Улс төр, төр засгийн онцлох үйл явдлууд

НҮБ эгнээндээ 193 орныг гишүүнээр элсүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ чуулганд оролцож, НҮБ-ын чуулганы индрээс улсынхаа байр суурь, гадаад бодлого, баримтлалаа илэрхийлсэн. Харин Төрийн тэргүүний илэрхийлсэн үгнээс илүүтэй олон улсын анхаарлыг татсан үйл явдал бол улс орнуудын төр, засгийн удирдагчийн хамтдаа татуулсан дурсгалын зураг байлаа.

Энэ зураг дээр АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама гараа өргөсөн нь арын эгнээнд зогсож байсан манай улсын Ерөнхийлөгчийн нүүрийг халхалсан явдал. Энэ зурагнаас үүдэлтэйгээр АНУ-ын зарим байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал гуйхыг Төрийн тэргүүнээсээ шаардсан бол гадаадын зарим орны иргэд Монгол Улс хаана байдгийг газрын зураг, интернэтээс хайн манай улсын тухай мэдээлэл авсан гэдэг.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эл зургийг тайлбарлахдаа НҮБ-ын чуулган үйл ажиллагаа, хөдөлгөөн бүрийг тодорхой заасан байдаг. Би хөтөлбөрийн дагуу заасан газарт зогссон. Харин миний урд эгнээнд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама зогсохоор нэр нь заагдсан байсан. Түүнээс би өөрийн дураар Б.Обамагийн ард зогсоод гараар нь нүүрээ таглуулсан юм биш хэмээн учирласан.

ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ ХАТУУ САМАР-ЫГ ЦӨМӨХ ГЭЖ ОРОЛДОВ /Ц.Нямдорж. Би түрээсийн байранд амьдардаг/

Нэгэн цагт улс төрд бие биенээ дэмжин, хаа ч явсан хэн нэгнээ магтан, мандуулж явсан журмын нөхөд өнөөдөр хоёр тийшээ харалцаад зогсохгүй, хууль хяналтын байгууллагад бие биенээ ховлон шалгуулж байна.

Олны нүдэн дээр болж өнгөрсөн үйл явдал хойно, эл эрхмүүд ган мэт бат бөх байсан нөхөрлөлөө мартсан байлаа ч ард түмэн юунд мартах билээ.

Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдаар томилж, Нямдорж бол хатуу самар, хуулийг түүн шиг мэдэх хүн Монголд байхгүй, түүний хэлсэн үг бүрийг хууль мэт сахих хэрэгтэй гээд л, Ц.Нямдорж нь Монгол Улсыг авч явах хүн бол Н.Энхбаяр, тэр ганцаараа Монголын лидер улстөрч, түүн шиг арвин туршлагатай, улс төрд хат суусан, ноён нуруутай улстөрч байхгүй гэж Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр чарлан тунхаглаж, ард түмнээ ухуулж байсан цаг саяхан.

Гэтэл өдгөө Ц.Нямдорж, Н.Энхбаярыг Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн байхдаа үймээний үеэр Онц байдлыг зарлахдаа алдаа гаргаж, хүний амь эрсдүүлсэн гэх Долдугаар сарын нэг-ний хэрэгт холбон хуулийн байгууллагад шалгуулж байгаа бол Н.Энхбаяр, Ц.Нямдоржийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж өгөх хүсэлтээ баримт сэлттэй нь өргөн барилаа. Эр улс сайдаж муудан, нударга зөрүүлэхийг алийг тэр гэхэв. Гэхдээ энэ удаа нэр бүхий улс төрч эрхмүүдийн нөхөрлөлд үүссэн ан цав хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх хэмжээнд хүртлээ гүнзгийрсэнд асуудал байгаа юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг гэр бүлээрээ төрд ажилладаг атлаа Туул голын орчим буюу Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэдэн сая ам.доллараар үнэлэгдэх хаустай гэх зэргээр баримт сөхөн ярьж, АТГ шалгуулах хэрэгтэй гэдгийг мэдэгдсэн бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Цагдаа, прокуророор Н.Энхбаяртай холбоотой хэрэг шалгагдаж байгаа гэсэн. Хэвлэх үйлдвэрийн хувьчлал, Өргөө зочид буудалтай холбоотойгоор шалгуулж байгаа юм билээ.

Н.Энхбаяр үүнтэй холбогдуулж л янз бүрийн юм ярьж байх шиг байна. Ц.Нямдорж үүнийг зохион байгуулж байна гэсэн хардлага байх шиг байгаа юм. Би түрээсийн байранд амьдардаг гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ биччихсэн. Манай хүүхдүүд зээл авч байшин барьж байгаа гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн. Надад хаус байхгүй ээ хэмээн хээв нэг мэдэгдсэн. Ийнхүү улс төрд дэх хатуу самрын экс Ерөнхийлөгч цөмх гэж оролдоод дийлсэнгүй. Хэвлэх үйлдвэрийн хувьчлал,

ХУУЧИН ХҮҮГИЙН НЭН ШИНЭ ТҮҮХ /Н.Энхбаяр Энэ өдрөөс эхлээд бид улам идэвхтэй ажиллах болно./

МАХН хэмээх товчлол хийгээд нэр өнгөрсөн онд Монголын улс төрийн намуудын данснаас хасагдаж, басхүү дахин мэндлэв. Гологдсон хүү дахин сэргэхдээ Монгол ардын хувьсгалт нам буюу МАХН хэмээх танил нэртэй шинэ хүчин энэ оны зургаадугаар сарын 24 буюу Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Сүхбаатарын Батболдын төрсөн өдрөөр мэндлэв. Хэдхэн сарын өмнө энэ нэрийг Ерөнхий сайд С.Батболд Дээд шүүх дэх улс төрийн намуудын нэрээс арчин, оронд нь уугуул нэр болох МАН-ыг сэргээгээд байсан билээ. Өмнө нь шинэ нам мэндэлж л байдаг, нийгэм хэвийн л хүлээж авдаг байлаа. Харин энэ удаагийнх улс төрийн өвөрмөц нөхцөл байдал дээр автор булаацалдан байж мэндэлснээрээ тун онцгой.

Улс төрийн тавцанд шинэ эргэлт хийн мэндэлсэн энэ намын эргэн тойронд төр, засгийн эрх барьж буй хүчин ч бужигнаж эхэлсэн. МАХН-ын даргаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр томилогдов. XX зууны суүлч, XXI зууны эхээр Н.Энхбаяр МАХН-ын даргаар томилогдож байсан түүхтэй. Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрийг МАХН гэдэг нэр 85 жил Монголын улс төрийн тавцанд дархан цаазтайгаар оршин тогтносон. Харин шинэ залуу үе нь 90 жилийнх нь босгон дээр орчин үеийн нэр хайн, анхдагч нэр болох Монгол ардын намаар намаа хэмээн нэрийдэн, овгоо солиод таван cap болж байгаа юм.

Гэхдээ өмнөх голсон нэрээ бусдад дамжуулж алдахыг хүсээгүй болохоор Намын нэрийг сольсноос хойш 24 жилийн дотор бусад бүлэг хүмүүс дахин ашиглаж, хэрэглэхийг хориглоно гэсэн Үндсэн хуулийн заалтыг ягштал хэрэгжинэ гэж эндүүрсэн талтай. МАН-ынхан Үндсэн хуулийн дээр хох тэнгэр л бий гэдэгт өнөө хэр хүртэл үлгэр адил итгээд гэнэдчихлээ. Тиймээс өдгөө нэгэн цагт нэгэн тогоон дотор буцалж байсан эрхмүүд өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэх болоод байна.

УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил албан бусаар эхэлсэн энэ үед МАН-ынхан шинэ өрсөлдөгчтэйгээр сонгуульд орох нь ээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр намын бүртгэлийн гэрчилгээгээ авах үеэр хэлсэн үгэндээ Энэ өдрөөс эхлээд бид улам идэвхтэй ажиллах болно. Цаашид хурдаа нэмж, ард түмэн Монгол Улсынхаа төлөө ажиллах болно. Гэхдээ ганцаараа биш, бусад улс төрийн хүчин, Монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй хэн бүхэнтэй хамтран ажиллах болно хэмээн мэдэгдсэн юм.

МАХН албан ёсоор мэндэлснээр МАН-ыг онцгой байдан зарлуулав. Нөгөөтэйгүүр Намын нэрийг сольсноор МАН 2012 оны сонгуульд ялагдвал хариуцлагыг би ганцаараа үүрнэ хэмээсэн намын генсек цөс ихт У.Хүрэлсүх одоо ямар тактикаар сонгуульд оролцох бол. Юутай ч тэрбээр МАХН бол МАН-ын үргэлжлэл биш, шинэ нам шүү гэдгийг эхний ээлжинд мэдэгдээд байгаа. Үнэндээ ч МАН хүрлэгэр л байна даа.

С.БАТБОЛД БУЮУ ШАРХАДСАН БҮРГЭД /Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ/

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдын 49-ний жил хатуухан орлоо. Гэхдээ Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэдэг. Тэрбээр зоригтой байж зорилгодоо тууштай зүтгэн, асуудлыг даван гарлаа. Юуны түрүүн 90 жилийн түүхтэй Монголын ууган хүчнийг тэргүүлж байх хугацаандаа уугуул нэрийг нь сэргээн авлаа. Төрийн ордны их танхимд aлгa нижигнүүлэн ташиж, гаднах коридорт нь видео дэлгэц байршуулан, Шивээ хиагт эгшиглүүлж байсан л даа. Ингэснээр тэр ардчиллаас хойш намынхаа нэрийг солихоор ярьсан гар хүрч зүрхлэхгүй явсан өмнөх удирдлагуудаасаа хамгийн зоримог нь болсон юм.

Атал тухайн үед намын нэрийг сольсныг эсэргүүцэн МАХН-ын Түр хороо байгуулж байсан нөхөд Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлэн гэрчилгээгээ өвөртөлж, нүүрэндээ баярын мишээл тодруулаад авсан. Энэ нь МАН-ын даргад төрсөн өдрөөрөө авсан түүхийн хуудаснаа тэмдэглэгдэх хамгийн том сюрприз байлаа. Жил, орноо гэж манай өвөг дээдэс ярьж хэлж, суудлын өнцөг, харгалах зүйлсээ гандан хийд орж засуулдаг уламжилалтай. Жил чинь орж байгаа шүү гэж бас сэрэмжлүүлэн захиж, жил нь орж байгаа хүнээр газар шороо аливаа их үйл хэргийг тэр бүр хөндүүлээд байдаггүй.

Харин МАН-ын дарга намаа шинэчлэн, нэрийг нь сольж байхдаа алд биеэ огоорон, заслаа хийх завгүй апс хэтийн ирээдүй өөд асч явж дээ. Дараагаар нь Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор УИХ-ын есөн гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д өргөн барив. Уг нь Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр буюу 20 гишүүн гарын үсэг зурж байж УИХ хэлэлцэх эрх нь нээгдэнэ. Гэвч 20 бус есөн 1 гишүүн УИХ-ын даргад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах санал өргөн барьсан.

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ. С.Эрдэнэ, З.ЭнхболдД.Ганхуяг, Ц.Даваасүрэн Н.Батбаяр, Ц.Шинэбаяр нарын нэр бүхий есөн гишүүн Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ. Есөн гишүүн УИХ-ын гуравны хоёрыг бурдүүлж чадахгүй тул хуулиараа хэлэлцэх боломжгүй гэдгийг холбогдох байнгын хороод үзсэн юм. Бүргэдийг магтах ч хэрэггүй, бүргэдийг муулах ч хэрэггүй. Яагаад гэвэл тэр бүргэд чинь хэзээд өөрийнхөөрөө амьдарна гэдэг шиг С.Батболд улс төрийн дайралтыг өөрийнхөөрөө сөрсөөр ирлээ.

НАМУУДАД БОСГО, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КВОТ АМЛАСАН СОНГУУЛИЙН ХУУЛЬ

/Д.Дэмбэрэл Саадыг давж, өөрчлөлт хийж чадсан хууль боллоо./

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдсэнээсээ хойш 3.6 жилийн дараа батлагдлаа. 2012 оны УИХ-ын сонгуулийг можаритор давамгайлсан 4828 тогтолцоогоор хийхээр боллоо. Тодруулж хэлбэл, 48 нь можаритор, 28 нь пропорцианаль агуулсан тогтолцоо байх юм. Гишүүдийн дотор хуулийн төслийг гацааж цаг хожиж байж хуулийн хугацааг нь хэтрүүлэн хуучин хуулиараа сонгууль явуулахыг хүсэмжлэгчид олон байна гэж ил далд хардаж байсан ч хууль батлагдлаа.

Хуульд улс төрийн намуудын босгыг таван хувиар тогтоосон нь олон намууд шударгаар өрсөлдөж УИХ-д суудап авах таатай боломжийг нээж өгсөн юм. Сонгуульд нэр дэвшигчдийн 20 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан нь парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг ахиулах боломжийг бүрдүүллээ. Хуулиар улс төрийн намууд, нэр дэвшигчид бэлэн мөнгө болон хувьцаа олгох амлалт авдаг явдлыг хааж өглөө. Ингэснээр хоосон амладаг, сонгогчдын саналыг худавдаж авах оролдлого хязгаарлагдаж байгаа юм.

Улс төрийн намууд, нэр дэвшигчдийн хариуцлагыг дээшлүүлсэн хууль болсон. Сонгуулийн тойрог хэсгийн хороодод улс төрийн намуудын төлөөлөл биш төрийн албан хаагчид ажиллахаар болсон нь сонгуулийн хариуцлагыг дээшлүүлэхэд ач холбогдолтой. Хэрэв тухайн торийн албан хаагч сонгуулийн уеэр хууль эорчвөл ажлаасаа халагдаж төрийн албанд дахиж ажиллах боломжгүй болно.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн тослийг баталсны дараагаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлсэн үгэндээ Сонгуулийн тухай хууль бол шинэчилсэн, нэмэлт өөрчлөлт орсон ихээхэн том хууль байлаа гэдгийг тэмдэглэн хэлж, гурван жилийн хугацаанд зарим бэрхшээлийг давж чадсан, ер нь өмнөхөөс нэлээд их өөрчлөлт орсон хууль гэдгийг онцолж байв.

ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН НЭЭЛТЭЭ ХИЙВ

МАН 2008 оны долоодугаар сарын нэгний үймээний үеэр намын байраа шатаалгасан билээ. Тиймээс засгаас мөнгө төсөвлөхийн зэрэгцээ хандивын сангаас бүрдсэн 17 тэрбум төгрөгөөр Тусгаар тогтнолын ордон-г босголоо. 3.7 жилийн хугацаанд баригдсан энэ ордны гадна болоод доторх засал, загварыг амтай бүхэн шагшин магтаж байна. Дээр нь зөвхөн орчин үеийн шийдэлтэй, спорт, рестароны асуудлыг ч цогцоор нь шийдсэн байна. МАН-ынхан Тусгаар тогтнол ордон цогцолбороо Улс тунхагласны 87 жилийн ойн өдөр нээлээ.

МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд Тусгаар тогтнолын ордон-г нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс, Монголын ард түмний тусын тулд бодлого, үйл ажиллагаагаа өрнүүлэх гал голомтоо бадрааж байна. Бидний үзэл санаа, итгэл үнэмшил, сэтгэл зүрхийг юу ч бөхөөж барахгүй, чадахгүйг дахин нотоллоо. Өнөөдрийн арга хэмжээний үнэ цэнэ, гандан бууршгүй ач холбогдол үүнд оршиж байна гэж онцлов.

Тусгаар тогтнолын ордон нь 100 гаруй мянган куб метр эзлэхүүнтэй, 20 мянга гаруй хавтгай дөрвөлжин ашигтай талбай бүхий соёл олон нийт, үйлчилгээний цогцолбор юм. Ордон нь хурлын бага танхимтайгаас гадна театрын түвшинд төхөөрөмжлөгдсөн хурал, концертын их танхимтай. Мән музей, ресторан, худалдааны болон олон төрлийн үйлчилгээ үзүүлэх цэгүүдтэй.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНЫ ТАНХИМ МОНГОЛООР АМЬСГАЛСАН ӨДРҮҮД

Манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсч тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж ,олон улсын нэр хүнд байр сууриа бэхжүүлсний 50 жилийн ой тохиов. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд өрнүүлсэн Монгол Улс НҮБ-ын хамтын ажиллагааны үр дүнг дүгнэн цэгнэж цаашдын зорилтоо тодорхойлсон чухал үйл явдлууд Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болж байна. Энэ ойн арга хэмжээний хүрээнд НҮБ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзсан юм.

Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон 50 жилийн хугацаанд хоёр тал олон салбарт амжилттай хамтран ажиллаж ирсэн цаашдаа энэхүү харилцаагаа улам бататган хөгжүүлэхийн чухлыг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 66 дугаар чуулганд оролцох энэ үеэр чуулганы танхимд болсон хүндэтгэлийн танхимд болсон тоглолтыг Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров найруулж, Монгол Улсын Морин хуурын чуулга ардын жүжигчин Ц.Батчулууны удирдлагад шилдэг бүтээлээсээ толилуулж, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид үндэснийхээ бүжгийн гайхамшгийг харуулсан сайхан тоглосон.

Дэлхийн лидерүүд үгээ хэлж боддогоо тодорхойлдог НҮБ-ын чуулганы танхимд морин хуур аялгуулж, монгол ардын уртын дуу цуурайтсан нь олон орны дииломатчдын бишрэлийг төрүүлж чадсан юм.

НАМ БАЙГУУЛСАН ГОМДОЛЛОГСОД

/С.Молор-Эрдэнэ Н.Энхбаярт гомдоллогсод Хамуг Монгол-Хөдөлмөрийн намыг байгуулсан нь үнэн./

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг энэ оны онцлох улстөрчөөр тодруулж болох юм. Тэрбээр ах намыг нэрээ солиход УИХ-ын гишүүдээс орь ганцаараа МАХН гэдэг нэртэйгээ хамт явахаа илэрхийлж, өрх тусгаарлахаа мэдэгдсэн. Ц.Шннэбаяр гишүүнийг иргэд аргагүй л улаан хувьсгапч хүн юм, МАХН-даа өнөө хэр хир халдаахгүй авч үлдэхээр тэмцлээ, УИХ-д ганц дайчин ганцаардахгүй хэмээн өмөөрөх нэгэн байсан. МАХН гэдэг нэрийг Дээд шүүх бүртгэн, даргаар нь Н.Энхбаяр томилогдож, түүнд дэд даргын албан тушаал оногдох хүртэл түүнийг өмгөөлөх хүмүүс олон байлаа.

Харамсалтай нь тэрбээр намын даргаар сонгогдсонгүй хэмээн гомдоллон, Хамуг Монгол хөдөлмөрийн намыг хэсэг нөхдийн хамт байгуулсан. Гэхдээ мөн л Хамуг Монголын хөдөлмөрийн намын даргаар тэрбээр сонгогдож чадаагүй, философия С.Молор-Эрдэнэ тэргүүлж байна. Үнэндээ энэ намыг Н.Энхбаярт гомдогсдын нам гэж тэд өөрсдөө ч хэлдэг юм. Өөрөөр хэлбэл Хамуг Монгол хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэ Н.Энхбаярт гомдогсод Хамуг Монгол хөдөлмөрийн намыг байгуулсан нь үнэн. Цаг тутам, өдөр бүр шинэчлэгдээд байдаг , үзэл бодол нь өөрчлөгдөөд байдаг хүнтэй хамт ажиллах хэцүү юм билээ хэмээн хэлсэн нь үүний нотолгоо.

ГАДААДЫН ХҮНДЭТ ЗОЧДЫН ТҮҮХЭН АЙЛЧЛАЛ /А.Меркель Монгол Улсыг дэмжихэд Германчууд бэлэн/

Монгол Улс үдэж буй ондоо гадаадын хүндэт зочид ихтэй байлаа. АНУ-ын дэд Ерөнхийлөгч 43 жилийн дараа Монголд айлчилсан бол Энэтхэг Улсын Ерөнхийлөгч П.Д.Патил, ХБНГУ-ын Канцлер А.Мерке.л нар ар араасаа айлчилсан нь анх удаагийнх байлаа. БНЭУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч, эдүгээ 78 настай П.Д.Патилын манай улсад хийсэн айлчлал манай хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлсэн юм. Өнө эртний найрсаг харилцаатай Энэтхэг улстай өнөө ч бид түншлэлээ бэхжүүлсээр байна.

Хатагтай П.Д.Патил айлчлалынхаа хүрээнд хэлсэн үгэндээ Манай хоёр орныг өнө эртнээс холбож ирсэн соёл болон шашны хэлхээ холбоогоо бататган бэхжүүлэх хэрэггэй байна. Өнөөдөр манай хоёр оронд ардчилал, хууль ёс, шударга ёс, хүний эрхийг үнэт зүйлс болгон дээдэлж байгаа нь нийтлэг ололт гэдгийг онцолсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Холбооны улсын Засгийн газрын тэргүүн, хатагтай А.Меркель манай улсад айлчилсан юм.

Тэрбээр 82 сая хүн амтай Герман улсын Засгийн газрын тэргүүнйй албыг хоёр дахь удаагаа хашиж байгаа. Энэ айлчлал ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүнйй хэмжээнд Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн онцлогтой. Герман улс манайтай хүнс хөдөө аж ахуйгаас гадна ховор элементийн чиглэлээр хамтран ажиллахаар болсон. ХБНГУ-ын Канцлер А.Меркель УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлсэн нь гадаад орны төр, засгийн тэргүүнүүдээс хоёр дахь удаагийнх нь байлаа. Өмнө нь АНУ-ын экс Ерөнхийлөгч Ж.Буш чуулганы индэр дээрээс үг хэлж байсан.

Хатагтай А.Меркель Монгол Улс хэзээнээсээ германчууд бидний сэтгэлийг татах агуу увидастай билээ. Газар зүйн байрлалын хувьд алс хол ч гэлээ манай хоёр орны ард түмний хоорондхарилцан солилцоо, уулзалтууд ямагт оршсоор ирсэн. Монгол Улсыг өөрийн чадлаараа дэмжихэд Герман Улс бэлэн байна. Монгол Улсын хувьд бид итгэлийг нь даасан гэлээ. Хатагтай А.Меркелийн айлчлал манай улсад урт удаан хугацаанд хөрөнгө оруулах эхлэлийг тавьсан юм.

ТҮҮХТ ОЙ ДАВХАЦСАН ЖИЛ

Ардын хувьсгалын 90, Үндэсний эрх чөлөөний 100, Монголын тулгар төр байгуулагдсан 2220 жилийн ой гээд түүхэн ой давхацсан жил болж өндөрлөх гэж байна. Төр, засгаас түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс байгуулагдан, өргөн дэлгэр тэмдэглэв. Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойтой холбогдуулан жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор тогтлоо.

Н.Энхбат

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button