К.Брайант эхнэрээсээ сална
Тэрбээр нөхрийгөө өөр хүүхэнтэй бэлгийн харьцаанд орсныг саяхан мэдсэн байна. Үүний дараа 10 жилийн хамтын амьдралаа эцэслэхээр шийдсэн нь энэ аж. Ванесса энэ сарын 1-нд салах өргөдөлд гарын үсэг зурсан бол Лос- Анжелес Лейкерс багийн тоглогч энэ сарын 7-нд гарын үсэг зуржээ. Гэсэн ч хос хоёрын асуудлыг ирэх онд шийдэж өгнө гэж шүүх мэдэгдсэн байна.
Салах өргөдөлдөө Ванесса хэд хэдэн хүсэлт гаргасны нэг нь хоёр охиноо хамтарч өсгөхийг хүсчээ. Найман настай Наталиа, таван настай Жианнаг хамтарч өсгөхийг Коби мөн хүсч буйгаа илэрхийлсэн. 1999 онд 21 настай Коби ирээдүйн эхнэр болох 18 настай Ванесса Лайнетай нэгэн дууны клипний зураг авалтын үеэр танилцаж зургаан сарын дараа сүй тавьжээ. Харин тэд 2001 оны дөрвөдүгээр сарын 18-нд гэрлэсэн юм. Ванессагийн хэлснээр, түүний нөхөр 2003 онд Колорадогийн Вейл хотын ойролцоох Кордиллера хэмээх байгалийн үзэсгэлэнт уулархаг газарт байрлах дээд зэрэглэлийн Lodge & Spa нэртэй рашаан сувиллын газарт амрах үеэр тэнд ажилладаг 19 настай эмэгтэйтэй бэлгийн харьцаанд оржээ.
Э.Төгс