Казахстанд бослогын улмаас 11 хүн үхэж, онц байдал зарлалаа

компанийн ажилтнууд болон цагдаагийнхны хоорондох мөргөлдөөний уршгаар 11 хүн амиа алджээ. Харин сөрөг хүчний хэвлэлүүд 70 хүн амь үрэгдсэн хэмээн мэдээлж байна. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор Казахс­таны Ерөнхийлөгч Нур­султан Назарбаев тус тосгонд онц байдал зар­лалаа.

Онц байдал зарласантай холбоотойгоор цагдаа болон цэргийнхэн тосгоныг бүхэлд нь хяналтдаа авч, бэлэн бай­далд ажиллаж байгаа талаар BBC агентлаг мэдээлэв. Жанаозен тос­гоны Цагдаагийн газрын мэдээлснээр 20 өдрийн турш ямар нэг бослого, олон нийтийн үйл ажиллагааг хориглоод байгаа гэнэ.

Жанаозен нь Казахстаны газрын тос үйлдвэрлэгч гол тосгон юм. Озенмунайгаз газрын тосны үйлдвэрийн ажилчид ца­лингаа нэмүүлэх шаард­лагыг зургаан сар гаруй хугацаанд тавьж байсан ч компанийн удирд­лагууд зөвшөөрөөгүй аж. Иймээс газрын тосны компанийн ажилтнуудын бухимдал дээд цэгтээ хүрч, тэднийг дэмжигч олонтой нэгдэж, ажил хаялт болон бослого дэгдээсэн байна.

90 мянган хүн амтай уг тосгоны 15 мянган иргэн нь тосгоны төв талбайд болсон эсэр­гүүцлийн үйл ажил­лагаанд оролцсон байна.

Газрын тосны ком­паниудын болон орон нутгийн удирдлагууд буулт хийж, ажилчдын цалинг нэмэх эсэх нь тун эр­гэл­зээтэй байна хэмээн гэрчүүд ярьжээ.

Тосгоны нийт иргэдийн 15 гаруй хувь нь бослогод оролцсон юм.

Энэхүү бослого Казахстан улс Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарласны 20 жилийн ойтой зэрэгцэн болсон нь тус улсын эрх баригч­дын санааг ихэд зовоож байгаа аж. Тиймээс цаашид олныг хамарсан үйл ажиллагаа, бослого, эсэр­гүүцлийн үйл ажиллагаа дэг­дэх магадлал маш өндөр байгааг холбогдох албаныхан анхааруулжээ.

Тэгээд ч энэ удаагийн үйл явдал 1991 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойших хугацаан дахь хамгийн том эмх замбараагүй байдал, үймээнд тооцогдож байна.

Гэрчүүдийн мэдэгдсэнээр цагдаагийнхан ямар ч зэвсэггүй босогчид руу үг дуугүй гал нээсэн гэнэ. Энэ нь тосгоны төв талбайг эзэлсэн босогчдыг тараах тушаал удирдлагуудаасаа авсан байсантай нь шууд холбоотой гэж гэрчүүд мэдэгдсэн байна.

Харин Казахстаны эрх бариг­чид цагдаагийнхан өөрс­дийгөө хамгаалахын тулд аргагүй хамгаалалт хэрэглэж, гал нээсэн гэж үүнийг хатуу эсэргүүцжээ.

Гэхдээ одоогоор босогчид болон цагдаагийнхны аль нь түрүүлж турхирсан нь тодор­хойгүй хэвээр байна.

Ямартай ч 11 иргэн цагдаагийнхны суманд өртөж амиа алдсан нь Казахстаны энгийн иргэдийн дургүйцлийг хүргэж байгаа талаар олон улсын томоохон агентлагууд мэдээлэв. ОХУ дахь BBC агентлагийн орон нутгийн сурвалжлагч Динмухаммед Каликуловийн өгүүлснээр Жанаозен руу орох бүх зам хаагдсаны дээр их хэмжээний цэргийн хүч тус тосгон руу орсон гэнэ. Хамгийн гол нь энэ тосгонд утасны сүлжээ барихгүйн дээр интернэтийг бүхэлд нь тасалжээ. Тиймээс болж буй үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжгүй байна.

Казахстаны Ерөнхийлөгч Нур­султан Назарбаев амиа алдагсдын ар гэр, хамаат­нуу­дад эмгэнэл илэрхийлээд, тэдэнд туслахаа мэдэгджээ.

Жанаозений ойролцоох Актау хотод мөн нефтийн байгууллагын ажилтнууд эсэргүүцлийн цуглаан хийсэн байна. Харин энд талууд тохиролцож чадсаны улмаас эсэргүүцлийн хөдөлгөөн ноцтой болсонгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button