Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл шинэ тоног төхөөрөмжтэй боллоо
зорилгоор АНУ-ын PROJECT C.U.R.E компанийн хандиваар нийт 500,0 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг өчигдөр хүлээн авлаа. Эдгээр тоног төхөөрөмжийн тээврийн зардлыг дүүргийн төсвөөс 29,5 сая төгрөгөөр шийдвэрлэсэн байна.
Эмнэлэг үйлчилгээнд ашиглах, иргэдэд эмнэлгийн анхан болон хоёр дахь шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх зөөврийн тоног төхөөрөмжүүд, гэрийн асаргаа, амбулаторийн тус¬ламж үйлчилгээний нэг удаагийн багаж, хэрэгслүүд, эмч ажилчдын хамгаалах хувцас хэрэглэл, хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу иргэдэд зориулсан тэргэнцэр, таяг, өвчтөний олон үйлдэлтэй ор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, рентгений аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд байгаад тус эмнэлгийн хамт олон талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай Сандаг сан ХХК-тай хамтран эмнэлгийн хэрэгслийг тус эмнэлэгт гардуулан өгсөн юм.
О.УУГАНЖАРГАЛ