Шинэ жилээ хоггүй, хальтиргаагүй тэмдэглэн өнгөрөөхийг иргэддээ уриаллаа
холбоотой мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв, Хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай төв-ийн захирлууд тайлангаа тавилаа. Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийнхөн 150 орчим иргэнийг илчлэг тэжээлтэй халуун хоол хөтөлбөрт бүтэн жил хамруулж, 210 иргэнийг түр болон байнгын ажилд зуучилсан байна.
Тус төвд харьяалалтай нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн 90 орчим хувь нь иргэний үнэмлэх, бичиг баримтгүйн улмаас терөөс үзүүлж байгаа халамж дэмжлэг авч чаддаггүй байсан байна. Тэднийг бичиг баримттай болгосноор 21 мянган тефегийг авч амьдрал ахуйдаа хэрэглэх боломжтой болжээ. Нийгмийн эмзэг бүлгийнхэнд үзвэр үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ олонд танигдсан хүмүүсээр лекц уншуулж, ирээдүйдээ итгэх итгэлийг өгсөн тухай танилцуулав.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай төв-д нийгмийн эмзэг бүлгийн 109 хүүхэд өсч хүмүүжиж байна. Эцэг эх нь нас барсан, хүчирхийлэлд өртсөн, хойд эцэг, эхтэйгээ хамт амьдрах боломжгүй болж гадуурхагдсан ирээдүй тэнд өсч байгаа аж. Өчигдрийн хурал дээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Төмөрчулуун нийслэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар, УБЦТС, Нийслэлийн архив, Нийслэлийн нийгмийн даатгал, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газрын удирдлагууд тус тус товч мэдээлэл хийсэн юм.
Өчигдрөөс эхлэн ЕБС-иудын багш нар ажил хаялтаа зогсоож хүүхдүүд сургуульдаа явахаар болсон. Мөн багш нарт цалинг нь бүтэн олгох ёстой гэдгийг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр сануулав. Удахгүй шинэ жил болно. Энэ жил уламжлал ёсоор Сүхбаатар дүүргийн төв талбай дээр шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдана. Хотын ерөнхий менежер Ч.Бат шинэ жилээ хоггүй, хальтиргаагүй тэмдэглэн өнгөрөөхийг дүүрэг, харьяа газруудад сануулж, мөн хотын иргэддээ уриалсан юм.