Он гараад оюутан бүрт тэтгэлэг өгөх асуудал хэвээр үү?
-Он гараад оюутан бүрт тэтгэлэг өгөх асуудал хэвээр үү?
-Хэвээрээ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс оюутан бүр сард 70 мянган төгрөгийн тэтгэлэг авна.
-Багш нарын ажил хаялтын тухайд?
-Он гараад цалин нэмэх талаар Ерөнхий сайд мэдэгдсэн. Харин цалинг хэзээнээс нэмэх үү гэдэг л маргаан үүсгээд байгаа. Сангийн яамны хэлж байгаагаар манай улсын төсвийн орлого эхний улирал¬даа цугларахгүй. Тэгэхээр цалинг нэгдүгээр сарын 1-нээс олгож эхлэхэд мөнгө хүрэлцэхгүй гэж яриад байгаа юм.
-Их, дээд сургуулийн сургалтын төлбөр цаашид нэмэгдэх үү?
-Төлбөрийг нэмэхгүй байх тухай бодлого барьдаг. Яагаад гэвэл одоо хүн амын төлбөрийн чадвар хүнд байна. Харин оюутнуудын төлдөг төлбөрт таарсан боловсролыг их, дээд сургуулиуд олгож чадаж байгаа эсэхэд анхаарах нь зүйтэй.