П.Амартүвшин Би барилгын ажлыг хүнд хэцүү гэж огт шантарч байсангүй

үйлчлүүлэгчдийнхээ дунд тодорхой байх сууриа эзэлж чаджээ. Санаа сайн бол заяа сайн гэдэг шиг эл компани ашиг орлого гэхээсээ илүү ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, чанартай барилга барьж улс эх орныхоо хөгжилд өөрсдийн гэсэн хувь нэмэр оруулахыг чухалчилдаг юм билээ. Энэ удаагийн Манлай бүсгүй буландаа Өгөөж хишиг компанийн захирал П.Амартүвшинг урилаа.

-Өгөөж хишиг компани барилгын салбарт танил болсон. Иймд компани байгуулагдсан түүхээс яриагаа эхэлье?

-Би Улаанбаатар хотын унаган иргэн. Аав маань Монгол улсын хөдөлмөрийн баатар Пашка гэж хүн байлаа. Бид эцэг, эхээс дөрвүүлээ, тус бүрдээ өөр өөр мэргэжилтэй. Харин би ганцаараа барилгын инженерийн мэргэжил эзэмшсэн. Айлын том охины хувьд компани байгуулагдсан цагаас гap бие оролцоод явж байна. Миний удаах дүү Амаржаргал энэ компанид ерөнхий санхүүч, бага эрэгтэй дүү менежерээр ажилладаг. Сайхан аав, ээжийнхээ хүмүүжүүлснээр бие биесээ хүндэтгэдэг учраас компанидаа нэг хүн шиг сэтгэлээ нийлүүлэн ажилладаг, тиймдээ ч үйл ажиллагаа маань өргөжиж, өдий зэрэгтэй амьдарч яваа.

Миний хувьд хүүхэд байхаасаа л аав, ээжээрээ бахархаж, ажил хөдөлмөр эрхэм гэж хүмүүжсэн, мөн би өөрөө спортоор хичээллэдэг, тамирчин хүнийхээр хор шартай болж төлөвшсөн нь хожим барилгын салбарт ажиллахад түлхэц болж өгсөн гэж боддог. Зах зээлийн нийгэмд хүн бүр үйлдвэрлэгч, чадварлаг байснаар улс орон хөгжиж цэцэглэдэг учиртай. 1990-ээд онд монголчууд Сингапур шиг болно, азийн бар болно гэж ярьдаг байлаа шүү дээ. Би 22 настайдаа дээд сургуулиа төгсөнгүүтээ л өглөө 06 цагт зуурмагийн үйлдвэр дээр очиж зогсон зуурмагаа аван барилга дээрээ аваачдаг байлаа, тэр үед юм болгон тоо хэмжээтэй байсан болохоор хүндрэлтэй байсан ч зохицуулдаг л байлаа. Ээж маань ч тэр үеийн Барилгын яаманд ажилладаг, гоё, ганган хүүхэн байсан л даа.

Тэгээд хувийн компани байгуулсан үед хувцас нь барилгын шороо болчихсон явж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Манай ээж их дайчин эмэгтэй шүү. Одоо ч бидэнтэй зэрэгцэн ажилладаг. Заримдаа ажлаасаа хоцрохгүйн тулд троллейбусанд багтаж суух гээд л дагаж гүйж байсан үе ч надад бий. Ингэж л компаниа хэл дээр нь босгохын төлөө гэр бүлээрээ хичээж ажилладаг байсан даа. Энэ мэтээр ажлынхаа дунд нь ороод л гүйдэг байсан минь үр дүнгээ өгсөн. Тэр үед жилдээ нэг барилга авахад л боломжийн ашиг олчихдог, түүгээрээ материал, машин тэргээ авдаг байлаа. Ажлын талбар дээр аавдаа магтуулж, зэмлүүлж явсан, ээж дүү нартайгаа мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа би их үргэлж бахархдаг.

-Та нарын хийе бүтээе гэсэн чин зоригоос олон том ажлын ард гарсан тань харагдаж байна. Гэхдээ 1990-ээд оны сүүлээр барилгын салбар сэргэсэн шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Сэргэсэн. Гэхдээ хувийн хэвшлийнхэн буюу нэн ялангуяа хүнд хөдөлмөр эрхэлдэг ажилчин хүн, тэднийг ажлын байраар хангадаг ажил олгогч, компанийг маш сайн дэмжиж баймаар санагддаг. Бүтээн байгуулагч нарыг дэмжихгүйгээр улс орон хөгжихгүй эс. Сүүлийн жилүүдэд хүнд хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүн ховордож, ажиллах хүчин хомсдож байгаа. Гэхдээ уг сэдвийг хөндвөл маш дэлгэрэнгүй ярилцах шаардлагатай болно. Тиймээс энэ удаа түр хойшлуулья.

-20 жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд ажилчдаа орон сууцтай болгохоос эхлээд нэлээд дорвитой ажлуудыг хийжээ дээ?

-Тиймээ. Манайх 10 гаруй ажилчнаа орон сууцтай болгосон. Бид анхнаасаа ашиг гэхээсээ илүү ажилчдаа ар гэртээ санаа зовохгүй, итгэл үнэмшилтэй ажиллах нөхцлөөр хангахын төлөө бодлого барьж ирсэн. Гэхдээ бидний зүгээс энэ бодлогоо тууштай баримтлаад явна гэхэд улам л төвөгтэй болоод байгаа. Бас л дээрх сэдэв рүү орох болно, хөрөнгө санхүү, инфляци, татвар, шударга ёс, монгол хүний аливаад хандах хандлага гээд л нийгмийн олон хүчин зүйл нөлөөлдөг. Төрөөс санхүү, хөрөнгө, цалингийн зөв зохицуулалт, дэмжлэг, ард иргэдээ багаас нь хөдөлмөрт дуртай болгох гээд боловсролын асуудал хүртэл бидэнд нөлөөлж байгаа.

Төр нь, үйлдвэрчний эвлэл нь байнга л төрийн албан хаагчдынхаа нийгэм халамж, цалингийн тухай л ярьдаг, харин аж ахуйн нэгжүүдийн тухайд татвар авах талаар л дуугарахаас өөр юмгүй л байсаар байна. Ер нь энэ чигээрээ дэмжихгүй яваад байх юм бол хахир хүйтэнд гадаа, нар салхинд хэн ажиллаад зогсч байх юм бэ. Ажлын хүндийг нугалж байгаа ажилчдаа хараад өөрийн эрхгүй сэтгэл минь даардаг л байхгүй юу.

-Барилгын салбар эрсдэлтэй. Тэр тусмаа эмэгтэй хүн барилгад хүч үзнэ гэдэг амаргүй?

– Эмэгтэй хүн бизнес хийж бүхэл бүтэн компани удирдаж авч явна гэдэг үнэхээр том үүрэг. Ээж аав, үр хүүхэд, гэр орноо авч явахын хажуугаар энэ бүхнийг амжуулдаг олон эмэгтэй байдаг. Тэднийг хараад би өөрийгөө чамладаг. Гэхдээ би хоёр охин хүүхэдтэй тулдаа л ажлаа сайн хийж яваа. Том охин маань гадаадад сурдаг учраас, гэрийн санхүүгийн асуудлыг бага охин маань зохицуулна шүү дээ. Заримдаа охин маань та өдөржин гадуур явсан мөртлөө талхаа ч авахгүй юм гэдэг. Гэтэл надад дэлгүүр орох зав гарахгүй үе зөндөөн байгаа.

Албан ажил хөөцөлдөх гэж төрийн албадаар явахад, мөн барилгын салбар маань эрчүүд ихтэй, тийм учраас байнга л эрчүүдтэй харьцана, эрчүүд их сайхан, давуу тал олонтой шүү. Бас эмэгтэй хүн удирдах ажил хийгээд удахаараа захирангүй өнгө аястай болдог юм байна. Ямар сайндаа манай нэг найз маань миний найз 24 цагийн захирал хийхээ болиоч оо гэж байхав дээ. Тэгэхээр ажил маань миний үндсэн өнгө аяс болох шинжтэй. 2003 онд газар тариалан эрхлэхээр Сэлэнгэ рүү яваад байтал аав маань миний охин ийм хоёр хүнд салбар руу орж болохгүй ядарна гээд болиулж байлаа. Одоо тэр үеийг бодвол боловсон хүчин маань нэмэгдсэн. Гэхдээ би хүнд ажил хийгээд ядарч байна гэж ер шантардаггүй, тэгж бодож ч үзээгүй.

-Та дээр нэг зүйлд эмзэглэж явдаг гэж ярьж байсан. Түүнийгээ тодруулахгүй юу?

-Өнөөдөр ажил хийх дуртай хүн ховордсон. Хэлбэрдэж, дүр эсгэдэг, ажлынхаа гол чиг үүргээ мэддэггүй, тэр битгий хэл огт ажил хийхгүйгээр амьдардаг ч хүн олширсныг болиулах хэрэгтэй. Нийгэм тэр чигээрээ цэвэрших шаардлагатай, мөн л гэрийн болон сургуулиар олгогдож байгаа боловсрол, үнэнч сэтгэл гээд л цогц шийдэл байх хэрэгтэй. Боловсролын системд хийгдсэн шинэчлэлийн үр дүн нь 20-30 жилийн дараагаас мэдрэгдэж эхэлдэг юм шиг байгаа юм. Би Япон улсад суралцаж байсан. Тэгээд харж байхад япон хүн зайлшгүй нэгдүгээрт эрүүл, хоёрдугаарт болвсрол, чадамжтай, гуравдугаарт ажилтай байх ёстой гэдэг. Японд ажилгүй хүнд унаанд суухад хүртэл боломжгүй. Гэтэл манай улсад ажил хийхийг хүсээгүй хүнд ч хоол олдоод байх шиг байгаа юм.

Саяхан Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй хийсэн хуралд суугаад нэг санал хэлсэн. Энэ нь ажиллаж байгаа хүнийхээ цалинг нэмэхийн төлөө тэмцэхийн оронд цалин авч байгаа хүний ард нь байгаа ачааг багасгах нэг үгээр хэлбэл цалин авч байгаа хүний цалингаар амьдрагсдын тоог бууруулах хэрэгтэй гэсэн утгатай зүйл юм. Нэг ажилчны цалингаар гурваас таван хүн амьдарч байгаа нь нууц биш. Социализмын үед бүх хүнийг ажилтай байлгадаг байсан. Эрхэлсэн ажилгүй байж байгаад ажилд орсон хүний нүүр царай нь хэд хоноод л гэрэлтээд өнгө ороод ирдэг. Үүнийг би компани толгойлж байгаа хүний хувьд олж хардаг байх л даа.

-Бодвол цаашдаа компаниа тийм хэмжээнд хүргэх юмсан гэсэн ойрын болон хэтийн зорилго зорилт тавьж явдаг байлгүй?

-Манай компани байгуулагдсан цагаасаа хойш ажил мэргэжилгүй 200 гаруй залуучуудыг барилгын мэргэжилтэй болгосон. Одоогийн байгаа ажлын байрны тоог нэмэгдүүлэн хүчирхэг баг, хамт олонтой болохыг зорин ажилладаг. Өөрөөр хэлбэл одоогийн байгаа түвшингээсээ шат ахиулна гээд бодож төлөвлөсөн зүйлүүд олон бий.

-Танай компанийгТурк улсаас жимсний цэвэр жүүс оруулж ирсэн гэж сонслоо. Хүний эрүүл мэндэд ач тустай витамины талаар сонирхох гэсэн юм?

-Тийм ээ. Манай компани Тамек нэрийн маш цэвэр сахаргүй, сахарын болон усны агууламж багатай, монголд ховор жимснүүдийн найрлагатай, жимсний шүүс оруулж ирсэн. Тамек нэрийн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээл дээр их борлуулдаг юм байна. Манайх 62 дахь орон нь болж байгаа юм. Үнэхээр жимсний шүүс гэж юу байдгийг харуулсан энэ бүтээгдэхүүнийг гайхалтай шаардлага хангасан нөхцөлд үйлдвэрлэдэг юм билээ. Энэ бүтээгдэхүүн өөртөө хайртай, өөртөө амин дэм хэрэглэе гэсэн хүнд тийм үнэтэйд тооцогдохгүй ээ.

Манай менежер Амарболд монгол орондоо өндөр чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр оруулж ирсэнд нь талархаж байгаа. Ер нь манайх зоогийн газар, дэлгүүр, гадаад худалдаа гээд л хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Манай жимсний шүүс нь тус бүр нь гурван янзын савлагаатай, долоогоос найман төрлийн жимсний төрөлтэй. Тиймээс бүтээгдэхүүнээ ард түмэнд өгөөжөө өгнө гэж бүрэн итгэж байгаа.

Д.НЭРГҮЙ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button