Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчид гэрээгээ байгуулсны дараа мөнгө орж ирнэ

50 хувиар бууруулах тухай тогтоол гарсан. Гэсэн хэдий ч энэ асуудал бодит амьдрал дээрээ хэрэгжихгүй байгаад иргэд гомдолтой байгаа. Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Борлуулалтын бодлого зохицуулалтын хэлтсийн хэрэглэгчдийн гэрээ, мэдээллийн сангийн инженер Б.Баярмаагаас тодрууллаа.

-Цахилгааны хөнгөлөлт эдлэх шалгуурыг биелүүлсэн хэрнээ айл өрхүүд тухайн хөнгөлөлтөд хамрагдаж чадахгүй байгаа талаар гомдол мэдүүлэх болсон. Энэ талаар тодруулахгүй юу?

-2011 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс манай компанийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, тогтоомж дүрэм журмыг мөрдөж эхэл гэж даалгасан. Энэ дагуу дээрх ажил эхэлж тухайн хэрэглэгчийн арваннэгдүгээр сарын ахуйн хэрэглээг нь хөнгөлөөд явж байгаа. Тиймээс хэрэглэгчид Мэргэжлийн хяналтын газраас тодорхойлолтоо аваад манай компани дээр ирж цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ байгуулах ёстой.

-Тэгвэл одоогоор хичнээн айл өрх гэрээ байгуулаад байна вэ?

-Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын хэмжээнд 32 мянган хэрэглэгчийн тодорхойлолт ирүүлсэн. Иймд бидний зүгээс хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээрээ дамжуулаад таван мянган ахуйн хэрэглэгчдийг ирж гэрээ байгуулах талаар холбогдоод байна. Арвангурван мянган хэрэглэгчдэд мессеж хүргэсэн гээд манай компанийн зүгээс хэрэглэгчдэдээ хандсан арга хэмжээнүүд авч байгаа. Энэ үүднээс гэрээ байгуулсан өдрөөс цахилгааны үнийн урамшуулалд хамрагдах эрхээ эдлэх боломжтой.

-Цахилгааны урамшуулал хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Хүйтний улиралд урамшуулал олгоно гэж хууль батлагдсан. Энэ оны хувьд 2011 оны арваннэгдүгээр сарын 4-өөс тавдугаар сарын 1 хүртэл урамшуулал явагдана. Дараагийн жилээс хэрхэх вэ гэдгийг Засгийн газар, яам, удирдах байгууллагууд шийдэх байх. Харин манай компанийн зүгээс энэ ажлыг явуулахад ямар ч асуудал байхгүй. Хамгийн гол нь хэрэглэгчид яаралтай ирж гэрээгээ байгуулах шаардлагатай байна. Одоогийн байдлаар 6344 хэрэглэгч гэрээ байгуулаад байгаа.

-Засгийн газраас тодорхой санхүүжилт өгнө гэсэн. Тэр мөнгөө өгсөн юм уу?

-Тодорхой санхүүжилт орж ирнэ. Хэрэглэгчид л гэрээгээ байгуулаад явах юм бол тэр мөнгө орж ирнэ шүү дээ. Манай компанийн хувьд эрчим хүч үйлдвэрлэж байгаа газраас худалдаж аваад түүнийгээ борлуулж байгаа гэдгээрээ зайлшгүй санхүүжилт байх ёстой. Энэ дашрамд хэрэглэгчдэдээ хандаж манай эрчим хүчний системийн үүсгэгчийн хүчин чадал хэр билээ гэдгийг бодолцох хэрэгтэй. Тиймээс хөнгөлөлт үзүүлж байна гээд цахилгаанаа замбараагүй хэрэглэж болохгүй, аль болох шаталттай, шаардлагатай цахилгаан хэрэгсэл ажиллуулахгүй байх, шаардлагагүй халаагуурыг залгахгүй гэх мэт эрчим хүчийг хэмнэх тал дээр анхаараасай гэж хүсч байна.

-Шөнийн цахилгааны хөнгөлөлтөд айл өрхүүд хамрагдахын тулд ямар нөхцлийг хангах вэ?

-Хоёр нөхцөлөөр хөнгөлөлт үзүүлж байгаа. Нэгдүгээрт, тухайн гэрийнхээ халаалтын асуудлыг цахилгаан халаагуураар 100 хувь шийдсэн айл өрхөд тарифт тоолуураар тоолсон шөнийн хэрэглээний 3000 кВтц хүртэлх цахилгааны үнийг 50 хувиар бууруулна. Хамгийн гол нь тухайн хэрэглэгч тарифт тоолууртай байх ёстой. Үүний шөнийн тарифыг мөрдөх хугацаа 18 цагаас 9.00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгээд шөнийн хэрэглээний 40 төгрөгийг 20 төгрөг болгож бууруулна гэсэн үг.

Хоёрдугаарт агаарын бохирдлыг бууруулах хүрээнд айл өрхүүд бүрэн шаталттай зуух тавьсан. Дээр нь дулаанаа норм нормативт тохируулсан айл өрхөд ахуйн хэрэглээнийх нь 200 кВтц хүртэпх хэрэглээний үнийн дүнг 50 хувиар бууруулж бодож байгаа. Энэ нь өдрийн хэрэглээ ахуйн хэрэглэгчдэд 84 төгрөг байгаа. Үүнийг 50 хүртэл бууруулж 42 төгрөгөөр бодно гэсэн үг.

-Хөнгөлөлтөд хамрагдахын тулд хороондоо хандах уу?

-Дүүрэг бүрт агаарын чанарыг сайжруулах салбар хороод байгуулагдсан. Тэр хороон дээр очиж бүртгэлээ хийлгээд тэндээс тухайн иргэний жагсаалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэх юм. Тэндээс тодорхойлолт гарсан хэрэглэгчдийн жагсаалтыг манай компанид ирүүлснээр хөнгөлөлт эдлэх боломж нээгдэх ёстой. Тэдгээр хүмүүстэй манай компани цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ байгуулсны үндсэн дээр урамшуулалд хамрагдах ажил хийгдээд явж байна.

Д.ГЭРЭЛТ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button