Иргэний цахим үнэмлэхийг энэ сарын сүүлээр олгоно
бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа.
-Иргэний шинэ цахим үнэмлэхийг хэзээ иргэдэд олгож эхлэх үү?
-Монгол Улсын засгийн газар 2011 оны 338 тooт тушаалыг баталсан. Энэ тогтоолд 2011оны 12 сарын 26-ны өдрөөс дагаж мөрдсүгэй гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл энэ өдрөөс цахим үнэмлэхийг олгож эхэлнэ. Иргэний үнэмлэхийг шинэчилж олгохын тулд нэгдүгээрт иргэдийн мэдээллийг цуглуулсан. Үүнд хурууны хээ, дижитал зургийн сан үүсгэсэн байгаа. Иргэдийн иргэний үнэмлэхийн байнга оршин суугаа хаягийг баталгаажуулж, дахин бүртгэсэн байгаа.
Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 16-гаас дээш насны иргэдийн 98,1 хувь бүртгэлд хамрагдсан. 16-гаас доош насны хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмшигчидийн нэр дээр бүртгэгдсэн. Монгол Улсын хэмжээнд 1760270 иргэн бүртгүүлсэн байгаа. Хилийн чанад дахь бүртгэл ч эхэлсэн. Засгийн газраас гаргасан дээрх тогтоолоор гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд консулын газраар дамжуулж иргэний шинэ үнэмлэх авах боломжтой юм.
Энэ ажлыг 2011 оны зургадугаар сард эхлүүлсэн л дээ. Өнөөдрийн байдлаар хилийн чанадад суугаа Элчин сайд, консулын газраар дамжуулж 30 мянга гаруй монгол иргэнийг шинэчилсэн бүртгэлд хамруулаад байна. Энэ ажлын хүрээнд нийт 612 мянган гаруй иргэний мэдээллийн зөрүү, баримт бичгийн зөрчлийг арилгалаа. Нийт бүртгэгдсэн 16-гаас дээш насны иргэдийн гурван хүний нэг нь мэдээллийн зөрүүтэй, бичиг баримтын зөрчилтэй байсан.
-Тэгвэл иргэний цахим үнэмлэхийг энэ сарын тав хоногийн дараа олгож эхлэнэ гэж ойлгож болох уу?
-Иргэний цахим үнэмлэхийг 2011 оны 12 дугаар сарын сүүлээр олгохоор бэлтгэл ажил хийгдэж байна. 18-аас дээш насны иргэд 2012 оны УИХ-ын сонгууль болохоос өмнө цахим үнэмлэхээ авсан байх юм. Ер нь энэ ажил ирэх оны тавдугаар сард бүрэн хэрэгжиж дуусна. Өнөөдрийн байдлаар шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээд мэдээллийн зөрүүгүй байвал хамгийн түрүүнд гол нь иргэний цахим үнэмлэх олгоно гээд иргэдээс дахин нэмж мэдээлэл авахгүй.
Юуны өмнө иргэд өөрийнхөө гэрийн хаягийг харьяа аймаг, дүүрэг дээр очиж баталгаажуулах шаардлагатай. Шилжилт хөдөлгөөнд оролцсон иргэдийн хувьд ч мөн адил. Шилжилт хөдөлгөөний бүргэлээ даруй хийлгэж оршин суугаа хаягаа мэдээллийн санд оруулах хэрэгтэй. Хуучин оршин суугаа газраасаа шилжиж явчихаад шинээр бүртгүүлээгүй тохиолдолд таны иргэний үнэмлэх манай мэдээллийн санд байгаа гэрийн хаягаар тань хэвлэгдээд очих болно.
-Ял эдэлж байгаа иргэдэд иргэний цахим үнэмлэх олгоно биз дээ?
-Ял эдэлж байгаа иргэдийн 40 орчим хувь нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй. Манайх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллаж ял эдэлж байгаа иргэдийн эрхийг эдлүүлэх зорилгоор шинэчилсэн бүргэлд бүртгэж байна. Энэ дагуу 3000 гаруй иргэн шиңэчилсэн бүртгэлд хамрагдаад байгаа.
Ө.БОТА