Шээс олон өвчнийг анагаах шидтэй
ард түмнээ уярааж яваа хүмүүс бол дуучин О.Болдбаатар, Н.Пүрвээ нар юм. Тэд дуулахаас гадна хүний эрүүл мэндэд санаа тавьж, өөрсдийн туулсан амьдралаас сэдэвлэсэн Насны дуулал буюу бурхны аврал хэмээх ном бүтээсэн нь сэтгүүлч миний сонирхлыг ихэд татлаа.
Энэ ном Элгээ хайрладаг хүн бүхэнд зориулав гэсэн хаягтай. Энэ номоос элгээ хэрхэн хамгаалах, аюулт эл өвчнөөс ямар аргаар салсан тухай гээд хэн бүхэнд хэрэг болох олон зүйлийг тоймлон өгүүлснээрээ ач холбогдолтой юм. Тодруулбал, дуучин Н.Пүрвээгийн элэгний хатуурал болж үхлийн ирмэгт ирсэн нь саяхан аж.
Ханийгаа аюулт өвчнөөс аврах гэж дуучин О.Болдбаатар олон хүнтэй уулзаж сайн гэсэн болгоныг нь өгч байж. Тухайлбал, голын усны замаг сайн гэхээр нь Туул голоос замаг түүж гэдсэн дээр нь тавьсан гэдэг. Түүгээр ч зогсохгүй гахай, элээний элэг залгиулж, Хулангийн ундаа хүртэл өгсөн байна. Энэ бүгдийн эцэст өвчнөөс салгасан шидтэн нь шээс гэдгийг тэд онцолжээ.
Дөнгөж төрснөөс эхлээд 13 нас хүртэлх хүүхдийн шээсийг аливаа өвчинд хэрэглэх нь илүү сайн гэнэ. Нярай хүүхдийн шээс гэхэд эдгэрэлт удаантай шарх, үхжилт зэрэг евчнүүдэд хэрэглэхэд гайхамшигтай үр дүнд хүрнэ. Өлөн шээс шархыг сайн эдгэрүүлэхээс гадна хавдрыг шимэгдүүлж, бөөр, бамбай зэрэг олон өвчнийг анагаах шидтэн гэдгийг дахин тодотгоё.
Иймээс хоёр дуучин Хэрэв хүний элэг муудан, бие сул дорой болж ядруу байвал тамир тэнхээг тэтгэх хонины тарган махтай шөл уух биш, зөвхөн амийг аврах шидтэй шээсээ уу гэж олон дахин зөвлөснийг уншигчдадаа дуулгахыг зорьсон нь энэ. Инээвэл инээж, уурлавал уурладаг, уйлбал уйлж, согтвол согтож, дуулбал ч хамтдаа дуулчихдаг хайрлаж, өрөвдмөөр элэг хэмээх эрхтнээ ямар ч байсан бид тэдний зөвлөснөөр шээсээ ууж анагааж болох нь.
Тэд шээсээр эмчлэх аргыг Д.Төмөртогоогийн Шээсээр эмчлэх монгол ухаан номыг уншиж мэдсэн гэдэг. Мөн энэ номын ачаар шээсээ ууж аюулт өвчнөөс салсан олон хүнтэй уулзсан аж. Эверестийн оргилд баатарлагаар авирах оролдлого олон удаа амжилттай хийсэн Морис Уилсон өөрийн эрүүл, чийрэг бие бялдраа зөвхөн шээсээ уусных гэж хэлснийг уг номоос тэд олж уншжээ.
Түүнчлэн элэгний хүнд өвчнөөр шаналж эм, эмч, эмнэлэг гээд мэдэх бүхнээр явж эмчилгээгүй хэмээн сэтгэлээр унаж хүний гарт орсныхоо дараа шээсээ ууж олон жил амьдарч яваа Г.Алтангэрэл гэдэг хүний амьдралын туршлагыг бас Шээсээр эмчлэх монгол ухаан номоос уншсаныхаа дараа уулзаж, зөвлөгөө авсан гэх.
Ингээд олон хүнд амьдрал хайрлаж өвчин, зовлонгоос нь салгасан Оточ овогт Д.Төмөртогоогийн Шээсээр эмчлэх монгол ухаан номыг сөхөж үзэх сонирхолдоо хөтлөгдсөнийг нуух юун. Хүн төрөлхтөн нэн эрт цагаас шээсийг эмчилгээ, оношилгоонд ашиглаж иржээ. Шээсний тоо хэмжээ, өнгө үнэр, амт хөөс, цэврүү тунадас, язмаг булингар зэрэг үзүүлэлтээр өвчнийг оношилж, одоо ч шээсний шинжилгээ нь өвчтөний эмгэг, зовиурыг таних чухал хэрэглүүр хэвээр байх төдийгүй улам боловсронгуй болж буй.
Шээсийг уух, угаах, шавших, зайлах, бигнэх, жигнэх, арчих, бургуйдах, туулгах, дусаах, ороох, боох, тэр ч байтугай ариутгаж тарилгын уусмал болгон бэлтгэж булчинд тарих хүртэл элдэв аргаар хэрэглэдэг байна. Монголчууд эртээс эхийнхээ шээсийг хэрэглэдэг заншилтай байж. Ээжтэй хүн өвчилдөггүй, Ээжтэй хүн үхдэггүй гэх.
Ээж гэдэг амьд эрдэнийн нэг шид нь эхийн өлөн ус юм. Бага наснаас эхлэн эхийнхээ өлөн усыг өглөө бүр хэрэглэж буй хэн боловч хамрын шуухинаа ч тусахгүй байх магадлал өндер аж. Хөгшчүүд өглөө бүр Гурван ам шээс гэдэг домтой байж. Нэг балга шээсээр ам хоолойгоо зайлж, нөгөө балгаар нь нүдээ, үлдсэн балгыг нь ууж байсан гэдэг.
Тэгэхээр шээсийг ардын эмнэлэгт төдийгүй Дорно дахины уламжлалт эмнэлэгт дангаар болон жор найрлагад оруулан хэрэглэж байсан байна. Жишээлбэл, Гүнгийн зуугийн гэгээн Ишданзанванжилын зохиосон Жүрү Досил буюу Шүрэн таяг хэмээх жорын сударт зогисох өвчнийг засахад хүйтэн усанд найман настай хүүхдийн шээсийг хольж, хоолны халбагаар гурван балга хүчтэй балгуулсны дараа загасны махыг ястай нь гал дээр шатааж утааг нь олон дахин хамарт нь татуулбал эдгэнэ хэмээжээ.
Энэ ч утгаараа шээсээ байнга уудаг, нүүр, нүдээ угаадаг, арьсаа арчдаг хүний биеэр элдэв хатги, батга гарахгүй, нүүр царай толигор, арьс нь зөөлөн, цэвэр гоо байхын зэрэгцээ илүүдэл жин арилж, гоолиг галбиртай, үс, зүс сайтай байх боломж бүрддэг байна. Тиймээс тураах клуб, элдэв дасгалд мөнгө, цаг зарах шаардлагагүй шээсээ хэрэглэхэд болохгүй зүйл алга мэт санагдана.
Шээсээр эмчлэх аргад хэд хэдэн давуу тал бий. Тухайлбал, шээс өртөг зардалгүй, хоргүй, хэрэглэхэд өвчнийг оношлох гэж цаг алдахгүй, бүр цаашилбал хэрэглэхийн тулд даатгалын дэвтэр, харьяалал гэх мэт албан төвөгшөөл, хүнд суртал үүсгэхгүй гээд давуу тал ихтэй. Шээсээр эмчлээд хохирол амссан хүн үгүй. Бид урьд нь хоцрогдсон, бүдүүлэг, эмнэлэг хөгжөөгүй, эмч байхгүй болоод арга ядаж шээсээ уудаг байсан мэтээр ойлгодог байсан ч орчин үеийн анагаах ухаан шээсийг судалж, туршиж, хэрэглэж бүр ашиг тус, үр нөлөөг нь мэдээд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ашиглах шинэ төвшинд хүрчээ.
Шээсийг дангаар нь хэрэглэх төдий биш, түүнээс нэг бус эм гарган авч эмчилгээнд хэрэглэж амжилт олж буй мэдээ байна. Тиймээс шээсийг дэлхийн олон оронд хэрэглэж, тус өгөөжийг нь мэдрэн бусдад зөвлөж буй хэрэг юм. Түүнчлэн хэвлий дэх ургийн ус гэдэг зүйл нь үнэн хэрэгтээ түүний бөөр ажиллаж эхлэх үеэс аажим аажмаар ялгаран гарсан өөрийнх нь шээс гэдэг нь тодорхой болжээ.
Мөн бүсгүйчүүдийн гоо сайхны үнэт тосон түрхлэгүүдийг тусгай бэлчээрт хариулсан хээлтэй үнээний шээснээс ялган авсан чухал даавраар найруулж хийдгийг Шээсээр эмчлэх монгол ухаан номд бичжээ. Иймээс шээс бол эрүүл мэндийн нэгэн толь гэдгийг мартах учиргүй юм. Шээж байх үедээ шээсээ зориуд ажиж, анхааран харах хэрэгтэй.
Шээсний хэмжээ хэвийн бол хоногт бүтэн хагас литр орчим шээс гарна. Энэ нь жилдээ 540 литр буюу хагас тонн шээс гэсэн үг. Шээсний хэмжээ хэтэрхий ихэсч хоногтгт 1 литр хүртэл шээн, өнгө нь ус шиг тунгалаг болж, байнга ам хатаж эхэлбэл чидоийн шижин өвчнөер өвдөх магадлалтай. Энэ үед эмнэлэгт
яаралтай хандаарай.
Мөн хэтэрхий бага шээж эхэлбэл төдөлгүй хавагнах тул даруй эмчлүүлэх шаардлагатай. Шээсний эхэн, эцэс хоёр нь булингартай гарвал хоолондоо элдэв хачир, амтлагч хэтрүүлсний дохио тул энэ бүхнийг багасгаж, зохицуулах хэрэгтэй. Шээсэнд чинь том хөөс эргэлдэн хөвж буй бол та хийдэж, сэрүүдэн, хоол унд тань хүйтдэж, ядарч, нойр дутаж байгаагийн шинж.
Ингэсэн тохиолдолд хоолныхоо илчлэгийг нэмэх, хүйтэн хоол идэхгүй байх, хөл улнаасаа дааралгүй ажил, амралтаа зохицуулах нь чухал юм. Мөн эм тан уусныхаа дараа шээсээ ууж болрхгүй. Олонхи эм шээсээр ялгардаг тул ялангуяа ээж нар хүүхдэдээ шээсээ өгөхөөс татгалзаарай.
Б.Даариймаа