Шинэ жилээ архигүй тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна
-Баянзүрх дүүргийн энэ 2011 онд хийсэн гол ажил?
-2011 оныг дүүргийн иргэдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Хөрөнгө оруулалт нийгмийн үйлчилгээний жил болгон зарласан. Боловсролын салбар болон хөрөнгө оруулалтад голлон анхаарч ажиллалаа.
-Танай дүүрэг энэ онд тохижилтод нэлээн анхаарав уу?
-Энэ онд 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Нийслэлийн шилдэг тохижилттой дүүргээр шалгарсан. Мөн нийгмийн ажлыг хүртээмжтэй болгох талаар түлхүү ажиллалаа. Нэг гудамж нэг ажлын байр аян зохиож 360 иргэнийг тодорхой ажилтай болгож чадсан.
-Танай дүүргийнхэн шинэ жилээ хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байна?
-Архигүй Монгол зорилт тавьж байна. 21 нас хүрээгүй хүүхдэд болон 24 цагаас хойш архи худалдаалахгүй байхыг дүүргийн үйлчилгээний газруудад хатуу үүрэгдсэн. Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж шинэ жилээ архигүй тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гаргаж байна.