Улаанбаатар удахгүй дэлхийн жишигт нийцсэн хот болно
зорилготойгоор өнгөрсөн баасан гаригт хот төлөвлөлтийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр Хотын дарга Г.Мөнхбаяр хот төлөвлөлтийн асуудал хоорондоо уялдаа холбоотой байх ёстой. Нэг нь газар олгож, нөгөө нь барилгаар чигждэг байдалд цэг тавих цаг ирснийг хатуу санууллаа. Энэ ч үүднээс ирэх жилээс хот төлөвлөлтийн асуудалд эргэлт гарна гэдгийг Хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх шинэ алхамууд зөвлөгөөн дээр мэдэгдсэн. Ингэхдээ эхний ээлжинд хотын барилгажилтын өнгә төрхийг тодорхойлж байдаг тусгай зөвшөөрөл бүхий зураг төслийн компаниуд, архитекторуудыг уриалж зөвлөгөөнийг зохион байгуулсан.
Барилга барина гэдэг хоосон газар дээр хэдэн тоосго өрөхийг хэлэхгүй. Тэр дундаа хотын барилгажилт ерөнхий төлөвлөгөө, хүн амынхаа нягтрал суурьшилтай уялдах ёстойг Хотын дарга хэлсэн. Тэрбээр Өнгөрсөн онд Монгол Улс хүн ам, орон сууцаа тоолсон. Энэ тооллого зүгээр нэг тоо бүртгэл биш хотынхны ирээдүйн төлөвлөлтийг тусгасан луужин болсон гэдгийг ч онцоллоо. Мөн 2020 он гэхэд хотын хүн ам ойролцоогоор 1.5 сая хүрэх магадлалтай. УИХ, Засгийн газраас тодорхой бодлого хэрэгжүүлж эхэллээ. 100 мянган айл орон сууц хөтөлбөрийн дийлэнх нь нийслэлд баригдана. Шүүгээн доторхи макет зураг төсөлчдийн гараар барилга болох учраас газраа л олчих, хийгээд өгье гэсэн үзэмжээр ажилд хандахгүй шүү гэдгийг хатуу сануулав. Энэ нь зураг төсөлчдийн гараар хийгдэж хотынхны зөвшөөрлөөр баталгаажих ёстой гэдгийг хэлж буй.
Манай улсын хэмжээнд зураг төслийн 260 гаруй тусгай зөвшөөрөлтэй компани байдаг. Энэ компаниудын хийсэн зургаар өнөөдөр хотын өнгә төрх тодорхойлогдож байна. Гэхдээ тэдний ажил өнөөдөр зарим талаараа шаардлага хангаж чадахгүй байгааг бодитой баримттай нь шүүмжлэв. Ерөнхий төлөвлөгөөний дагуу стандарт мөрддөггүй, барилга хоорондын зай зөрчдөг, ногоон байгууламж тохижилтоо төлөвлөдөггүй, газрынхаа хэмжээнээс давсан том зураг төлөвлөдөг зэрэг олон зөрчлийг нэрлэж болно. Алдаа мадаг байгааг зураг төсөлчид үгүйсгээгүй ч өөр олон асуудал хот төлөвлөлтийн бодлогыг мухардуулж байгааг хэлсэн юм. Үнэхээр газраа эхэлж олгодог.
Олгосон газрынхаа дагуу төлөвлөлтөө хийдэг дүр зураг байгааг албаныхан үгүйсгэсэнгүй. Энэ ч үүднээс газар олгодог олон субъектуудыг цөөлөх асуудал эрхзүйн хүрээнд яригдаж байна. Хот байгуулалт газрын харилцааг нэг зоосны хоёр тал гэж ойлгож болно. Тийм ч учраас газар ашиглалтын бүсчлэлийг тогтоох нь хамгийн зөв алхам гэж үзэж байна гэж Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй хэлэв.
Хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийгдсэн. Иргэнээ дээдэлсэн дэлхийн жишигт нийцсэн хот болно гэсэн зорилт энэ төлөвлөгөөнд тусгагджээ. Харин энэ зорилтыг мөрөөдлийн хэлхээс болгохгүйн тулд одооноос зөв төлөвлөлт хийж, эргэлт гаргах хэрэгтэй байгааг хэлж байна. Дэлхийн томоохон хотууд манайх шиг төв рүүгээ шигдээгүй. Бээжин хотод л гэхэд улсын хүн амын нэг хувь нь амьдардаг бол Токиод зургаан хувь, Сөүлд хүн амынх нь 26 хувь байдаг. Харин Улаанбаатар бол улсын хүн амынхаа 46 хувийг шингээдэг. Тэр хэрээр хот төлөвлөлтийн бодлогод алдаа гарч байгаа тухай Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар хэлж байв. Энэ үеэр ирэх жилээс хот төлөвлөлтөд эргэлт гарна гэдэгтэй талууд санал нэг буйгаа илэрхийлж байлаа.
Д.Ангараг