Эрхэм хүмүүний 110 жилийн ойг ёслол төгөлдөр хүндэтгэлээ
ойн түүхийг монголчууд энэ өдрүүдэд ёсолж байна. Төр ёсны тэгш ойн зэрэгцээ УДЭТ-ынхан уран бүтээлийн өргөөндөө Шороотын Цэвээний мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэв. Ард түмний сэтгэлд Шороотын хэмээх овгоороо мөнх үлдсэн Чимэдцэрэнгийн Цэвээн агсан 1901 онд одоогийн Төв аймгийн Лүн суманд малчин ардын ууган хүү болон мэндэлжээ.
Шинэ цагийн театр, киноны түүхийг бичилцсэн алтан үеийнхний манлайд түүний нэрийг дурсдаг. Монгол хүү киноны Цэвээн, Сүхбаатар киноны Баяр гүн, Цогт тайж киноны Гүүш хааны дүрээрээ ард түмний сэтгэлд мөнх хоногшин үлджээ. Монгол ахуй, монгол натурыг Шороотын Цэвээн тайз, кинонд үлдээсэн юм.
Миний багшийн багш учраас, Монголын театрын бахархап учраас түүнийг бид дурсан хүндэтгэж байна хэмээн Ардын жүжигчин Д.Цэрэндагва, Ц.Гантөмөр, Л.Мягмарнаран нар онцолсон. УДЭТ-ынхан энэ өдрүүдэд үргэлжилсэн үг, жүжгийн зохиолын нэрт мастер, Монгол Улсын Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Донровын Намдагийн мэндэлсний 100 жилийн ойг мөн тэмдэглэн өнгөрүүлсэн.
Цогт тайж киноны Улаан малгайтын дүрээр олон түмний сэтгэлд хоногшсон Ж.Лувсанжамц агсан, театр, киноны олон сайхан дүрээрээ үзэгчдэд хайрлагдсан С.Сэлэнгэ нарын гэгээн дурсгалыг уран бүтээлчид мөн хүндэтгэн дурсацгаасан юм.
Р.ОЮУНГОО