Ингээд л болчих байсан байхгүй юу

бас ичээж байгаа юм. Бусад зүйлд тэр насанд хүрсэн хүн шиг л элдэвтэй, сэргэлэн. Хичээл хийхдээ л жаахан залхуу. Өнгөрөгч амралтын өдөр дүү маань Бууз хийж байна, манайд хүрээд ирээрэй гэсэн болохоор айлын хоол буудчих санаатай очлоо. Хүүгээс нь За минутад хэдэн үг уншдаг болсон бэ гэхэд Одоо бараг 20 хүрч байгаа тийм ээ, ээж ээ гэж байна. Ээж нь Манай хүү та хоёроос болоод өмнөө маш том зорилго тавьчихсан. Минутад 60 үг уншдаг болохоор чинь өгнө гэсэн нөгөө машины сүрхий гэрлийг чинь авч машиндаа тавина гээд ойрдоо номоо сайн уншиж байгаа шүү гэхэд хүү нь Харин тийм. Манай багш надад ёстой гай болж байна аа. Хичээлдээ явж чадахгүй. Манай багш ажлаа хаячихсан, биднийг тоохгүй байна лээ гэж ховлодог байгаа. Дүү маань энэ үгийг яг үнэн сэтгэлээсээ хэлж байна лээ. Энэ асуудлаас болоод тэднийд бяцхан улстөржилт үүсэв. Багш нарын ажил хаялт бага ангийнхны сэтгэлзүйд яг иймэрхүү маягаар л туссан. Багш маань биднийг тоохгүй байна гэж. Тэдэнд багш нь цалингаа нэмүүлэх хугацааг наашлуулахаар жагсаж байгаа нь ойлгогдохгүй байгаа хэрэг.

Төсвийн байгууллагад ажилладаг иргэдийн бараг 70-аад хувь нь цалингийн зээлээр амьдардаг нь үнэн. Багш нар цалингаа нэмүүлэх хугацааг наашлуулахаар жагсаж, ажил хаяж байгааг буруутгах аргагүй. Харин хэн нэгний хатгаасаар биш байгаасай гэж залбирах байна. Гэвч багш нар ажил хаялтаа зогсоолоо. Үүнийг Засгийн газар, МҮЭХ, МАОЭНХ-ны гурван талт хэлэлцээрийн үр дүн гэж дүгнэж болно.

Өмнө нь 1995 онд багш нар ажил хаялт зохион байгуулж, салбарын сайд байсан Өлзийхутаг гуай огцорч байсан гашуун түүхтэй. Тэр үед багш нарыг тоохгүй их пээдийж байсан гэнэ лээ. Харин энэ түүх энэ удаад давтагдсангүй.

Давтагдах шахсан даа. БСШУ- ны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт, НХХ-ийн сайд Т.Ганди нарыг багш нар уулзахаар урихад ирээгүй. Энэ байдал даамжирсан бол юу болох байсан юм бүү мэд. Ямартай ч Ерөнхий сайд С.Батболд оролцсоны хүчинд асуудлыг эв зүйгээр зохицуулчихлаа.

Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 12 дугаар сарын 18-ны өдөр МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дарга Ж.Батзориг тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзав. Уг нь салбарын сайд нь багш нартай уулзаад асуудлыг ойлгуулж ярилцсан бол тэд тэнэг хүмүүс биш, асуудлыг энэчлэн эеэр шийдэх байсан нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл улстөрчийн нарийн ухаан, санаачилга гаргах байсан болов уу. Харин С.Батболд багш нартай уулзаад яриад хэл амаа ололцлоо. Хэдэн хүүхдүүд яахаа мэдэхгүй, томчуудын тоглоом болж байсан нь өндөрлөв. Ерөнхий сайд төрөлхийн аядуу зөөлөн зангаараа гурван талыг уулзуулж зөвшилцөж чадсанд нь нэг удаа ч болов баяр хүргэх хэрэгтэй байх. Ерөнхий сайд С.Батболдын өгсөн үүрэг даалгаврын дагуу байгуулагдсан ажлын хэсгүүд хуралдаж, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр хийснээр асуудлыг шийдчихлээ. Багш нарын цалинг ирэх оны хоёр, тавдугаар сард нэмэхээр улсын төсвийг баталсан гэдгээ эвтэйхнээр ингээд ойлгуулчихад болоод явчих байв. Уг нь УИХ будлиантуулсан байсан юм билээ. Багш нарын ажил хаялт зогсч, сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах болж байгааг МҮЭХ, МАОЭНХ-ныхон Засгийн газрын тэргүүнд мэдээлсэн нь Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэдгийг харуулав.

Ерөнхий сайдын төвшинд энэ асуудлыг авч үзэж байгаа нь гурван талт хэлэлцээр өндөр төвшинд эхэллээ гэж ойлгож байна хэмээн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар хэлж байсан. Багш нарын ажил хаясан үеийн цалин хөлсийг тодорхой хууль журмын хүрээнд шийдвэрлэх, цалин хөлсийг ирэх хоёр болон тавдугаар сарын нэгнээс эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар боловсруулж ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэдгийг Ерөнхий сайд дээрх эрхмүүдтэй уулзах үеэрээ амласан байсан. Амласандаа ч хүрлээ.

Ерөнхийдөө Засгийн газар багш нарын тавьсан шаардлагыг бодитойгоор шийдвэрлэж чадсан хэрэг. Тэрбээр харин энэ далимд, Засгийн газрын гишүүд өөр өөрсдийн салбар дахь энэ мэт асуудалд хариуцлагатай хандаж, хамтран ажиллаж болох бүхий л гарцыг хайж олж чаддаг байх хэрэгтэйг хатуу анхааруулсан нь нэгийг хэлсэн хэрэг биз ээ.

Ж.Батзориг Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл ажил хаяхгүй

Өчигдрөөс эхлэн багш нар ажилдаа орсон. Гурван талт хэлэлцээрийн үр дүнгийн талаар Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзоригоос тодрууллаа.

-Өчигдөр хэлэлцээр хийж, багш нар ажилдаа орж байна. Зөвшилцлийн талаар ямар бодолтой байна?

-Гурван талт хэлэлцээр байгуулахдаа ажил хаясан багш нар УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол хийж цалин нэмэх тухай шийдвэр гартал түр ажилдаа орно гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-аар 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл багш нар ажлаа хийнэ гэсэн үг.

-Тэгвэл хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад нааштай хариу өгөхгүй бол үргэлжлүүлэн ажил хаяна гэсэн үг үү?

-Тийм. Хэрвээ нааштай шийдвэр гарвал ажил хаяхгүй. Үгүй бол бид олуулаа болж тэмцлээ үргэлжлүүлнэ.

-Энэ удаагийн ажил хаялтад хэчнээн сургууль, цэцэрлэг хамрагдсан бэ. Янз бүрийн тоо хэлээд байх юм?

-Ажил хаялтад ерөнхий боловсролын 110 сургууль, 78 цэцэрлэг хамрагдсан. Харин өчигдөр хэлэлцээрт гарын үсэг зураагүй байсан бол өнөөдөр орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн олон багш нар нэгдэх байсан. Харин эхний хэлэлцээрт хүрлээ. Одоо дараагийн алхмыг харж байна.

-Цалинг ирэх хоёрдугаар сард хэдэн хувь нэмэхээр болсон бэ?

-Өмнө ярьж байснаараа төсвийн байгууллагын

ажилчдын цалинг хоёрдугаар сард 80 мянган төгрөгөөр нэмнэ. Харин тавдутаар сард 23 хувиар нэмнэ.

-Өнөөдрийн байдлаар бүх сургууль, цэцэрлэгийн багш нар ажилдаа орсон уу?

-Орсон.

МҮЭХ-ны дарга С.Ганбаатар Багш нар цалингаа бүрэн авна

-Гурван талт хэлэлцээр байгуулж багш нар ажилдаа орлоо. Дараагийн шийдвэр хэзээ гарах бол?

-Дараагийн шийдвэрийг УИХ гаргана. УИХ гэдэг чинь баталдаг улс шүү дээ. Тэгэхээр Засгийн газар, үйлдвэрчний эвлэл, эздийн байгууллага нийгмийн түншлэл өөрөө Ийм тооцоо байна, ийм боломж байна гээд гаргаж ирсэн тохиолдолд УИХ батлах ёстой. УИХ-ын гишүүд гэдэг ард иргэд, бидний төлөөлөл. Тэд ард иргэдээ орлоготой байлгах, хүүхдүүдээ, ирээдүйдээ, боловсролдоо аядуу хандах ийм зүйл дээр нааштай шийд гаргана гэж үзэж байгаа. Гэхдээ энэ ажил хаялт түр зогссон шүү дээ. Ийм учраас хариу нааштай гарна гэдэгт итгэлтэй байна.

-Нийслэлийн боловсролын газраас хамтарсан гэрээгүй бол ажил тасалсан гэж үзэн цалин олгохгүй гэж байсан?

-Нийслэлийн боловсролын газрын хувьд БСШУЯ-ы харьяа байгууллага. Тус яамнаас зөвлөгөө, удирдамжаа авч ажиллах байх. Миний ойлголтоор БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр өөр нэгэн улсын сайд биш. Монгол Улсын Засгийн газрын сайд. Тэгэхээр Ерөнхий сайд С.Батболдын үгэнд орох ёстой. Ерөнхий сайд, БСШУ-ы сайдтай гарын үсэг зурахдаа бид эдгээр иргэдийн цалинг бүрэн нөхөж олгох ёстой гэсэн байгаа. Тэгэхээр энэ цалин бүрэн олгогдоно гэсэн үг.

С.Хэрлэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button