Хайр дуу минь олон хүнд таалагдсан нь надад их урам өгсөн

үзэгчдийн хүртээл болгосон бол ойрын хугацаанд хэд хэдэн дуугаа сонсогчдын хүртээл болгохоор зэхэж байгаа аж. Поп, альтернатив урсгалын олон шинэ дуугаа сонсогч олонд хүргэхээ тэрбээр мөн амласан юм. Ингээд та бүхэнд түүний ярилцлагыг хүргэж байна.

-Манай ун­шигч­дад өөрийгөө танил­цуулахгүй юу?

-Би Дорноговь аймагт төрж, өссөн. 10 жилээ нутаг­таа дүүргэсэн. 2009 онд Хүмүүн­лэгийн ухааны их сургуулийг төгссөн. Аав, ээж хоёр маань Дорноговь аймагт ажиллаж, амьдардаг. Дээрээ нэг ах, нэг эгчтэй айлын бага охин л доо. Миний ээж аав хоёр их сайхан хүмүүс байдаг юм. Ачийг нь хариулж чадаагүй л байна. Бас хариулах гээд хичээж л явна даа. Болох байх аа.

-Таны хувцаслалт их өвөрмөц санагдлаа?

-Баярлалаа. Өвөрмөц гэ­дэг үгэнд би их дуртай. Аливааг олон талаас нь олж харж чадаж байна гэсэн үг байх. Миний хувцаслалт бол ерөн­хийдөө эрх чөлөөтэй сэтгэм­жит байдлыг илэр­хийлэхийг зорьдог. Ямар нэгэн зүйлд баригдаж дуурайх дургүй. Би яаж ч хувирч болно.

-Гоё хариулт байна. Ингэхэд таны Хайр дууг сонссон. Үг нь их содон юм билээ.

-Тийм байна уу.

-Дууныхаа ая, үгийг өөрөө зохиодог гэсэн байх аа?

-Тийм ээ, Хайр дууныхаа үг, аяыг өөрөө зохиосон. Гурван жилийн өмнө зохиож байсан дуу л даа.

-Тийм үү, Тэгвэл та хайрыг зохиосон дууныхаа үг шигээ төсөөлдөг гэсэн үг үү?

-Хайр их нандин шүү дээ. Хайр гэдэг зүйл ярьж чаддаг байсан бол иймэрхүү зүйлсийг хэлэх байсан байх гэж бодож үгийг нь бичсэн юм. Дуу маань гарч, клип нь цацагдаад хүмүүст хүрч багагүй магтаал сонссон. Энэ нь надад их урам, зориг өгсөн шүү.

-Дуугаа хаана бичүүлсэн бэ?

-Намуун студи-д бичүүлж, Propix production-нд клипийг нь хийл­гэсэн. Одоогоор Propix production-тай гэ­рээ бай­гуулаад ажиллаж байна.

-Мэдээж залуу уран бүтээлч гэдэг утгаараа цаашид хийхээр төлөвлөсөн зүйл их байгаа биз дээ?

-Тийм ээ, олон сайхан уран бүтээл хийхээр төлөвлөөд байгаа. Одоогоор шинэ дуунууд дээрээ ажиллаж бай­гаа. Энэ бол гэдэг нэртэй. Дуучин Баясукатай хамтарсан Хайрын блюз нэртэй дуугаа гаргасан. Он гаргаад эдгээр дуунууддаа клип хийлгэнэ. Энэ бол… нэртэй цомгоо гаргахаар төлөвлөж байгаа. Энэ цомогт таван дуу бий. Энэ бол… гэдэг нэрийг хүн бүхэн өөрийн хүссэнээрээ ойлгож болно. Энэ бол таны миний дуунуудаас авч байгаа нэг уран сэтгэмж байх болов уу гэсэн үүднээс цомгийнхоо нэрийг бодож өгсөн юм.

-Дараа дараагийн дуу­ны­хаа үг, аяыг өөрөө зохиох уу. Магадгүй энэ нь таны бусад залуу уран бүтээлчээс ял­гарах онцлог ч байж болох юм?

-Магадгүй ээ, ер нь цааш­даа өөрөө дууныхаа үг аяыг нь хийнэ гэсэн бодолтой байгаа. Мөн хөгжмийн зохиолчдоос ая авч хамтран ажиллана. Аль алийг нь хослуулаад, чанартай сайн уран бүтээлүүд гаргана даа.

-Гэхдээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, нэртэй хөгжмийн зохиолч, яруу найрагчдаас дуу авбал арай л амархан нэрд гарах юм биш үү?

-Ерөнхийдөө хүмүүсийн ойлголт сайн хөгжмийн зохиолчдоос ая авч, уран бүтээл хийвэл олонд хүрнэ гэж боддог. Энэ нь мэдээжийн хэрэг. Гэхдээ өөрийн чадвараа үнэлж, бусдад таниулна гэдэг сайхан. Хэдийгээр илүү эрсдэлтэй ч гэсэн цаашдаа хүмүүст өөрийгөө уран бүтээлээрээ дамжуулан ойлгуулахад илүү тус дэмтэй гэж би боддог.

-Одоогийн дуулж буй поп, альтернатив урсгалаа яваан­даа өөрчлөх бодол байна уу. Эсвэл энэ урсгалдаа үнэнч байя гэж боддог уу?

-Өөрчлөх бодол одоохондоо алга. Гэвч энэ урсгалын зарим нэг зүйлд өөрчлөлт хийж үзэх бодол бол байна. Поп, альтернатив гэдэг маань өөрөө баяжуулах боломжтой урсгал гэдгийг хэлэх хэрэгтэй. Урлаг гэдэг угаасаа их баялаг шүү дээ.

-Урлагийг хатуу гэдэг. Зарим хүн шантарч, хүсэл мөрөөд­лөө орхидог талтай?

-Урлаг хатуу байх хэрэг­тэй. Сайн шүүлт, хатуу шүүмж­лэлүүдээр шүүгдэн гарч ирж байж хамгийн сайн дуу, клипүүд төрөн гарч чадна. Энэ бүхэнд шантрахгүй, өөрийн бодсон зүйлээ ямар ч байсан хийж байж санаа минь амарна.

-Шинээр гарч ирж буй бүсгүйчүүдийн хувьд Од болох хялбар болчихсон ч юм шиг. Хэн нэгэн баян эртэй нэр холбогдох, аль эсвэл нүцгэлэх зэрэг?

-Од гэдэг үгийг бас тийм ч амархан авч чадахгүй байх аа. Их хөдөлмөр, их авьяас чадвараар авч чадна. Харин бид зарим хүнийг од гэж андуурдаг. Охид, бүсгүйчүүдийн хувьд олонд танил болох гэдэг сайхан хэрэг байх л даа. Гэхдээ яаж олонд танил болсон бэ гэдгээр нь ялгаж салгах эсэх нь хүмүүсийн ухамсар гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн олз омог их байх болтугай, амжилт хүсье.

-Баярлалаа, танай сонины хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button