Автобус хий, дизель хосолсон түлшээр явах боллоо

БНСУ-ын Daewoo компаниас оруулж ирсэн 400 автобусанд дизелиэс гадна хийн түлшээр ажиллах хөдөлгүүр тавьж байгаа гэнэ. Эхний ээлжинд Автобус-1 компаниас 120, Автобус-3-аас 80, Цахилгаан тээвэр-ээс 50 автобусанд тийм хөдөлгүүр тавих ажээ. Ингэхдээ тус компаниудад туршилтыг нэгэн зэрэг явуулж байгаа бөгөөд хос түлшээр ажиллах автобусуудыг түрүүчээс нь үйлчилгээнд гаргахад бэлэн болжээ.

105 литрийн баллонд шахсан хийн түлшээр тухайн автобус 700-800 км зам туулах аж. Одоохондоо хийн түлшээр цэнэглэхдээ явуулын станц ашиглах ч цаашид томоохон баазуудад зориулалтын станц суурилуулах гэнэ. Хувийн хэвшлийн долоон аж ахуйн нэгжийн 150 автобусыг дараа нь дээрх төсөлд хамруулах юм байна.

Дизель түлш дутуу шатаж, агаарт ихээхэн хорт утаа ялгаруулдаг бол хийн түлш нэмж өгснөөр бүрэн шатдаг гэнэ. Ингэснээр дан дизель түлш хэрэглэсэнтэй харыдуулахад эдийн засагт 15 хувийн хэмнэлт гарч, хөдөлгүүрийн эдэлгээ ч харьцангуй уртасна гэдгийг оношлогоогоор тогтоосон аж.

М.НАРАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button