж байна. 48, 28, тав гэдэг тоонуудаар хүмүүсийн толгойг эргүүлэх гэж байна шүү дээ. Энэ гурван тоог сон­гууль хүртэлх хугацаанд ойл­гож ухаж, хэрэглэж чадах уу, үгүй юу гэдэг нь хэцүү асуудал болчихоод байна. Ер нь энэ гурван маш чухал тоо. 48 гэдгээрээ хэнийг оруулж ирэх гээд байна, 28-д хэний за­хиалга яваад байна вэ гээд олон асуулт гарч ирнэ.

Таван хувь гэдгийг бар­гийн намыг оруулж ирэхгүй гэ­сэн үүднээс хийсэн болов уу. Энэ босгыг давах гуравдагч, дөрөвдөгч нам байхгүй гэж бо­дож хийсэн байх. С.Баяр Энэ сонгуулийн дараа ч гэ­сэн ма­най хоёр нам хамт­даа яв­на гэж ам гарч бай­сан шүү дээ. Яг үүнийгээ ба­тал­­гаа­жуулах Сонгуулийн хууль баталлаа.

-Танай намын хувьд ирэх сонгуульд хэр найдвар тавьж байна?

-Улстөрийн сонгуульд ялаг­дана гэж биш, ялна гэж л орно шүү дээ. Бид их л олон суудал авах байх. Үүнд ит­гэл­тэй байна.

Зай ч байна, лай байна. Өвөл, хавар хоёр байна шүү дээ. МАНАН Монголын улс­тө­рийн ирээдүй байж болохгүй. Би өөрийнхөө намд итгэлтэй бай­гаа. Монголын улстөрийн ирээдүй гэж боддог. Шинэ, цэвэр улстөр хийнэ. Би үүний тулд МАХН-ыг орхиж, энэ намыг байгуулсан.

-МАН, АН-ын араас МАХН-ын рейтинг өндөр бай­на. Танай намын хувьд юу­гаараа ялгарч гарч ирэх юм бэ?

-Анхныхаа сонгуульд орох гэж байгаа шинэ намын хувьд эрсдэл өндөр л дөө. Том сан­хүүжилт, том бялуунаас ху­ваалцаж мөнгөтэй болж амжаагүй, энд тэнд на­мууд­тай эвсэж, улстөрийн хо­жоо гаргаагүй, ямар ч хуйвал­даанд оролцоогүй цэврээрээ байж байна.

Харин бидний нэг онцлог бол улстөрийн онолтой. Ямар ч үед улстөрийн онолоо хамгаалаад ярьчих чадвартай, буурь суурьтай нам. Энэ бол бидний брэнд.

-Ихэнх нь тойргоос нэр дэвшиж сонгогдох учраас аль болох олон лидертэй нам ихэнх суудлыг авах боломжтой юм биш үү?

-Манайхаас бол мэдээж шинэ хүмүүс нэр дэвшинэ. Гэхдээ УИХ-ын гишүүдээс бас наашаа хандаж байгаа хүмүүс бий. Хоёр нам дээгүүрээ хуйвалдаад, маш олон улстөрчийг дараагийн сонгуульд ирээдүйгүй болгож байна.

-Тэд зарим гишүүнээ шахаж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Та нарыг дараагийн УИХ-д оруулна гээд мөнгө авчихсан хүмүүсээ гаргаж ирэхийн тулд хоёр нам сайн сайн улстөрчдөө алдаж байна. Тэдэнд гомдсон, улстөрийн ирээдүйгүй болсон хүмүүсийг бид хүлээж аваад, ирээдүйг нь нээж өгнө. Манай намд дэд дарга нарын орон тоо байгаа. Намын дэд дарга болж, улстөрд хамтдаа зүтгэж, 2012 оны сонгуульд орох гэсэн хүмүүст бид үгүй гэхгүй. Гэхдээ бид шинэ, цэвэр улстөр хийнэ шүү гэдгээ анхааруулсан.

-Жийгдэж байгаа улстөрчид танай намд орохоор санал тавиад байгаа юм уу?

-Санал тавиад байгаа гэж би том ам гарахгүй. Манай намын зүгээс ч саналууд байгаа.

-Танай намд орох гэж буй ямар хүмүүс байна. Нууц биш бол?

-Цаг хугацаа л харуулна даа. Өнөөдөр бид хэлж мэдэхгүй. Далай лам ч маргааш юу болохыг мэдэхгүй. Үүнийг нэг их улстөржүүлмээргүй байна. Цаг хугацаа нь болоогүй байна. Сонгуулийн хууль Үндсэн хуулийн цэцээр орно шүү дээ. Энэ хууль буцаагдах ч юм бил үү. Үүний цаана ямар наймаа, тоглолт явагдаад байгааг мэдэхгүй.

-Та цэвэр улстөр хийхийн тулд МАХН-аас гарсан гэж дээр дурдсан. Тэгэхээр тэнд бохир улстөр яваад байгаа болохоор таныг гарсан гэж ойлгож болох уу?

-Би МАХН-ыг харсан. Уг нь МАХН түүхэн нам шүү дээ. Тиймээс би энэ намыг байх ёстой гэж ойлгож, аварч, буцаад байрандаа очиход нь улстөрийн онолын үүднээс тусалсан. Дараа нь надад шинэ нам хэрэгтэй, хуучин хүмүүстэй шинэ ажил хийх тийм ч амар биш юм байна гэдгийг ойлгосон.

-Хуучин хүмүүс гэж Н.Энхбаярыг хэлээд байна уу?

-Н.Энхбаяртаа гол нь биш. Ер нь тэр нам шинэчлэгдэх ёстой. Би шинэчлэхгүй, тэд өөрсдөө шинэчлэгдэх ёстой.

-МАХН шинэчлэгдлээ гэж зарлаад байсан биш бил үү?

-Тийм л дээ. Гэхдээ болоогүй байна. Хаа ч байсан юм. Би Та нар өөрсдөө намаа авч яв. Намыг чинь гаргаж ирлээ, босгож өглөө. Би өөр хүсэл мөрөөдөлтэй хүн гэж хэлээд явсан. Би намын улстөр хийхгүй, монгол үндэстний улстөр хийнэ. Тийм учраас энэ намаа Хамуг Монголын Хөдөлмөрийн нам гэж нэрлэсэн.

-Магадгүй та намын дарга байхын тулд ингэсэн юм биш үү?

-Намайг нэг нам байгуулаад, УИХ-д гарч ирж, нэг жийп авч, нэг байшин барьж, лиценз худалдаж аваад явах гэж байгаа нөхөр гэж ойлгож байгаа бол том эндүүрэл. Хэрэв тэгэх байсан бол өнөөдрийг хүртэл МАХН-д мөнгөтэй хүмүүсийг дагаж хөөрсөн, бууны нохой болоод, хэдэн өвөө, эмээ дагуулаад жагсаал цуглаан, хэвлэлийн хурал хийгээд явж байх байсан биз. Би тэгэхгүй.

Н.Энхбаяр хэтэрхий их хар юманд орооцолдсон хүн юм билээ. Цаадуултайгаа их тооцоотой. Ийм хар хүнийг байнга хамгаалаад явна гэдэг хэцүү биз дээ. Ер нь бол би МАХН-д ороогүй. Улстөрийн онолыг нь л зааж өгсөн. Та нарыг хаяад явж байгаа хүмүүст ийм ийм алдаа байна гэдгийг би хэлж өгсөн юм. Эндээс санаа аваад явсан.

-МАХН-ынхны хувьд таныг улстөрийн онол зааж өгсөн гэхээсээ илүүтэй урвагч гэж цоллодог юм билээ?

-Одоо тэгж хэлнэ л дээ. Тийм л хүмүүс. Хүнээр туслуулж, хүнийг ашиглачихаад сүүлд нь Санахгүй байна гэдэг ийм л богинохон ой санамжтай хүмүүс байх нь. Хэрэв би очиж хэлээгүй бол өдийд ямар байх байсныг Монголын ард түмэн мэдэж байгаа.

-МАН нэрээ сольж байгааг ашиг­лаад, МАХН-ын нэрийг авч үлдэх санааг Н.Энхбаяр сэд­лээ гэж хүмүүс ойлгодог. Тэг­вэл энэ таны санаа байх нь ээ?

-Түүхийг нь сайн санах хэрэг­тэй. Анх МАХН ухрах уу, урагш­лах уу гэсэн хэлэлцүүлэг болсон. Үүн дээр улстөрийн илтгэлийг нь би тавьсан. Улстөрийн иделоги гэж юу вэ, баруун, зүүн улстөр гэж юу юм гэдгийг би анх гаргаж тавьсан.

Ер нь би мэдлэг боловсролоо Монголын ард түмэнд харамгүй зарцуулна. Тэгж ч байгаа. Хар л даа. МАХН-ыг онолын хувьд засч залруулсан. МАН-ыг улстөрийн хувьд баруун, зүүнээ ялга гээд олон зүйл хэлсэн. Түүнээс хойш бүгдээрээ л улстөр ярьдаг болчихож. АН-д ч хэлсэн. Бас л бүгдээрээ улстөр ярьдаг болсон. З.Энхболд хүртэл Би баруун гэж ирээд л яриад байна лээ. Ерөнхийдөө улстөрийн дүр зураг маш их өөрчлөгдсөн.

-Та гэнэт МАХН-аас гарахад гайхах хүн олон байсан. МАН-ын туршуул гэж ч ойлгогддог. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Утаа шиг их хов жив гарсан. Би С.Батболдыг ч, У.Хүрэлсүхийг ч танихгүй. Цаг хугацаа л харуулна. Би хэнбуйгайг ч дагахгүй, хэний ч үгэнд орохгүй. Бялдуучлах гэдгийг мэдэхгүй. Надад ганцхан хүсэл байдаг. Тэр бол мэдлэг боловсролоо Монголын ард түмэнд зориулах юм. Монгол орон намайг үхэхээс өмнө дэлхийд нэрээ цуурайтуулсан сайхан орон болчихоосой гэж хүсдэг. Үүний дараа намайг юу ч гэж хэлсэн болно. Янз бүрийн хов живийг би даанч тоохгүй.

-Хүнд итгэл үнэмшил гэж байдаг шүү дээ. Таныг МАХН-д байхад тэр намдаа үнэнч нэгэн, МАХН-ын ирээдүй гэж харж байлаа. Гэтэл гараад өөр нам байгуулчихлаа. Тэгэхээр юу гэж ойлгохоо мэдэхгүй байна л даа?

-Би ямар МАН-д байж байгаад АН-д орчихсон биш. Одоо энэ намаар би улстөр хийнэ. Бусад нам надад сонин биш. Би хагас жилийн хугацаанд МАХН-д улстөрийн зөвлөгөө өгсөн. МАХН-ынхан надаас одоо ч дуртай цагтаа ирж зөвлөгөө авч болно. Улстөрийн онол гэдэг барагцаагаар явдаг юм биш.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button