Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ

1989-1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцож явсан ахмад зүтгэлтнүүдийг төр засгаас харж, үзэж байгаагүйг шүүмжилжээ. Амь нас, эрүүл мэнд, ажил амьдралаа үл хайхран, ардчилсан хувьсгалыг манлайлан оролцож байсан нийт 3500 орчим ахмад зүтгэлтэн байдаг гэх тоо байна.

Тэдний үзэж буйгаар 1921 оны хувьсгал, дайнд оролцож явсан ахмадуудтай адил хэмжээний гавьяа хүндтэй учраас тэтгэвэр тэтгэмж олгон, нийгмийн халамжид хамруулах хэрэгтэй ажээ. Ахмадууд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын даргад энэ талаарх албан шаардлагаа хүргүүлсэн байна.

Тус шаардлагад Нэг удаагийн болон cap бүр тэтгэмж олгох, байр орон сууцаар хангах 1921,1939,1945 оны дайнд оролцсон ахмад партизануудын нэгэн адилаар нийгмийн халамж, үйлчилгээнд хамруулах, Ардчилсан хувьсгалд манлайлан оролцсон насан өөд болсон хүмүүсийн ар гэр, үр хүүхдүүдэд нэг удаагийн тэтгэмж олгуулах ёстой гэжээ.

Энэхүү шаардлагын хариуг ажлын гурав хоногт багтаан албан бичгээр өгөхийг хүссэн бөгөөд шийдвэрлэж өгөхгүй удваас дараагийн арга хэмжээг авч эхлэхээ мэдэгдэв.

Б.БАТ-ЭРДЭНЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button