Ирэх жил Улаанбаатарын хот төлөвлөлтөнд эргэлт гаргахаа нийслэлийн удирдлагууд амласан
шиг нийслэл Улаанбаатар хотдоо шамбааралдан амьдарч байна. Яг үнэндээ нийслэл хотын төвд төвлөрч байгаа байшин барилгын хороондох зай ердөө арав хүрэхгүй алхам. Энэ нь үнэндээ нийслэлийн хот төлөвлөлт тааруу байгааг илтгэж байгаа хэрэг юм. Үүнтэй ч нийслэл хотын удирдлагууд санал нийлж байсан. Өнөөдөр нийслэл хотод Монгол Улсын хүн амын 46 хувь нь амьдардаг. Энэ бол тогтмол оршин суудаг иргэдийн тоо.
Тэгэхээр ирж очдог түр оршин суудаг энээ тэрээгээ оруулахаар нийслэл хотод хэдий хэмжээний иргэн оршин сууж байгааг гаргахад тийм ч таатай үр дүн гарахгүй нь тодорхой. Тийм байхад агаарын бохирдол, замын ачаалал гээд нийслэл хотын тулгамдсан асуудлыг ярихад хүнд юм. Тийм ч учраас хот тулгамдсан асуудлаа ярихын тулд хот төлөвлөлтийнхнийг нэгэн дээвэр дор цуглуулж чуулсан юм. Мэргэжлийнхэн нэгэн дээвэр дор цугласан энэхүү зөвлөгөөний эхэнд нийслэлийн Засаг дарга Хот төлөвлөлтийн асуудал хоорондоо уялдаа холбоотой байх ёстой.
Нэг нь газар олгож, нөгөө нь барилгаар чигждэг байдалд цэг тавих цаг ирсэн гэдгийг тун хатуухан хэлсэн. Яг үнэндээ хэн нэгний танил тал харж асуудалд ханддаг байддаа зогсоохыг шулуухан хэлчихсэн гэхэд болно. Тийм ч учраас шинэ оноос эхлээд нийслэлийн хот төлөвлөлтийн асуудалд эргэлт гарна гэдгийг Хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх шинэ алхамууд зөвлөгөөн дээр мэргэжлийн нөхдүүд мэдэгдэв. Үүнийг сонссон зарим нэг нь сэтгэл хангалуун байсан ч харин үүнд эргэлзэх хүн олон байсан.
Өнөөдөр манай улсын хууль хэрэгжих хугацаа ердөө л гурав хоног учраас тэр биз. Энэхүү зөвлөгөөн дээр яригдсан асуудлууд үнэхээр өнөөгийн нийслэл хотод тулгамдаад байгаа асуудал. Газар нутгийн хомсдолд орсон Япон улсын нийслэл Токиод гэхэд л хүн амынх нь ердөө зургаахан хувь нь байнгын оршин суудаг байхад манай улсад дээр өгүүлсэнчлэн 46 хувь нь оршин суудаг. Гэтэл манай улсын газар нутаг хэр билээ. Үнэхээр тулгамдсан асуудлын нэг яахын аргагүй мөн юм.
Тийм учраас эхний ээлжинд хотын барилгажилтын өнгө төрхийг тодорхойлж байдаг тусгай зөвшөөрөл бүхий зураг төслийн компаниуд, архитекторуудыг уриалж энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулсан нь энэ гэдгээ зохион байгуулагчид дахин тодотгож байсан. Яг үнэндээ барилга барина гэдэг хоосон газар дээр хэдэн тоосго өрөхийг хэлэхгүй. Тэр дундаа хотын барилгажилт ерөнхий төлөвлөгөө, хүн амынхаа нягтрал суурьшилтай уялдах ёстойг нийслэлийн Засаг дарга хэлж байсан.
2010 онд Монгол Улс хүн ам, орон сууцаа тоолсон. Энэ тооллого зүгээр нэг тoo бүртгэл биш хотынхны ирээдүйн төлөвлөлтийг тусгасан луужин болсныг онцоллоо. 2020 он гэхэд хотын хүн ам ойролцоогоор 1,5 сая хүрэх магадлалтай. УИХ, Засгийн газраас тодорхой бодлого хэрэгжүүлж эхэллээ. 100 мянган айл орон сууц хөтөлбөрийн дийлэнх нь нийслэлд баригдана. Ширээн дээрх макет зураг төсөлчдийн гараар барилга болох учраас газраа л олчих, хийгээд өгье гэсэн үзэмжээр ажилд хандахгүй шүү гэдгийг тэр бас хатуу сануулж байна лээ.
Зураг төсөлчдийн гараар хийгдэж хотынхны зөвшөөрлөөр баталгаажих ёстой гэдгийг ч хэлж байсан. Манай улсын хэмжээнд зураг төслийн 260 гаруй тусгай зөвшөөрөлтэй компани байдаг. Энэ компаниудын хийсэн зургаар өнөөдөр хотын өнгө төрх тодорхойлогдож байна. Гэхдээ тэдний ажил зарим талаараа шаардлага хангаж чадахгүй байгааг бодитой, баримттайгаар шүүмжилсэн. Өнөөдөр Улаанбаатар хотыг 2020, он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гэдэг үнэхээр чухал зүйл.
Ерөөсөө энэ төлөвлөгөө бол нийслэл хотын нүүр царай гэдгийг мэргэжлийн хүмүүс ч хэлж байна. Ерөнхий төлөвлөгөөний дагуу стандарт мөрддөггүй, барилга хоорондын зай зөрчдөг, ногоон байгууламж тохижилтоо төлөвлөдөггүй, газрынхаа хэмжээнээс давсан том зураг төлөвлөдөг зэрэг олон зөрчлийг нэрлэж болно. Алдаа мадаг байгааг зураг төсөлчид үгүйсгээгүй ч өөр олон асуудал хот төлөвлөлтийн бодлогыг мухардуулж байгааг хэлсэн юм.
Үнэхээр газраа эхэлж олгодог. Олгосон газрынхаа дагуу төлөвлөлтөө хийдэг дүр зураг байгааг албаныхан үгүйсгэсэнгүй. Энэ ч үүднээс газар олгодог олон газруудыг цөөлөх асуудал эрхзүйн хүрээнд яригдаж байна. Хот байгуулалт, газрын харилцааг нэг зоосны хоёр тал гэж ойлгож болно. Тийм ч учраас газар ашиглалтын бүсчлэлийг тогтоох нь хамгийн зөв алхам гэж үзэж байгаагаа нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуй хэлсэн. Хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд энэ онд тодоттол хийгдсэн.
Иргэнээ дээдэлсэн дэлхийн жишигт нийцсэн хот болно гэсэн зорилт энэ төлөвлөгөөнд тусгагдсан. Харин энэ зорилтыг мөрөөдлийн хэлхээс болгохгүйн тулд одооноос зөв төлөвлөлт хийж, эргэлт гаргах хэрэгтэй байгааг хэлж байна. Дээр жишээлэн хэлсэнчлэн манайх шиг хотын төв рүүгээ шавчихсан улс орны нийслэл байдаггүй гэдгийг Япон улсаас гадна бусад дэлхийд алдартай нийслэлүүдийн жишээнээс харж болох мэт. Тодруулбал, Бээжин хотод хүн амынх нь ердөө нэг хувь, Сөүл хотод хүн амынх нь 26 хувь байдаг гэсэн судалгааг мэргэжчийнхэн хэлж байна.
Гэтэл манайд хүн амын 46 хувь нь оршин сууж байгаа, нь хот төлөвлөлтийн бодлогод алдаа гарч байгааг Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар дахин дахин сануулж байв. Хот байгуулалтын мэргэжилтнүүд ирэх жилээс хот төлөвлөлтөнд эргэлт гарна гэдэгтэй санал нэгдсэн байна.
Б.Анар