Хумхууд 2012 онд мөнгөө хуримтлуулж, ирээдүйд хэрэгжүүлэх төсөлдөө зориулаарай

Учир нь өндөр амжил­тад хүрч, байр суу­риа дээшлүүлэх ховорхон боломж танд тохионо.

Таны хэт их амбиц, яаруу байдал болон ажил төрлөө хамт олонтойгоо хэлэлцэж, зөвшилцдөггүйн улмаас ноцтой асуудал үүсч болзошгүй. Ий­мээс хумхууд бүх зүй­лийг дэс дараалан хий. Өөрөөр хэлбэл юуг тэр­гүүн бай­ранд тавьж, ямар асуудлыг дараа шийдэхээ товло. Хүмүүсийн харилцааны асуудалд онцгой анхаарч, тэдний сэт­гэл санааны байдал, хүсэл зоригийг харгалзан үзэхээ бүү мартаарай.

Урсгал даган хөв­дөг хэрнээ алдар хүндийг горилж, шагнал авахыг мөрөөд­дөг бол мэдээж мөрөөдөл тань биелэхгүй. Одоо хурц тэм­цэл, үйл хөдлөл, идэвхтэй байх цаг ирлээ. Иймээс та тодорхой амжилтад хүрэхийн тулд тоглоомын дүрэм-ийг хү-лээн авч, ялалтад хүртлээ явах хэрэгтэй.

Өмнө гар­гасан алдаа эндэгдлээ 2012 оны эхээр залруул. Ингэснээр цаашдын зам тань дардан болох юм. Ашиг, орлогын төлөө хэт зүт­гэх хэрэггүй. Их санасан газар есөн шөнө хоосон гэдэг дээ. Хөгжилтэй ааш зан болон буяны үйлсэд байнга оролцдогийн ачаар олон танилтай болох төлөвтэй. Тэдний дунд эгэл жирийн төдийгүй нөлөө бүхий хүмүүс ч байна. Бүхнийг ажиглан цэгнэж, дүгнэлт хий. Бусдын туршлагаас суралц. Олж авсан мэдлэг цаашид хэрэг болно. Та­ны хайртай хүн, найз нөхөд гээд хамгийн ойрын хүмүүс үнэлж баршгүй тусламж үзүүлэх байх. Ажил мэргэжлийн салбарт өсөлт ажиглагдана.

Бүтээлч чанар, ажлын стандарт бус хандлагынхаа ачаар та аливаа хүндрэл бэрхшээлийг төвөггүй туулж чадна.

Ажил үйлс

Ихэнх хумх 2012 онд мэр­гэжлийн салбартаа юу хийж чадахаа батлан харуулахын тулд эрч хүчтэй, оргилуун сэт­гэлтэйгээр ханцуй шам­лан ажиллах болно. Амжилтын оргилд гарч, албан тушаалын шатаар дээш ахихын тулд дар­га, удирд­лагатайгаа харил­цах­даа биеэ барьж, тэвчих хэрэгтэй. Танд хэт хатуу, шударга бус хандах буюу хав­чиж дарамтлах хандлага ажиглагдах байх. Хамгийн зөв арга бол даргын үүрэг даалгавар, шаардлагыг үг дуугүй бие­лүүлэх. Бусдаас илүү их ажлыг даалгаж, хариуцлага ногдуулсан ч уур­лаж, бухимдах хэрэггүй. Сэтгэлээр бүү уна. Бүхнээс эе­рэг талыг нь олж харахыг хичээ. Аз болоход та бусадтай харьцуу­лахад илүү мэр­гэш­сэн хэмээн үнэлэгддэг ажилтан. Энэ нь цаашид таны байр суурьд эергээр нөлөөлөх нь гар­цаа­гүй. Тэвчээртэй хүлээ.

Нэгдүгээр сарын сүүлийн хагас, хоёрдугаар сард шинэ санал хүлээн авч, хэтийн сайхан төлөв нээгдэнэ. Ин­гэс­нээр шинэ ажил эхлэх, үйл ажиллагааны хүрээгээ тэлэхэд хамгийн таатай үе эхэлж байгаа юм. Хэрэв энэ боломжийг ашиглаж чадаа­гүй бол тавдугаар сарын сүүл, зургаадугаар сард байр сууриа бэхжүүлэхэд тохиромжтойг анхаар. Гурав дахь буюу эц­сийн боломж 2012 оны сүүлээр тохионо. Иймээс хумхынхан мэргэжлийн ур чадвараа бүрэн харуулж, хүссэн оргилдоо хүрэхийг хичээ. Зөвхөн хүсэх биш мөрөөдлийнхөө төлөө гар хумхилгүй хөдөлмөрлөж занших хэрэгтэй. Өчүүхэн төдий л зал­хуурвал эдгээр боломжоо алдаж, улмаар бүх юм хуучнаар үлдэх магадлалтай. Хожим нь та үүндээ маш их харамсаж болзошгүй.

Амьдралын сур­гам­жийг үргэлж санаж явахын зэрэгцээ өмнөх алдаагаа хэзээ ч бүү давт. Том шийдвэр гарга­хын өмнө ахмад хүмүүс, найз нөхдөөсөө зөв­лөгөө, тусламж ав. Яагаад гэвэл 2012 онд та бусдад хууртаг­дах магадлал өндөр байна. Мөн эрсдэлтэй хэлэл­цээ хийх, өөртөө ашиггүй үүрэг, хариуцлага хүлээхээс зайлс­хий. Санхүүгийн хувьд цагийн аясыг харгалз. Олсон бүх мөнгөө тэр дор нь үрж болохгүй. Ер нь 2012 онд мөнгөө дэмий цацахаас сэргийл. Хэрэв та мөн­гөө хуримтлуулж чадвал ирээдүйд хэрэгжүүлэх төсөл­дөө зориулах буюу ашигтай, том наймаа хийж чадна.

Хайр дурлал, гэр бүл

Хумхын ордынхны хувийн амьдралд олон өөрчлөлт гарах төлөвтэй. Олон зүйл хайр дурлал, гэр бүл зэрэг үнэт зүйлсийн талаарх таны төсөөллөөс хамаарна.

Гэр бүлээ юунаас ч илүү эр­хэмлэдэг хумхуудын хувьд бүх зүйл хэвийн. Ха­рин хань ижлийнхээ өм­нө хүлээсэн хариуцлагаа ухамсар­ладаггүй, өөрийгөө ганц бие мэт авч явдаг зарим хүн үүнийгээ эцэс болгох хэрэг­тэй. Учир нь нууц бүхэн хэзээ нэгэн цагт илэрдэг жамтай. Сэтгэл санааг дон­сол­госон үйл явдлын талаарх сэтгэгдлээ дот­роо нууж, бүгшин шаналах хэрэггүй. Харин ч итгэлт хүн­дээ сэтгэлээ нээж, үүссэн нөх­цөл байдлаас хэрхэн гарах талаар хам­тын­ хүчээр зөвшилц.

Ганц бие хумхууд амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүсвэл нэгдүгээр сарын эхний хагас, 4-7 сар, наймдугаар сарын эхэн, 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхэн үед анхаарлаа хандуул. Энэ нь заяаны ханьтайгаа учрахад хамгийн тохиромжтой үе. Та энэ үеэр нийтэч байх төдийгүй эс­рэг хүйсний хүмүүсийг өөртөө татаж чадна. Насан туршийн ханиа олсон хумхууд хуримаа дээр дурдсан саруудад хийвэл зохимжтой. Мөн 2012 онд хумхын ордынхон үр хүүхэдтэй болоход хамгийн тааламжтай хэмээн од эрхэс амалж байна.

Амралт

Хумхынхан зуны таа­тай улиралд амарч чадахгүй л болов уу. Хэрэв та ажлын ачааллаа зохицуулж чадвал 4-7 дугаар сард амралтаа төлөв­лөсөн нь дээр.

Амралтыг янаг амрагийн адал явдалгүйгээр төсөөлдөггүй хумхууд зуны эхэн үеэр амралтаа авах нь зөв. Хэрэв та гэр бүлийн хамт нам гүм амрахыг мөрөөддөг бол наймдугаар сар тохиромжтой. Ганц бие хумхууд амралтаа ашиглан, олон танилтай боло-хын зэрэгцээ амрагийн шинэ харилцаа үүсгэх магад­лал­тай.

Эрүүл мэнд

Ирэх оны эхээр хум­хуу­дын эрүүл мэнд сайн байх ч Ангараг гарагийн нөлөөгөөр ядар­гаа тусах магадлалтай. Ий­мээс одооноос эхэлж, биеэ чий­рэгжүүлж, спортоор хичээллэ.

Хавар хумхууд сэтгэлээр унах магадлалтай. Мөн биеийн байдал дорой­тож болзошгүй. Сав л хийвэл алдаа гаргасан мэт санагдаж, шийдвэр гаргахад хүндрэлтэй болох зэргээр энэ бүхэн илрэх байх. Угийн амгалан хумхууд гэнэт дэлбэрч, цочир ууртай буюу уйламхай болж мэднэ. Ажлын ачааллаас болж, архаг ядаргаа тусах, нойргүй­дэх магадлалтай. Иймээс хоногт наймаас доошгүй цаг унтах, орой махан хоол идэхгүй байх, сайхан хөгжим сон­сох зэр­гээр зөв амарч сур.

Зун Бархасбадь гарагийн хүчтэй нөлөөгөөр бие эрүүл байх тул санаа зоволтгүй. Намар та идэвхтэй амрал­тыг эрхэмлэж, хүч тамираа сэргээх эмчилгээ хийлгэ. Бие эрүүл гээд санаа амарч болохгүй. Архи тамхи, өөх тостой хоолыг хэт­рүүлэн хэрэглэс­нээр эрүүл амьдралын хэв маягаа зөрчвөл бөөр, элэг муу­даж болзошгүйг анхаа­раа­рай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button