Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд жавтий хүртэв

мөн энэ долоо хоногт нийслэлийн төсөв батлагдах гэж байгаатай холбогдуулан төсвийн талаар ярилцав.

Нийслэлийн хөдөлмөр үйлчилгээний газар, НХХЯ-тай хамтран зургаадугаар сарын 10-25-ны хооронд нийслэлийн ажилгүй иргэдийн бүртгэлийг анх удаа явуулсан байна. Нийслэлийн хэмжээнд нийт 38 636 ажилгүй иргэн бүртгэгдсэнээс Сонгинохайран дүүрэг 10 970 иргэн тоолуулж ажилгүйчүүдийнхээ тоогоор толгой цохиж явна. Харин Багахангай дүүрэгт 456 ажилгүй иргэн байдаг гэж бүртгэгдсэн байна.

Засгийн газраас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн хөдөлмөрийн газраас Иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр, мэргэжил, ур чадварын сургалт, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр, Ажил олоход бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөр, Нэг гудамж нэг ажлын байр төсөл, хөдөлгөөнт бирж зэрэг 20-иод ажлыг зохион байгуулжээ. Үүний үр дүнд шинээр 33 875 ажлын байр бий болгож, 19 254 иргэнийг ажилд зуучилсан хэмээн Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Г.Батсайхан танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд хамгийн сайн ажилласан ажлын хэсэг, хөдөлмөрийн газар, Сонгинохайран дүүрэг, Багахангай дүүргийн 16, Налайх дүүргийн хоёрдугаар хороодыг сайшааж байлаа. Харин Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг ажилгүй иргэдийнхээ тоогоор тэргүүлдэг хэрнээ дүүрэгтээ дорвитой ажил зохион байгуулж, хийдэггүй хэмээн Ц.Цогзолмаа дарга шүүмжилж байна лээ. Ажилгүйдлийн асуудал нь ядууралтай холбоотой учир дүүргүүдийн Засаг дарга нарын ажлын үзүүлэлтийн нэг болгон оруулах нь зүйтэй гэдгийг тэрбээр мөн хэлсэн юм.

Нийслэлийн боловсролын газрын дарга Д.Энхбаяр багш нар ажил хаясантай холбогдуулан тэдний цалинг нөхөн олгох асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн саналыг оруулж ирэв. Мөн өнгөрсөн долоо хоногт сургуулиуд хичээллээгүй учраас бага ангийн сурагчдыг хугацаа нь дууссан хүнсээр хооллох тохиолдол гарах вий гэсэн болгоомжлолыг хяналтын байгууллагуудад хандаж хэлсэн юм.

Үүний дараа Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нийслэлийн төсвийн талаар товч танилцууллаа.

Тэрбээр Ирэх баасан гарагт УИХ-аар нийслэлийн төсвийг батлах гэж байна. Бид 2012 онд 235 тэрбум төгрөгийн орлого, 295 орчим тэрбум төгрөгийн зарлагатай ажиллах урьдчилсан төлөвлөгөө байна. Улсын төсөвт 70 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ нь бидэнд том хүндрэл учруулж байна. Нэг талдаа 48 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, нөгөө талд нь 70 тэрбум төгрөг аваад явчихаж байгаа юм. Тэгэхээр үндсэндээ 22 тэрбум төгрөгийн татан төвлөрөлт улсын төсөвт оруулна гэсэн үг. Ингээд дүүргүүдийн зардлыг маш ихээр танахад хүрдэг гэж сануулаад амжина лээ.

Д.Баяржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button