Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойн баяраар бөхөд улсын цол нэмэх тухай хэлэлцлээ

29-нийг бүх нийтийн амралтын өдөр болгохыг АН-аас санаачлан, Засгийн газраас дэмжсэн. Харин УИХ дахь АН-ын өчигдрийн ээлжит бүлгийн хурлаар Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойн тэмдэглэлт өдөр тэгш тоо давхацсан учир нэг удаад бүх нийтээр амрахын зэрэгцээ хүчит бөхийн барилдааныг зохион байгуулж бөхчүүдэд цол нэмүүлэх боломжтой талаар хуулийн төсөл хэлэлцлээ.

Энэ хууль батлагдсанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орон, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын баяраар бөхчүүд Улсын цол нэмэх боломжтой болох юм. АН-ын ээлжит бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн өөр нэг асуудал бол Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг, мөн хуулийн 60 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсгүүдэд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Үүнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хоёрын хамтран ажиллах хууль эрх зүйн орчныг өөрчлөх асуудал байлаа.

Гишүүдийн 1/3 илүүгүй хувь нь УИХ гишүүн болон Засгийн газрын гишүүнийг хавсран ажиллаж болно гэсэн заалтыг Үндсэн Хуулийн заалтаар оруулж ирэн чуулганы байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр АН-ын бүлэг санал нэгдлээ. Харин Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсгүүдэд орж буй үндсэн өөрчлөлт нь орон нутгийн хэмжээнд болон орон нутгийн сонгуулиар тухайн сум, орон нутгийн иргэд өөрсдийгөө дэвшүүлэн сумын иргэд өөрсдийн санал сонголтоор Засаг даргыг томилж байх зохицуулалтыг нэмэлтээр оруулж ирэн хэлэлцлээ.

Энэ зарчмыг УИХ дахь АН-ын бүлэг бүрэн дэмжсэн аж. Тиймд тухайн аймгийн Засаг даргыг томилохдоо Ерөнхий сайд тухайн аймаг сумдын иргэдийн төлөөлөгчдийн хуралтай ярилцан зөвшилцөж сонгож байх юм. Ингэснээр Үндсэн хуулийнхаа зарчимд нийцсэн зөв бодлого болж чадна гэдгийг онцоллоо.

Нэмж хэлэхэд Үндсэн хуульд дээрх өөрчлөлтүүд орвол Нийслэлийн хорооны иргэд нам харгалзалгүйгээр орон нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг утгаараа өөрсдийн нэрийг дэвшүүлж тухайн хорооныхоо Засаг даргаар ажиллах боломжтой болох гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button