Хүний наймаачинд гурван жилийн ял оноолоо

Харин энэ цагт наймааны төрөл зүйл олширч, тэр ч бүү хэл хүн хүнээ наймаалдаг болчихсон байх юм. БНХАУ-руу ажилд жуулчлах нэрээр хууран мэхлэж нутаг нэгт эмэгтэйчүүдийгээ худалдсан хэрэгт холбогдсон Д.Сэлэнгэд холбогдох хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэж, түүнийг гэм буруутай гэж үзэн гурван жилийн хорих ял оноолоо.

Гэхдээ шүүгдэгч Д.Сэлэнгэ бага насны хүүхэдтэй тул ялыг нь хоёр жилийн дараа эдлүүлэх шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр яллажээ.

Хуралд даргалагч шүүгчээр Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар С.Хишигжаргал нар оролцсон юм. Дашрамд дуулгахад хүн бүхэн албадан хөдөлмөр болоод хүн худалдаалах гэмт хэргийн золиос болох магадлалтай гэдгийг мэддэг ч золиослогдсоор л байдаг. Хүний наймаа нь хил дамнан үйлдэгддэг ноцтой гэмт хэргийн тоонд ордог бөгөөд үүнд нэг талаас хөгжингүй, нөгөө талаас хөгжиж буй орнуудын дунд зохион байгуулалттай болдог.

Тэр ч бүү хэл өндөр хөгжилтэй, барууны гэгдэх орнуудад ч боолчлолын хэлбэр болох хүний наймаа газар авсан байдаг байна. Ялангуяа эмэгтэйчүүдийг хүчээр биеэ үнэлэхэд тулган шаардах, гэрийн хорионд байлган боолчлох, эрэгтэйчүүдийг нууцаар хил дамнуулан авчирч маш бага хөлсөөр олон арван цаг ажиллуулах, айлган сүрдүүлэх, бичиг баримтыг нь хураан авах зэрэг зохисгүй үйлдэл ихэсч байна.

Ялангуяа Европын орнуудад тэр дундаа Чех, Унгар, Герман, Франц, Турк зэрэг улсуудад дээрх төрлийн гэмт хэргүүд газар авсан байдаг агаад эдгээр улсууд руу ирж золиос бологсод нь Ази, Африк, Зүүн европ болон Латин Америкийн орнуудын иргэд байдаг байна. Хэдийгээр яллагдагч Д.Сэлэнгэ нь ажилд жуулчлах нэрээр хууран мэхлэж нутаг нэгт эмэгтэйчүүдийгээ худалдсан ч шүүх түүнийг эмэгтэй хүнийх нь, эх хүнийх нь хувьд энэрч ялыг нь хойшлуулж байна. Харин тэр бүсгүйчүүдийг өөртэйгээ зүйрлэж бодсон болов уу.

-Дэлхий дээр жил бүр 800000 гаруй хүн худалдаалагддаг. Түүнээс 70 хувь нь охид, эмэгтэйчүүд.

– Монголын хүйсийн тэгш эрхийн төв ТББ мэдээлснээр 2003-2006 онд 25 хохирогч, 2007 онд 115 хохирогч, 2008 онд 70, 2009 онд 121, 2010 онд 175 хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч тус байгууллагад ханджээ.

-2006-2010 онд нийт 10 хэрэгт хүн худалдаалах зүйл ангиар ял сонсож зургаан хүн ял эдэлж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button