Дарангуйлагч Ким Чен Ир хорвоог орхилоо

Тэрээр ажлын шугамаар хуяг­ласан галт тэргээр зор­чиж яваад нас барсан гэнэ. Үхлийн шалтгааныг зүрх нь гэнэт хаагдсан гэж эмч нар тодор­хойлжээ.

Түүний эцэг Умард Со­лон­госыг үүсгэн байгуулагч нэг­дүгээр Ким буюу Ким Ир Сен ч мөн зүрх нь хаагдаж нас ба­рж байсан юм.

Нэг зүйлийг онцлоход 2008 оноос хойш түүнийг таа­лал төгссөн талаар гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа мэдээлж байсан ч тухай бүр няцаагдаж байв. Харин энэ удаа Умард Солонгосын төв телевизийн нэвтрүүлэгч нулимс унаган энэ мэдээг хүргэсэн нь Ким Чен Ир таалал төгссөн нь баттай болохыг харууллаа гэж шинжээчид үзжээ.

Хэдий тийм ч АНУ, Өмнөд Солонгосын эрх бариг­чид энэхүү мэдээлэлд эргэлз­сэн байдалтай хандаж буй нь анхаарал татаж байна. Ким Чен Ир өнгөрсөн талаарх мэдээллийг нарийвчлан шал­гахаа АНУ-ын эрх бариг­чид мэдэгдсэн. Үүгээр ч зогсохгүй Солонгосын Хойгийн тогт­вортой байдал, холбоотнуудынхаа аюул­гүй байдалд нарийн хя­налт тавихаа АНУ-ын тал зарлав.

Өдгөө дэлхий дахинаа үзэл суртлын улмаас хамгийн хаалттай цорын ганц улс хэмээн нэрлэгдэж буй Умард Солонгосыг Ким Чен Ир 1994 онд эцгийнхээ нас барсны дараагаас өнөөг хүртэл удирдаж ирсэн юм. Гэхдээ түүний удирдлаган дор Хойд Солонгосын ир­гэд хаалттай нийгэмд амьдарч, улмаар цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх төлөвлөгөөний гайгаар жаргал үзэлгүй өнөөдрийг хүрсэн нь нууц биш. Өөрөөр хэлбэл Ким Чен Ирийн дарангуйлах бод­лого улсынхаа олон ир­гэнийг турж үхэхэд хүр­гэсэн талаар барууны теле­виз, хэвлэлүүд мэдээлж байна.

Ким Чен Ир цөмийн зэвсэглэлээр цаг үргэлж хөөцөлдсөөр ирсний гайгаар төсвийн орлого муутай Умард Солонгосын иргэд гадны тусламж, дэмжлэгийг авч чадахгүйд хүрсээр ирсэн. Тодруулбал гол тусламж үзүүлэгч орнууд болох АНУ, Япон, Өмнөд Солонгос тус улсын цөмийн хөтөлбөрийн үйл ажиллагаа идэвхжсэнтэй хол­боотойгоор эдийн засаг, улс­төр гээд олон салбарт хориг тавьсан аж.

Одоогоор Умард Солон­госын ард түмэн үгүй­рэн хоосорч, хүн амынх нь дөрөвний нэг буюу зургаа орчим сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн гэсэн судалгаа бий.

Тэдний нэг өдрийн амьд­ралын өртөг нэг ам.дол­ларт ч бараадахгүй гээд бодохоор умард солонгосчууд ямар хүнд нөхцөлд амьдарч буй нь илт байна. Гэтэл эрхэм Ким Чен Ир гэрийн тэжээвэр нохойныхоо хоолонд нэг жилд 200 мянган ам.доллар зарцуулдаг талаар Их Британийн тэргүүлэх хэвлэл The Sun мэдээлсэн юм. Үүнээс л Ким Чен Ир өөрөө дээд зэргээр тансаглаж, харин ард түмэн нь зовж байсан нь харагдаж байна.

Харин одоо Ким Чен Ир нас барсан тул Умард Солонгосын иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт орж болзошгүй гэж барууны шинжээчид үзэж байна. Гэхдээ умард солонгосчууд цөмийн зэвсэглэлээр хөө­цөл­дөхөө зогсоосон тохиолдолд л гадаад ертөнцөд нээлттэй болж, иргэдийн амьдрал өөрчөгдөх нь тодорхой юм.

Залгамжлагч Ким Чен Ун

Ким Чен Ир агсан 2009 оны зургаадугаар сард өөрийн залгамжлагчаараа гурав дахь хүү Ким Чен Уныг тодруулснаа мэдэгдсэн билээ. Тиймээс одоо Умард Солон­госын төрийн эрх мэдэл 27 настай Ким Чен Унд шилжих нь тодорхой байна. Одоо түүнийг Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэдийнэ Агуу жолоодогч хэмээн нэрлэж байна.

Ийнхүү БНАСАУ-ын түүхэнд засгийн эрх хоёр дахь удаагаа эцгээс хүүд шилжих нь. Ким Чен Ир нь БНАСАУ-ын удирдагч, Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Ардын армийн дээд Ерөнхий командлагч, Төрийн батлан хамгаалах хорооны дарга байсан. Тиймээс энэ олон хариуц­лагатай албыг хаших үүрэг Ким Чен Унд ногдож байна.

Эцэст нь өгүүлэхэд Ким Чен Ирийг оршуулах ёслол 2011 оны 12 дугаар сарын 28-нд Пхеньянд болно. Ор­шуул­гын ёслолыг зохион байгуулах комиссыг Ким Чен Ун даргалах аж. Умард Солонгосын Засгийн газ­раас 12 өдрийн турш буюу 2011 оны 12 дугаар сарын 17-29-нийг үндэсний га­шууд­лын өдөр болгон зарлажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button