Архи хэтрүүлэн хэрэглэж, согтуурхан нэгнийгээ хутгалжээ
гарчээ. Уг хэрэг өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 18-ны ням гаригт 00.02 цагт Чингисийн өргөө ресторанд болсон байна. Баянгол дүүргийн гуравдугаар хорооны иргэн эрэгтэй Г-ийн цээжин тус газар мөн дүүргийн тавдугаар хорооны иргэн 32 настай эрэгтэй Б нь архи хэтрүүлэн хэрэглэж, согтуурсан үедээ шалтгаангүйгээр хутгалсныг цагдаагийн алба хаагчид тогтоожээ.
Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Харин хохирогчийг ГССЗҮТ-д хэвтүүлэн эмчилж байгаа гэнэ. Архи согтууруулах ундаанаас болж энэ мэтчилэн элдэв хэрэг зөрчил, золгүй байдлаар амиа алдагсдын тоо баяр ёслолоор нэмэгдэх хандлагатай байдаг байна. Үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн тoo ч өсдөг гэнэ.
Өнгөрсөн бямба, ням гарагт цагдаагийн байгууллагад энэ мэт шалтгаанаар 1897 иргэн ханджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 70 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаад байна.
Нийслэлийн цагдаагийн газраас авсан мэдээллээр энэ оны эхний 11 сарын байдлаар 205 хүн золгүй байдлаар амиа алджээ. Золгүй байдлаас болж амь насаа алдсан хүмүүсийн 30 гаруй нь архи согтруулах ундаанаас болж осгож амиа алдсан байдаг аж.
Харин өнгөрөгч амралтын өдрүүдэд гэхэд бусдын биед гэмтэл учруулсан гэмт хэрэг гэхэд 13 гарчээ. Харин хулгайлах 9, танхайрах 18, зам тээврийн хэрэг 12, осол 73 гарсныг холбогдох байгууллага мэдээллээ. Өнгөрөгч амралтын хоёр өдөр гэхэд нэг дор 249 хүн эрүүлжүүлэгдсэн нь архидан согтуурагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгааг илтгэх аж.