Мицибуши корпораци-иас цахилгаан эрчим хүчийг хэмнэх төсөл боловсруулжээ
сургалтаар хотын цахилгаан эрчим хүч болон агаарын бохирдол буюу угааргүй хотын талаар хэлэлцсэн юм. Уг арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр болон НЗДТГ-ын санаачилгаар зохион байгуулсан байна. Сургалтанд Япон улсын Мицибуши корпораци-ийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн байлаа. Мицибуши корпораци-аас Угааргүй хотын төлөө гэсэн сэдэвт төсөл боловсруулжээ.
Цахилгаан эрчим хүчний бизнес нь чөлөөтэй болоод байгаа зах зээлд Мицибуши корпораци нь Улаанбаатар хотод анх удаагаа салбар байгууллагаа нээхээр болжээ. Япон улсад смарт сүлжээ нь амжилттай хэрэгжиж байгаа гэнэ. Энэ төсөл нь нийгэмд тулгамдаж байгаа цахилгааны эрчим хүчний асуудал болон манайд хамгийн ихээр тулгамдаад байгаа агаарын бохирдол буюу утааг бууруулахад чухал ач холбогдолтой болох гэнэ.
Энэхүү төсөл манайд хэрэгжиж эхэлснээр эрчим хүчний хэмнэлт гаргах боломжтой болж байгаа юм. Үүнтэй холбогдуулан энэхүү сургалтыг зохион байгуулсан нь цагаа олсон хэрэг болсон. Эрчим хүчний зохистой хэрэглээг нэвтрүүлснээр цахилгааныг хөнгөлттэй үнээр хэрэглэх эрхтэй болж байгаа юм. Мөн дэвшилтэт дэд бүтэцтэй хот төлөвлөлт нь дэлхийн хэмжээнд ихээхэн шаардлагатай болж байгаа аж. Орон сууц, барилга байгууламж, автомашин зэрэг хотын дэд бүтцийн эрчим хүчний салбарт зохистой хэрэглээг сайжруулна.
Бас хотын иргэдийн амьдралын хэв маягийн өөрчлөлтийг шаардах тогтолцоог нэвтрүүлэх нь ихээхэн чухал байгаа гэнэ. Тулгамдаж байгаа асуудлуудын нэгт гашуун утаа орж байна. 2030 он гэхэд нийт Со2-ын ялгаруулалтыг тал хүртэл нь бууруулах боломжтой. Иймд автомашины ялгаруулж байгаа утааг багасгах нь угааргүй хот бий болгоход үр дүнгээ өгөх аж. Уг төсөл нь одоо Испани улсад туршилтаар хэрэгжиж эхэлжээ. Манай улсад хүрэлцэн ирсэн мэргэжилтнүүд цаашид хамтран ажиллах саналтай байгаагаа хэлэв.
Э.ОЮУН