2011 оны Хүмүүнлэгийн шилдэг 11 үйлстэн-ийг Өглөөний сонин олон нийтийн санал асуулгаар нэрлэж байна

2011 оны хүмүүн­лэгийн шилдэг үйлст­нээр Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Эл­бэг­дорж, Онцгой байд­лын Ерөнхий газар, НХХЯ-ны Гэртээ харих зам төсөл, Шастины нэрэмжит III эмнэлэг, ТВ-9 телевизийн Зүүд биш л байгаа даа нэвт­рүүлэг, Хүүхэд асран, хүмүүжүүлэх төвийн захирал Ж.Дүгэр багш, Цусны донор АН, Монфрэш группийн Сүүн сэтгэл гэгээн үйлсийн аян, Дэл­хийн зөн Олон улсын байгууллага, Баян­зүрх-нэг зүрх аян, Өгөх өдөр ТББ-уудыг нэрлэж байгаагаа дуул­гахад таатай байна.

Хүмүүнлэг ертөнцөд хүнлэг, энэрэнгүй үйлсийг бүтээх нь дэндүү нэр төрийн хэрэг. Сайн сайхан үйл хийснийхээ төлөө сайхан үг сонсох нь сэтгэлийн урам боловч цаашилбал ихийг бүтээх том зорилго, хүсэл тэмүүллийг бад­раах цог золбоо, суурь дэвсгэр болдог би­лээ. Тиймээс эх дэлхий, эх орон, хүн бүх­ний төлөө сайхан сэтгэл гаргасаар, зүт­гэсээр ирсэн эдгээр байгууллага, хувь хү­мүүсийг бид 2011 оны Хү­мүүнлэгийн шил­дэг үйлстэн-ээр тодруулж байна. Чу­хам ямар шалгуураар Хү­мүүнлэгийн шил­дэг үйлс­тэн-ээр нэрлэгд­сэнийг уншигч та тух­­­лан сууж, таалан соёр­хоно уу.

1. Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж үрчилж авсан 23 хүүх­дээ өөрөөрөө овоглох болжээ

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2006 оноос хүүхэд асрах төвийн Бамбарууш бүл­гийн хүүх­дүүдийг өөрийн ивээл­дээ авч, 2008 онд гэргий Х.Бо­лормаагийн Болор сан-гаараа дамжуулан 23 хүүхэд үрчилж авсан билээ. Ха­рин тэрбээр 2011 онд тэд­гээр хүүхдийг өөрийн гэрт аваачиж, өөрөөрөө овог-лох бол­сон юм.

Тэрбээр багаас нь өөр дээрээ авсан 23 хүүхдээ бүг­дийг нь сайн мэддэг. Хүн бүр хүүхдийн төлөө сэтгэл тавьж ажиллавал Монголын нийгэм сайхан болно гэдэгт би итгэдэг гэж хэлж байсан нь түүнийг хүүхдэд элэгтэй нэгэн болохыг дахин баталж бай­на.

Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж олон хүүхэдтэй айлд төр­сөн болохоор хүүхэд заг­насан хүнд дургүй юм билээ.

2. III эмнэлэг анх удаа зүрхний титэм судсыг орлуулах хагалгаа хийв

Шастины нэрэмжит III эмнэлэг энэ онд зүрх судасны 500-гаад хагалгаа хийж, эрдэнэт хүний алтан амийг аварсан байна. Тэр дундаа өмнө нь манай улсад хийгдэж байгаагүй хүний гарын шууны артерын судсыг авч, зүрхний титэм судсыг орлуулах хагалгааг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн н.Гончигт хийжээ.

Сүүлийн үед бага насны хүүхдэд их тохиолдох болсон төрөлхийн зүрхний гажгийг тус эмнэлэгт амжилттай засч байна. Энэхүү буянтай үйл­сийг Зүрх судасны тасгийн эрх­­лэгч, Монгол Улсын хү­ний гавьяат эмч анагаах ухаа­­ны доктор, профессор Д.Цэ­гээн­жав удирдан хий­жээ.

3. Онцгой байдлын Ерөнхий газар 2133 хүний амийг аврав

ОБЕГ-ын алба хаагчид 2011 онд байгалийн онц ноц­той гамшигт үзэгдэл, ахуйн ос­­лоос 2133 хүний алтан амийг аварч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 20.58 тэрбум төгрөгийн өмч хө­­рөн­гийг авран хам­гаал­жээ.

Мөн өнгөрсөн хоёрдугаар сард шатахуун тээвэрлэгч хоёр автомашин осолдож, нэг иргэн нас барсан. Ослын дууд­лагаар ОБЕГ-ын харьяа Ав­рах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбар, Хөвсгөл айм­гийн Онцгой байдлын хэлт­сийн аврагчид ажиллаж, 13,2 тонн шатахуун Хөвсгөл нуу­ранд асгарч, бохирдохоос сэр­гийлж машинуудыг гар­гасан билээ.

Энэ салбарынханд олон бахархалт үйл яв­дал тохиолд­соны нэг нь Мон­гол Улсын Онцгой байд­лын албаны 12 хүний бүрэл­дэ­хүүнтэй аврах бүлэг Японд болсон газар хөдлөлтийн гамш­гийн голомт болох Сэн­дай хотын онгоцны буудлын зэргэлдээх Ноттори эргийн орчим ОХУ, БНСАУ, Таивань, Япон ул­сын аврах багтай хамтран ну­ран­гиас хүн эрэн хайх, ав­рах ажиллагаа явуулах үү­рэг гүйцэтгэсэн юм.

4. Гэртээ харих зам төсөл амжилттай хэрэгжиж байна

НХХ-ийн сайд Т.Гандийн санаачилгаар Хараа хяналт­гүй хүүхдүүдийг хөгжмийн бо­­ловсролоор дамжуулан ний­­­гэмшүүлэх зорилготой Гэр­­­тээ харих зам төсөл 2010 оноос эхлэн нэг жилийн ху­­га­­цаа­­тай амжилттай хэ­рэгж­­лээ.

Төслийн үр дүнг төр засгаас үнэлэн 2011 оны нэг­дүгээр сарын 12-ны өд­рийн Засгийн газрын 08 д­у­гаар тогтоолоор Хүүхэд хамгааллын төв-ийг бай­гуулан ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын төвд одоогоор нийт 56 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд нийгмийн ажил, сэтгэлзүйн үйлчилгээ, боловсрол нөхөн олгох, эрүүл мэндийн үйл­чил­гээ, урлагийн төрөл бү­рийн сургалтуудад хам­раг­даж, амжилттай сурал­цаж байгаа аж.

Хүүхэд хамгаалал төвийн хүүх­­дүүд Гэртээ харих зам төслийн үр дүнгийн тай­­лан тоглолтоо Надад мө­­рөөдөл бий нэртэйгээр 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын фи­­­лар­мони-ийн тайз­наа ам­жи­лтт­ай зо­хион байгуулсан юм.

5. Зүүд биш л байгаа даа нэвтрүүлэг 18 өрхийг орох оронтой болголоо

ТВ-9 телевизийн за­хирал Ц.Энхбатын санаа­чил­­сан Зүүд биш л байгаа даа нэвтрүүлэг нь 2009 оноос хойш 18 айлыг орох орон­той болгож, мөн өрхийн ги­шүүдээс заримыг ажилд оруулж, амьдрах их урам зо­ригийг хайрлажээ.

Нэвтрүүлгийн хугацаанд нэг айлд дунджаар 15-25 сая төгрөг зарцуулдаг бө­гөөд нийт 200 сая төг­рөгийн хө­рөнгөөр дээрх нэвт­рүүл­гүү­дээ бэлтгэсэн байна.

2011 онд Архангай айм­гийн Хайрхан сумын харьяат аав, ээж нь золгүй байдлаар өөд болсон зургаан өнчин хүүх­дийг Улаанбаатар хотын Бая­нзүрх дүүрэгт өөрийн гэ­сэн хашаа байшинтай бол­гож, хөдөлмөрийн на­санд хүрс­­нийг нь ажилд оруу­лан, сур­гуулийн насны хүүх­дүү­дийг сургуульд оруул­сан бай­на.

Мөн Зэвсэгт хүчний 013 ду­гаар ангиас тэтгэвэртээ гар­сан аж амьдрал нь тааруу яваа бэлтгэл хурандаа Очир­­батын гэр бүлийг гэр орон­­той болгожээ.

Одоогоор тус нэвт­рүүл­гийн алба 1000-аад за­хиа­лагч­­тай байгаа юм бай­на.

6. МонФрэш-ийн Сүүн сэтгэл гэгээн үйлсийн аян

Байгуулагдаад 10 гаруй жи­лийн нүүрийг үзэж буй МонФ­рэш компани ний­гэм­дээ ханд­сан олон үйл ажил­ла­гаа явуулж бай­гаа­гийн нэг нь Сүүн сэтгэл г­э­гээн үйл­сийн аян юм.

Энэхүү аяны хүрээнд тус компанийн Өүлэн эх, Биеэ бодоорой зэрэг сүү­ний худалдан авалт тут­маас 50 төгрөгийг тусгай санд ху­римт­луулж, хот то­хи­жил­тын ажилт­нуудын ба­гаж хэ­рэг­сэл, хув­цас зэрэгт зо­риу­лан хан­див­ла­жээ.

Өнгөрч буй онд Сүүн сэт­гэл гэгээн үйлсийн аян ний­гэмд бугшсан архи­дал­тын эс­рэг тэмцэж, Ар­хиа биш, сүүгээ өргөж амь­даръя уриа­тайгаар шат да­раа­­тай олон арга хэмжээг зо­­хио­­сон байна.

7. Дэлхийн зөн Монгол ОУБ 450.000 хүнд хүрч ажиллажээ

Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага 2008-2012 онд Монгол Улсад хэ­рэг­­жүүлэх таван жилийн стра­теги төлөвлөгөөний хү­рээнд 2011 онд Сүхбаатар дүүр­­гийн XҮ, XҮI хорооны өр­хийн эмнэлэгт 3500 дол­ла­­раар Хүүхдийн каби­не­­­тийг бай­гуулж байна.

Жил бүр уламжлал болгон нийгмийн эмзэг бүлгийн хүүх­дүүдийг, нийгэм, урлаг соё­­лын алдартнуудтай хамт нэг өдрийг өнгөрүүлдэг 1000 хүүхдийн баяр-ыг зо­хион байгуулдаг.

Тус байгууллага давхард­сан тоогоор 450.000 хүн буюу 92.000 өрхөд шууд ба шууд бус байдлаар хүрч ажил­ласан бөгөөд өнгөрсөн 10 жилд Монголд 67 сая ам.дол­ларын хөрөнгө оруу­лалт хийсэн байна.

8. АН-ын гишүүд цусаа өгөхийг уриалж байна

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч нар хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж олон жилийг ардаа орхижээ. Хүний амийг аврахад нэг дусал цус хүртэл хэрэгтэй байдаг төдийгүй, эрдэнэт хүний амийг авардаг юм билээ. ДОХ-ын вирустэй хүн цусны донор байсан гэх мэдээллээс болж цусны төвийн нөөц эрс багассан. Энэ үед төрийн тэргүүн нийт ард иргэдээ цусны донор болохыг уриалж, өөрөө цусаа өгөн үлгэр дууриал болсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгаар УИХ дахь Ардчилсан намын гишүүд Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа өгсөн. Үүнд УИХ-ын гишүүн Д.Ган­хуяг, Л.Гүндалай, Я.Бат­суурь, Г.Баярсайхан, Ц.Сэд­ван­чиг, З.Энхболд, С.Эр­дэнэ, П.Алтангэрэл, Ч.Сай­хан­би­лэг нар нэгдсэн юм.

9. Баянзүрх-нэг зүрх аян

Баянзүрх дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, дүүр­гийн төр захиргааны төв байрыг ашиглалалтад оруу­лах, гэрэлтүүлэг, тохижилт сай­тай, хоггүй, газрын мар­гаангүй дүүрэг болгох зорилт тавин Баянзүрх-нэг зүрх ая­ныг улиран одож буй 2011 онд зохион байгуулжээ.

Аяны хүрээнд 2500 ах­мадаа хүлээн авснаас гад­на дүүргийн нутаг дэвс­гэ­рийг тохижуулж, цэцгийн ман­дал, цэцэрлэгт хүрээ­лэн, усан оргилуур зэргийг бай­гуул­­жээ. Мөн гэр хорооллын хог, гуу жалгыг цэвэрлэж, амь­жиргааны түвшнээс доо­гуур орлоготой өрхүүдэд тус­ламж үзүүлсэн байна.

10. Ж.Дүгэр багш 200 гаруй хүүхдийг өсгөж байна

Хагас зуун жилийн турш хүүхэд, залуучуудтай ажил­ласан, түүний дотроос сүү­лийн 24 жилийг өнчин хүүх­дүүдэд зориулж, тэд­нийг хөдөлмөрч, нийгэм, эх орондоо хэрэгтэй хүн бол­го­хын төлөө ээлжийн ам­рал­таа ч умартан зорьж яваа эрхэм бол Монгол Ул­сын Ардын болон гавьяат багш Жамъян­шаравын Дү­гэр юм. Тэрбээр Хүүхэд ас­ран хү­мүү­жүүлэх төв-ий­н аж­­лынхаа хүрээнд өн­чин өрөөсөн 200 гаруй хүүхдийг эцгийн хайраар элгэндээ тэвэрч өсгөж буй нэгэн. Ж.Дүгэрээр овоглодог 20 гаруй хүүхэд байдгийг уншигчид андахгүй.

11. Өгөх өдөр ТББ хүүхдүүдэд тусалсаар байна

Өгөх өдөр ТББ-ынхан өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын нэгнээс Монголд анх удаа Үндэсний өгөх өдөр-ийг зохион байгуулж, Том болоорой, Удвал аа төслөөр хүнд өвчтэй бяцхан охины эмчилгээний зардалд нэмэр болох үүднээс бүх оддын тоглолт зохион байгуулжээ.

Харин хүмүүнлэгийн ажилд зориулж 31 сая төгрөг цуг­луул­сан байна. Wisdom фильм продакшны хамт олон 2011 онд Үндэсний өгөх өдөр-т зориулан дэлгэцэнд гараад удаагүй байгаа Бод­лын хулгайч киноны долоо хоногийн орлого бо­лох 20 орчим сая төгрөг хан­див­лаж, 25 дугаар тусгай сур­гуульд суралцаж буй хөгж­лийн бэрхшээлтэй су­рагч­дад хичээлдээ ирж очиход нь тус, дөхөм болох үүд­нээс том оврын автобус бэ­лэ­глэсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button